Дэлхий дээрх хамгийн аюултай гол, нуурууд

Чимээ шуугиан ихтэй хотоос гарч цэвэр агаар, тунгалаг устай нуурын эрэг дээр очиж амрахыг хүсдэггүй хүн гэж юу байхав. Гэвч өөрийн урсгалын чимээгээр сэтгэл санааг тайвшруулах увдистай энэхүү газрыг аюултай, хор хөнөөлтэй гэж хэн санах билээ. Ингээд дэлхийн хамгийн аймшигтай 10 гол, нууруудыг танилцуулж байна. 

Дэлхий дээрх хамгийн аюултай гол, нуурууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Үхлийн нуур, Итали

Сицили арал нь Этна галт уулаас шалтгаалан геологийн маш аюултай бүс гэдгээрээ алдартай. Үүнээс гадна уг арал нь Үхлийн нуураараа олонд танигдсан байдаг гэнэ. Үхлийн нуур нь их хэмжээний хүхрийн хүчилтэй бөгөөд ард иргэдийн ярьж байгаагаар Коза Нострагийн мафи өөрийн дайснуудын хүүрийг нуух зорилготойгоор энэ нууранд шиддэг байсан гэдэг. Богино хугацаанд хүхрийн хүчил агуулсан нуурын ус эргэн тойронд нь байх бүхий л органик зүйлийг устгаж, зөвхөн амьгүй орчныг л үлдээдэг байна.  

Үхлийн нуур, Итали

2 Рио Тинто гол, Испани

Уэльва, Андалус мужуудын нутгаар урсах цусан улаан Рио Тинто гол нь өөрийн гадаад байдал төдийгүй найрлагаараа хүртэл аймшигтай. Энэхүү голд зэс, алт, мөнгөний уурхайн бохирдол ус цутгадаг учир төмрийн агууламж ихтэй. Тиймээс дэлхийн хамгийн хүчиллэг голын тоонд багтдаг бөгөөд хүчлийн хэмжээ 1,7-2,5 хүрдэг нь ходоодны хүчилтэй ижил хэмжээтэй байгаа юм. Рио Тинтод орших цорын ганц амьд биетэн бол төмрөөр хооллодог "extrempohile" гэх нян юм.

Рио Тинто гол, Испани

3 Хар нүх нуур, Орос

Новгород болон Дзержинскийн заагт байрлах Хар нүх нуурыг ОХУ-ын ерөнхийлөгч элсээр булж, газартай тэгшлэх хэрэгтэй хэмээн шийдвэр гаргасан байдаг.  Учир нь энэхүү нууранд “Оргстекло” үйлдвэрийн бүхий л хорт бодис ордог бөгөөд дэлхийн хамгийн бохирдолтой нуурын тоонд багтдаг юм. Уг нуураас ялгарах өмхий үнэр нь утаа, хиншүүг ч хүртэл дарах чадвартай аж. Тиймээс зуны улиралд энэхүү нуурын эргэн тойрон өмхий үнэрт автаж, харин нуур өөрөө амьд бүхнийг сорох хар давирхай мэт харагддаг.

Хар нүх нуур, Орос

4 Хөх мөрөн, Хятад

Амазон болон Нил мөрний дараа ордог дэлхийн хамгийн урт голуудын нэг болох Хөх мөрөн нь өнөө цагт сөрөг талаараа илүү танигджээ. Мөрний эрэг дагуу орших 17 мянга гаруй суурин газарт бүгдэнд нь шахуу цэвэрлэх систем байдаггүй учир ахуйн хог хаягдал, өтгөн, шингэн нь мөрний ус руу цутгадаг байна. Үүнээс гадна олон химийн үйлдвэр, нефтийн үйлдвэрийн хог хаягдал  бүгд ус руу ордог юм. Энгийн нэгэн тооцооллоор харахад Хятадын хамгийн том мөрөн болох Хөх мөрний бохирдлын түвшин 34 тэрбум тонн байгаа бөгөөд энэхүү тоо нэмэгдсээр л байгаа аж.

Хөх мөрөн, Хятад

5 Карачай нуур, Орос

Уралын Карачай нуур нь 600 төрлийн үхлийн аюултай рентген туяаг ялгаруулдаг учир энэхүү нуурын хажууд нэг цаг болоход л аймшигтай тарчлан амиа алдах болно. Уг нуурын хажууд байрлах “Маяк” хэмээх ургамлын давхраат материалыг хайлуулах үйлдвэр 1957 онд дэлбэрснээр ийнхүү нуурын усыг их хэмжээгээр бохирдуулсан байна.  Хэдийгээр жил бүр дэлбэрэлтээс үүссэн хор нөлөөг арилгах санхүүжилтийг төрөөс олгодог ч усан доторхи радиац орчин тойронд их хэмжээгээр тархсанаар үхлийн аюулд хүргэж байгаа юм. Азаар, сүүлийн үеийн мэдээллээс харахад Карачай нуурын байдал дээрдэж байгаа аж.

Карачай нуур, Орос

6 Амазон мөрөн, Өмнөд Америк

Дэлхийн байгалийн долоон гайхамшгийн нэг болох Амазон нь их хэмжээний усаараа төдийгүй дотор нь амьдрах аймшигт махчин амьтдаараа хамгийн аюултай гол, нуурын тоонд багтжээ. Амазон мөрөнд аварга том анаконда, зэрлэг аркаими, махчин пиранья, кайман загас, шээсний системд нэвтэрч чаддаг кандира нян гэх мэт хүний амь насанд аюултай амьтад бий. Үүнээс гадна Амазон мөрний эргэн тойронд хүн нэвтрэх аргагүй намагтай бөгөөд тэдгээр нь заримдаа хальж суурин газар, тариан талбайд аюул учруулдаг байна.

Амазон мөрөн, Өмнөд Америк

7 Буцалж буй нуур, Доминикан

Доминиканы Морн-Труа-Питон цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо байх нуур нь дэлхийд алдартай. Цаг агаарын байдал хуурай байх үед санаандгүй байдлаар нуурын усанд орох юм бол амьдаараа буцлах, шалзрах магадлалтай юм. Буцалж буй нуурын усны температур нь 92°С хүрдэг учир усыг аваад цай болгож уух ч боломжтой. Борооны улирлын үед ч нуурын усанд орох хориотой байдаг.

Буцалж буй нуур, Доминикан

8 Ганга мөрөн, Энэтхэг

Энэтхэгийн “Рамаяна” туужид Ганга мөрнийг нас барсан хүнийг хойд насанд нь саадгүй хүргэх, мөн төрөл бүрийн өвчнийг анагаах увдистай гэж бичигдсэн байдаг. Харамсалтай нь бодит байдал домгоос тэс өөр юм байна.  Энэтхэгийн хамгийн том голуудын нэг болох Ганга нь бас дэлхийн хамгийн бохир голуудын тоонд багтдаг аж. Ганга мөрний усанд агуулагдах хорт бактери нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс 120 дахин их бөгөөд энэ нь төрөл бүрийн халдварт өвчин үүсэх эхлэлийг тавьдаг байна. Энэ нь жил бүр мянга мянган хүний амь насыг авч оддог гэнэ. Мөрний бохирдолд нөлөөлж буй бас нэгэн хүчин зүйл нь Хиндү шашинтнууд нас барагсдынхаа цогцсыг мөрний усанд үйх явдал юм.  

Ганга мөрөн, Энэтхэг

9 Онондага нуур, АНУ

XIX зууны үед Онондаго нуур нь жуулчдын хөлд дарагдсан аялал зугаалгын  хамгийн алдартай бүс байсан юм. Гэвч нэг зуун өнгөрсний дараа Онондага нуур нь техникийн хөгжлийн эриний улмаас экологийн гамшиг үүсэх аюулд хүрсэн байна. 1901 онд Онодага нуур руу давс, фосфат, мөнгөн ус, өвчин үүсгэг нян бүхий хог хаягдлууд ихээр хаягдаж, нуурын усыг унданд хэрэглэхийг хоригложээ. Харин 1940 онд нуурын усанд орох, 1970 онд загасчлахыг хүртэл хориглосон аж. Ийнхүү хориг тавьсны дараа нуурын усыг цэвэрлэх үйл ажиллагаа явагдаж байгаа ч их хэмжээний бохирдлыг арилгахад багагүй хугацаа шаардагдана.

Онондага нуур, АНУ

10 Цитарум гол, Индонези

Ява арал дээр байрлах Цитарум гол өмнө нь байгалийн үзэсгэлэнтэй газруудын нэг байсан ч эрэг дээр нь орших 500 гаруй үйлдвэрээс болж хамгийн бохирдолтой голын тоонд багтаж болжээ. Цитарум гол өмнө нь загасчдын орлогын эх үүсвэр болж байсан бол одоо хогийн эх үүсвэр болсон байна. Хэдийгээр  ийнхүү бохирдол ихтэй байгаа ч ард иргэд хүнсэндээ болон тариалангийн талбай услахад голын усыг ашигласаар л байгаа. Эрдэмтдийн үзэж байгаагаар ойрын жилүүдэд Цитарум голын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, Ява арал дээр байрлах усан цахилгаан станцын үйл ажиллагаа зогсох магадлалтай гэнэ.

Цитарум гол, Индонези

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()