Тайландын хаан 20 татвар эмийн хамт коронавирусээс "зугтжээ"

2020-04-02, 15:52
7,211

Дэлхий даяар тархаж буй коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд улс орон бүр л хөл хорио тогтоож, тусгаарлалт хийгээд байна. Тэгвэл энэ хөл хорионы үед уйдах, хийх юмаа олж ядах зэрэг зовлон хаад ноёдод үгүй бололтой. Жишээ нь, Тайландын хаан Маха Вачиралонгкорн Рама Германд очиж сайн дураар хөл хорионд орохоор шийдсэн бөгөөд ингэхдээ 20 татвар эмийн хамт “хоригдож" байгаа гэнэ. Тэрээр 4 одтой зочид буудлыг тэр чигээр нь түрээсэлж, өвчин дарагдтал тэндээ бүгэх санаатай байгаа аж. 

Тайландын хаан 20 татвар эмийн хамт коронавирусээс "зугтжээ"
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

67 настай хааны байрлаж буй зочид буудал нь Бавари нутгийн уулархаг, ой мод бүхий Гармиш-Партенкирхен хэмээх хотхонд байрлах Grand Hotel Sonnenbichl юм байна. Хэдийгээр одоо Герман улсад маш хатуу хөл хорионы дэглэм хэрэгжиж байгаа ч мөнгөтэй хүн бүхнийг дийлдэг бололтой. Тайландын хаан өөрийн эмстэй тухайн оронд орох зөвшөөрөл авч чаджээ. Харин хаантай хамт ирсэн хүмүүсийн дунд хатан нь байгаа эсэх талаар мэдээлэл алга.

Хааныг энэ хүнд үеэр гадаад улсад сайн дураараа хөл хорионд орохоор явсны дараа улс оронд нь олон мянган хүмүүс үүнийг нь эсэргүүцэж янз бүрийн яриа гарч эхэлжээ. Твиттерт “Бидэнд хаан ямар хэрэгтэй юм бэ?” гэсэн хаштаг бий болж сая гаруй коммент бичигдсэн ба Тайландад хаан болон түүний гэр бүлийг шүүмжилсэн хүмүүсийг 15 жил шоронд хорих зэрэг хатуу шийтгэх ял байдаг нь ч үүнийг зогсоосонгүй.

Ард түмэн энэ хэцүү цагт хаан нь хамаг юмаа хаяад явж байгааг ихээхэн эсэргүүцэж байгаа төдийгүй бас түүний хэт тансаг амьдрал, амьдралын хэв маягт дургүйцэж байгаа юм.

Гэхдээ Раму X-д ард түмэн өөрийнх нь тухай юу бодож байгаа огтхон ч сонин биш. Ихээхэн өвөрмөц гэмээр зан ааштай энэ хаан нь олон хүнийг гайхуулах хачин үйлдэл ихээр гаргадаг ба дөрвөн удаа гэрлэсэн боловч өөрийг нь тойрон өч төчнөөн татвар эмс болон өөр бусад эмэгтэйчүүд байнга явна.

Мөн нэг удаа хааны эхнэр, жүжигчин Ювадхидой Полпрасет Тайландын нисэх хүчний маршал Ананд Ротсамхантай “жиг ургуулаад”, хааны гар хөлөөс зугтаж Их Британи руу явжээ. Нэг хатангүй, бас нисэх хүчний маршалгүй болсон хаан үүнд нэг их зовсонгүй бараг тэр даруй өөрийн хайртай хав болох Фу Фуг нисэх хүчний маршалаар томилсон байдаг.

Тэрээр эртний Сиамын хаадын уламжлал болох олон хатантай байх заншлыг сэргээн өөрийн хамгаалалтын албаны дарга, армийн генерал, 40 настай Сутхиде Вачиралонгхорнтой  2019 онд хуримаа хийжээ.

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()