Япончуудын тухай бидний үнэн гэж итгэж явдаг ташаа ойлголтууд

Холливудын кино найруулагчид киногоо хийхдээ тухайн орны нөхцөл байдлыг яг байгаагаар нь хэзээ ч үзүүлдэггүй ажээ. Энэ удаагийнхаа дугаараараа дэлхийн хамгийн сонирхолтой орнуудын нэг болох Япон улсын тухай бидний үнэн гэж итгэсээр ирсэн 12 ташаа ойлголтыг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ. 

Япончуудын тухай бидний үнэн гэж итгэж явдаг ташаа ойлголтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Токио хот биш

Токио хот нь албан ёсоор 1889-1943 оны хооронд оршин тогтнож байсан ба өдгөө засаг захиргааны 62 нэгжээс бүрддэг метрополитан дүүрэг буюу өөрөөр хэлбэл муж юм. Засаг захиргааны нийт нэгжүүдийн 39 нь хот, жижиг хот, хөдөө тосгод байдаг ажээ. Харин үлдсэн 23 нэгж нь хотын статустай бөгөөд тус бүртээ өөрийн гэсэн хотын даргатай. 

Токио хот биш

2 Токиогийн метро үргэлж пиг дүүрэн явдаггүй

Бид киноноос авсан мэдээллээрээ Токиогийн метрог үргэлж пиг дүүрэн хүнтэй явдаг мэтээр төсөөлдөг. Тэгвэл бодит байдал дээр оргил цагуудаас бусад үед метро тийм ч их хүнтэй байдаггүй ажээ. 

Токиогийн метро үргэлж пиг дүүрэн явдаггүй

3 Гашуудлын өнгө нь цагаан биш

Мандах нарны орны хүмүүсийн гашуудлаа илэрхийлэх өнгийг бид яагаад ч юм бэ цагаан өнгөөр төсөөлдөг. Тэгвэл бодит байдал дээр Япончууд гашуудахдаа хар өнгийн хувцас өмсдөг юм байна. 

Гашуудлын өнгө нь цагаан биш

4 Зөвхөн Шинто шашныг шүтдэггүй

Япончууд Шинто болон Бурханы шашныг шүтдэг. Тэгвэл нийт хүн амын 30 гаруй хувь нь шашингүй үзэлтнүүд байдаг ажээ. 

Зөвхөн Шинто шашныг шүтдэггүй

5 Самурай нар галт зэвсэгт дуртай байсан

Бид кинон дээрээс самурай нарыг буу хэрэглэж байхыг хараагүй болохоор л буутай байлдаж байсан хэмээн төсөөлж чадахгүй байгаа юм. Тэгвэл бодит байдал дээр тэд энэхүү хүчирхэг байлдааны зэвсгийг ашиглаж байжээ. 16-р зууны Япончууд галт зэвсгийг Европчуудаас дутахааргүй сайн эзэмшсэн байсныг илтгэх түүхийн мэдээ, баримт бий. 

Самурай нар галт зэвсэгт дуртай байсан

6 Японы газар нутаг том

Нийт 378 мянган км талбайг эзлэн оршдог Японы нутаг дэвсгэрийг Финлянд, Польш юмуу Германтай адилтган үзэж болох юм. Жижигхэн биш л байгаа биз дээ? 

Японы газар нутаг том

7 Сорж идэх нь бүдүүлэг шүү

Бид Япончуудыг гоймонгоо сорж иддэг гэж боддог ч үнэн хэрэгтээ Япончууд үүнийг бүдүүлэг үйлдэлд тооцдог ажээ. Хэрэв та хоол хийсэн тогоочийг магтахыг хүсч байгаа бол тамшаан сорж идэх биш, өөрт нь шууд хэлсэн дээр шүү. 

Сорж идэх нь бүдүүлэг шүү

8 Япон хэлийг сурахад тийм ч хэцүү биш

Япон хэл нь өгүүлбэрийн бүтцийн хувьд шал өөр дэс дараалалтай байдаг учраас Европ хүмүүст төвөгтэй санагддаг байх л даа. Гэхдээ ханз үсэг, хирагана, катакана үсгийг л сурчихвал тийм ч ярвигтай биш юм. 

Япон хэлийг сурахад тийм ч хэцүү биш

9 Япон компьютерийн гарыг ашиглахад хэцүү биш

Япон компьютерийн гар дээрх англи үсгүүдийг ашиглан япон үг, хэллэгийг төвөггүйхэн шивж оруулж болдог. Хирагана үсгийг ашиглан япон үгээ л биччихвэл компьютер өөрөө тохирох ханз үсгээ олоод л явчихна. 

Япон компьютерийн гарыг ашиглахад хэцүү биш

10 Сүү уудаг ард түмэн шүү

Хятад болон Зүүн Өмнөд Азийн орнуудын хүмүүсийн сүүний хүчлийг шингээх чадвар муу байдаг хэдий ч Япончууд сүүг өдөр тутамдаа хэрэглэдэг. Кальцийн хэмжээг нь хэвийн түвшинд барихын тулд бага сургуулийн сурагчдад өдөр тутамд нь сүү өгдөг байна. 

Сүү уудаг ард түмэн шүү

11 Хамгийн түгээмэл байдаг хоол сүши биш ээ

Жирийн япон хүн өдөр тутамдаа цагаан будаа, мисо шөл, ногоо, загас болон бусад төрлийн махыг хэрэглэдэг бөгөөд баяр ёслолын үеэр л сүшигээ иддэг. 

Хамгийн түгээмэл байдаг хоол сүши биш ээ

12 Зөвхөн эмэгтэй хүн гейша болдоггүй

18-р зуунаас өмнө эрэгтэй хүмүүс гейша болдог байсан ба хүрэлцэн ирсэн зочдыг дуу хуураараа баясгадаг байжээ. Бараг бүх хүн л гейшаг биеэ үнэлэгч мэтээр боддог нь тун буруу ойлголт юм. Гейша гэсэн мэргэжил дөнгөж үүссэн тэр үеэс л гейша нарыг сексийн үйлчилгээ үзүүлэхийг хатуу хориглосоор ирсэн түүхтэй. Ерөнхийдөө гейшагийн ажил үүргийн хуваарийг зочидтой халуун дулаан яриа хөөрөө өрнүүлж, хөгжим тоглож, дуу дуулах хэмээн ойлгож болно. 

Зөвхөн эмэгтэй хүн гейша болдоггүй

Бонус: Өнөөдөр ч эрэгтэй гейша байсаар байна

Энэхүү зураг дээр байгаа залууг Эйтаро гэдэг бөгөөд тэрбээр эмээ, ээжийнхээ мэргэжлийг өвлөн авсан ба өдгөө эрэгтэй гейша нарын төлөөлөл болсоор яваа нэгэн юм. 

Бонус: Өнөөдөр ч эрэгтэй гейша байсаар байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()