Дэлхийн улс орнуудын тухай хачирхалтай баримтууд

Яг одоо дэлхий дээр 195 улс оршин тогтнож байна гэсэн статистик мэдээ бий. Тэдний дундах “хамгийн хамгийн” гэсэн тодотголтой улсуудыг энэхүү нийтлэлээрээ танилцуулж байна. Манай Монгол орон ч гэсэн нэг үзүүлэлтээрээ энэхүү жагсаалтад орсон байна. Юу болохыг нь хамтдаа сонирхоё.
Дэлхийн улс орнуудын тухай хачирхалтай баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Хамгийн их шоронгийн хоригдолтой улс
Одоогийн байдлаар АНУ-д 2.2 сая хүн шоронд хоригдож байгаа гэсэн судалгаа гарчээ. Түүний дараа Орос 1.5 сая хүн, гуравдугаар байранд Хятад улс 870 мянга хүнээр оржээ.



2. Хамгийн их таргалалттай улс
Экваторын бүстэй ойр орших, Номхон далайн арал улс болох Науру улс ердөө 14,000 хүн амтай. Нийт хүн амын 95% нь илүүдэл жинтэй байдаг байна.



3. Тун удахгүй усан дор орох магадлалтай улс
Дэлхийн дулаарлаас болоод тэнгис далайн усны түвшин ойрын жилүүдэд маш ихээр нэмэгдэж буй. Хэрвээ энэ байдлаараа байх юм бол хамгийн түрүүнд Малдивын арал усан дор орох магадлалтай гэсэн судалгаа гарсан байна.



4. Хамгийн их цагийн бүстэй орон
Франц улс даяар 12 цагийн бүс байдаг. Харин дараа нь АНУ 12 цагийн бүстэй, Орос орон 9 цагийн бүстэй байдаг байна.



5. Дэлхий дээрх цорын ганц шүрэн замтай улс
Гуам аралд ямар ч элс, чулуу байдаггүй бөгөөд автомашины асфалтан хучилттай замын оронд шүрээр зам тавьдаг байна.



6. Хамгийн их нууртай улс
Дэлхийн нууруудын 60% буюу 3 сая нуур Канад улсад бий.



7. Хамгийн их гантай улс
Хойд Африкийн Ливи улс нь нийт газар нутгийн 99% нь цөл бөгөөд ихэнх нутгуудаар хэдэн арван жилийн турш огт бороо ороогүй ажээ.



8. Хамгийн их хар тамхи тарьдаг орон
Афканистанд дэлхийн хар тамхины 95 хувийг тарьж ургуулдаг байна.



9. Хамгийн их ой модтой улс
Оросын Сибирт дэлхийн нийт ойн модны 25 хувьтай тэнцэх ой мод бий.



10. Дэлхийн хамгийн бага ой модтой улс
Гайти улсын ой мод бүхэлдээ устаж үгүй болсон байна. Энэхүү зураг дээр Доминиканы Бүгд Найрамдах улс, Гайти хоёрын ой модыг харьцуулан харуулжээ.



11. Хамгийн их дайн дажинтай улс
Сомалийн арлын дотоодын зөрчлөөс үүсэх иргэний дайн, үймээн самуун болон хөрш зэргэлдээ оронд зарладаг зэвсэгт мөргөлдөөг зэрэг нь Иракийг ч давжээ. Түүнчлэн дайны хөлд дарагдсан ард иргэд өлсгөлөнд нэрвэгдэх нь түгээмэл бөгөөд өлсгөлөнгөөр ч дэлхийд тэргүүлдэг улс ажээ.



12. Боловсролоороо тэргүүлэгч орон
Канад улсын иргэдийн талаас багагүй хувь нь чанартай дээд боловсрол эзэмшдэг бөгөөд шилдэг их дээд сургуулиуд ч энд байдаг.



13. Хамгийн өндөр хөгжилтэй хот улс
1819 онд Их Британаас салан тусгаарласны дараагаар Сингапур улс нь хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэх цөөхөн хот улсын нэг болжээ.



14. Хамгийн олон хэлээр ярьдаг улс
Шинэ Гвинейн Папуа улсын албан ёсны хэл нь Англи ч гэлээ, Англиар ярьдаг иргэд нийт хүн амын ердөө 2%-ийг л эзэлдэг байна. Харин үлдсэн хувь нь 850 өөр төрлийн хэл аялагаар хоорондоо харилцдаг ажээ.



15. Хамгийн их лесбитэй хот

АНУ-ын Нью-Йорк нь хамгийн олон лесбичүүд амьдардаг хот юм. Энэ тоо баримтыг тус газарт амьдардаг хүн амтай нь харьцуулан гаргасан байна. Харин лесби гэх үг нь анх 6 дугаар зууны үед зохиогдсон Грек шүлгээс гаралтай бөгөөд хоёр эмэгтэйн дотно харилцааг илтгэсэн утгатай.



16. Хамгийн нягтаршил багатай улс
Монгол улсын нийт газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 19-д орох бөгөөд  1.564.116км квадрат талбайтай, нийт хүн ам 3.049.501 бөгөөд 4 хүн тутамд 1.5км.кв газар нутаг оногдох ажээ.



17. Хамгийн их бага насны хүүхэдтэй улс
Нигер улсын нийт хүн амын талаас илүү хувь нь 15-с доош насны хүүхдүүд байдаг. Нийт газар нутгийн 80 хувь нь цөл бүхий энэ улсад ганц гэрэл гэгээтэй зүйлс нь бага залуу үеийнхэн л мэт...



18. Хамгийн их хоньтой арал
Фолкланд арал 3000 хүн амтай, харин 500,000 гаруй хоньтой. Дэлхийн хонины мах, хонины ноосны томоохон экспортлогч газар юм.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()