Инээмсэглэлээ 30 мянган доллараар үнэлүүлсэн бүсгүйн түүх

ХХ зууны эхэн үед огт инээмсэглэдэггүй нэгэн бүсгүйг инээлгэх гэж бүх л Америкчууд хичээж байлаа. Сьюзен Келли буюу "Дүнсгэр Сью"-г инээлгэж чадсан хүнд орчин үеийн ханшаар 30 мянган доллар өгнө гэж амлаж байв.  Бүсгүйг инээлгэхийн тулд бүх насны хүмүүс театрын урд оочирлож, хошин урлагийнхан ч түүний өмнө хамаг авьяас чадвараа харуулж байсан ч тэдний хэн нь ч амжилт олоогүй юм. 

Инээмсэглэлээ 30 мянган доллараар үнэлүүлсэн бүсгүйн түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хэдийгээр театрт ирсэн бүх хүмүүс элгээ хөштөл инээж байсан ч Дүнсгэр Сью инээдэггүй байжээ. Бүсгүйг инээлгэх нь хошин урлагийнхны зорилго болж, үнэгүй ч хамаагүй түүнийг инээлгэх оролдлого хүртэл хийсээр байв. Харамсалтай нь хэн ч амжилт олоогүй юм. Хүмүүсийг инээх үед Сью “Энэ юу нь тийм инээдтэй байгаа юм бэ?” хэмээн ямар ч нүүрний хувиралгүй асууж байсан гэнэ. Нэг минутын хугацаа өнгөрөхөд л шүгэл дуугарч азаа үзэгсэд тайзнаас бууж байж. Харин зарим хүмүүс Сьюг дүлий эсвэл сохор байх магадлалтай гэж үзжээ. Гэхдээ түүний бүх зүйл хэвийн байсан бөгөөд тэрээр бусадтай чөлөөтэй ярилцахаас гадна хараа нь  ч асуудалгүй байв. 

Дүнсгэр Сьюг инээлгэх оролдлогыг хийдэг Нью-Йорк дахь театр

Хэсэг хугацааны дараа Сьюзан эрүүл мэндийн хувьд асуудалтай болох нь тогтоогджээ. Тэрээр төрөлхийн Мебиус синдром буюу нүүрний мэдрэлийн эсийн гэмтэлтэй байж. Энэ өвчний үед нүүрний хувирал үгүй болдог байна. 

Сьюзен Келли

Энэхүү өвчин нь XIX зууны үед анх үүссэн ч маш ховор төрлийн өвчин учир хэн ч энэ талаар мэддэггүй байсан гэнэ. Энэ шоуны дуураймал үзүүлбэр хэд хэдэн удаа гарч байсан ч амжилт олж чадсан хүн үгүй.

Дүнсгэр Сью болон тайзны үзүүлбэр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()