Дэлхий дээрх хамгийн хачирхалтай 10 хууль дүрэм

Хэрвээ та гадаад руу аялахаар явах гэж байгаа бол, хамгийн түрүүнд тухайн газрынхаа хууль дүрмийг сайтар судлаарай. Ихэнх улс орнуудын хууль, дүрмүүд биелүүлэхэд амар хялбар байдаг бол, зарим улс орнуудын хувьд "Арай үгүй байлгүй дээ" гэмээр байх бөгөөд зөрчвөл тэр дор нь шоронд хийдэг байна. Тэгвэл урин дулаан цаг ирж буй энэ үед бид та бүхэндээ зориулан хамгийн хачирхалтай хууль сахидаг 10 улсыг танилцуулж байна.

Дэлхий дээрх хамгийн хачирхалтай 10 хууль дүрэм
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хаана ч явсан инээх ёстой - Итали

Италийн Милан хотод эмнэлэг болон оршуулах ёслолоос бусад газар үргэлж нүүрэндээ инээмсэглэл тодруулж явах ёстой гэсэн хууль үйлчилдэг ажээ. Энэ нь магадгүй Милан хот олон гайхалтай газруудтайгаас гадна, жуулчдын хамгийн ихээр очих дуртай хотуудын нэг байдагтай холбоотой биз ээ. 

Хаана ч явсан инээх ёстой - Итали

2 Хааны ордонд амьсгал хурааж болохгүй - Их Британи

"Westminster" ордон нь хааны гэр бүлийн өмч юм. Тэд тус ордонд хааны гэр бүлийн ёсоор амьдарч, тус ёсоор үхдэг байна. Мөн энэхүү ордонд амьсгал хурааж, амьдралаа цэглэх нь тэдний хувьд нэрийн төрийн хэрэг хэмээдэг билээ. 

Харин "Westminster" ордонд хааны цусан төрлөөс өөр хүмүүс амьсгал хураахыг хориглодог бөгөөд хэрэв хэн нэгэн нас барвал "St. Thomas"-ийн эмнэлэг рүү хүргэж, тэнд нас барсан хэмээн тэмдэглэж үлдээдэг байна. 

Хааны ордонд амьсгал хурааж болохгүй - Их Британи

3 Гахайндаа "Напалеон" гэж нэр өгч болохгүй - Франц

Францын засгийн газраас гахайндаа агуу их удирдагч болох Напалеоны нэрийг өгч болохгүй гэсэн хатуу хуулийг гаргаж байжээ. Харин бидний сайн мэдэх амтат бялууг напалеон гэж нэрлэхийг хориглодоггүй аж.

Гахайндаа "Напалеон" гэж нэр өгч болохгүй - Франц

4 Сайхан биетэй бол нүцгэлж болно - Итали

Италийн Тропеа гэх хотод наран шарлагийн газар нүцгэлэх тухай хачирхалтай хууль байдаг бөгөөд уг хуулинд "Хэрвээ тухайн эмэгтэй тарган, царай муутай бол олон хүн цуглардаг наран шарлагийн газар нүцгэлж болохгүй. Харин эсрэгээрээ гоолиг сайхан биетэйгээс гадна, гоо үзэсгэлэнтэй бол нүцгэлж болно." хэмээн заажээ. Энэ нь залуу эмэгтэй гоо сайхнаа бусдад үзүүлж байгаа хэрэг гэж үздэг байна. Тэгэхээр та уг хотод очиж, наран шарлагийн газар дээрх нүцгэн залуухан охидыг харж болох нь ээ.

Сайхан биетэй бол нүцгэлж болно - Итали

5 Гал гарах үеэр юм идэж болохгүй - АНУ

АНУ-ын Чикаго хотод гал гарч буй барилга дотор ямар нэгэн байдлаар юм идэхийг хориглодог ажээ. Тэр тусмаа амттай пицца болон төрөл бүрийн амттан идэхийг зөвшөөрдөггүй юм. Харин энэхүү хуулийг хотын иргэд дуу нэгтэйгээр эсэргүүцдэг байна.

Гал гарах үеэр юм идэж болохгүй - АНУ

6 Үхэр хариулвал татвар авдаг - Эстони

2008 оноос Эстонид үхэр маллахад татвар авдаг болсон бөгөөд энэ нь улс орны байгаль орчныг бохирдуулж байна гэж үзсэнтэй холбоотой юм. Эстонийн засгийн газраас ард иргэддээ хандан үхэр нь агаарыг бохирдуулдаг "метан" гэх зүйлийг их хэмжээгээр ялгаруулдаг хэмээн хэлсэн байна. Сонирхолтой нь нохой болон муур тэжээхэд татвар авдаггүй ажээ.

Үхэр хариулвал татвар авдаг - Эстони

7 Бохь зажилж болохгүй - Сингапур

Сингапурт 2004 оноос хойш гудамжинд бохь зажлахыг хатуу хориглох болсон бөгөөд зөвхөн эмчийн заавар зөвлөгөөгөөр эмчилгээний зориулалттай бохь зажилж болдог байна. Энэ нь хүмүүс гудамж талбайг бохирдуулдагтай холбоотойгоос гадна, зорчигчид метрогоор үйлчлүүлэхдээ хаалганд нь бохь ихээр нааж, хүндрэл учруулдаг байжээ.

Бохь зажилж болохгүй - Сингапур

8 Таргалахыг хорилоно - Япон

2009 оноос хойш Японд их хэмжээгээр жин нэмэхийг хоригложээ. 40 насны эрэгтэйн хэвлийн тойрог 79 см байх ёстой бол, эмэгтэй хүнийх 65 см байх ёстой гэж үзсэн байна. Том биетэй сүмо бөхчүүдээрээ алдартай Япончуудын хувьд энэхүү хууль дүрэм нь байж боломгүй мэт санагдаж байж болох юм. 

Таргалахыг хорилоно - Япон

9 22:00 цагаас хойш 00 орж болохгүй - Швейцарь

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, Швейцарьт 22:00 цагаас хойш орон сууцанд 00-ын өрөө орохыг хориглодог байна. Энэ нь 00-ын усыг татах үед дуу чимээ гардагтай холбоотой бөгөөд бусдын ая тухыг үгүй хийнэ гэж үздэг ажээ. Харин уг асуудлыг сүүлийн үед сантехникын шинэ шийдлээр шийдвэрлэх болсон гэнэ.

22:00 цагаас хойш 00 орж болохгүй - Швейцарь

10 Ням гаригт шүхрээр бууж болохгүй - АНУ

АНУ-ын Флорида мужид ганц бие охид, бүсгүйчүүдийг ням гарагт шүхрээр буухыг хориглодог байна. Хэрвээ уг хуулийг зөрчвөл торгоод зогсохгүй, бүр шоронд хорьдог байна.

Ням гаригт шүхрээр бууж болохгүй - АНУ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()