Элгийг цэвэрлэж, цус төлжүүлэх шидэт бэлдмэл

Хамгийн түгээмэл цусны өвчин бол "Анемиа" буюу цус багадалт юм. Энэ өвчний үед, биед хүчилтөрөгч зөөвөрлөх үүрэгтэй цусны улаан эс багасаж, хүчилтөрөгчийн дутагдлаас үүдэн эд, эрхтнүүд үүргээ гүйцэтгэж чадахгүй болдог байна. Нэгэн судалгаагаар 10 өсвөр насны охид тутмын 1 нь буруу хооллолтоос болж энэ өвчнөөр өвдсөн байдаг гэнэ. Энэ өвчний үед болон урьдчилан сэргийлэх зорилгоор ууж болох амин дэмтэй жүүс бэлтгэх аргыг танд зааж өгье. 

Элгийг цэвэрлэж, цус төлжүүлэх шидэт бэлдмэл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Анемиа өвчний талаар...

Сарын тэмдэг, хүнд металын хордлого, удаан хугацааны турш эм, тариа хэрэглэх, хоол тэжээлийн дутагдал зэргээс үүдэж "Анемиа" буюу цус багадалтаар өвчилдөг. Энэ үед таны үс, хумс хэврэг болох, амархан ядарч сульдах, толгой эргэх, зүрх хүчтэй цохилох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энэ өвчнийг эдгээж , цусыг төлжүүлдэг энгийн орцтой гурван шүүсийг бэлтгэх жорыг хүлээн авна уу. 

Анемиа өвчний талаар...

2 Хүрэн манжингийн шүүс

Энэ өвчний үед төмрөөр баялаг хоол хүнс хэрэглэхийг зөвлөдөг. Хүрэн манжин бол органик төмрийг хамгийн ихээр агуулдаг хүнсний ногоо юм. Хүрэн манжингийн шүүс гаргахдаа, лууван болон лимонтой хольдог. Учир нь тэдэнд агуулагдах эрдэс бодисууд төмрийг цусанд хурдан шингээх чадвартай байдаг. Шүүсээ бэлтгэхдээ: 

  • Дунд зэрэг хэмжээтэй 4 ширхэг хүрэн манжин 
  • Тал лимон
  • 4 ширхэг лууван
  • 2 халбага исгэгч

Ногоонуудаа сайтар угааж, жижиглэн шүүс шахагчиндаа хийгээд бэлэн болон шүүсэн дээрээ исгэгчээ хийж халбагаар хутгана. Энэ шүүсээ өглөө өлөн элгэн дээрээ уувал хамгийн үр дүнтэй. 

Хүрэн манжингийн шүүс

3 Бууцай, хүрэн манжин, улаалзганы шүүс

Энэ шүүс нь мөн л цусанд төмрийг шингээх үйл явцыг хурдасгадаг. Шүүсээ бэлтгэхдээ:

  • 2 атга бууцайны навч (spinach)
  • 1 хүрэн манжин
  • 1 стакан улаалзгана
  • Тал лимон
  • 3 ширхэг жижиг улаан лууван (редиска) 

Бүх ногоогоо сайтар угааж, шүүс шахагчиндаа хийгээд л болно. 

Бууцай, хүрэн манжин, улаалзганы шүүс

4 Яншуйны шүүс

Яншуй ч мөн адил төмрөөр маш баялаг ногоо юм. Шүүс бэлтгэж уухаас гадна өдөр тутамдаа хоолондоо хэрэглэхэд сайхан амт, үнэр оруулах болно. Шүүсээ бэлтгэхдээ: 

  • 1 ширхэг дунд зэргээр багцалж боосон яншуй
  • Тал лимон
  • 1 ширхэг өргөст хэмх
  • 1 ширхэг шар эсвэл ногоон алим 

Бүх орцоо шүүс шахагчинд хийж бэлтгээд, өглөөний цайнаас 30 минутын өмнө ууж хэрэглээрэй. 

Яншуйны шүүс

Танд эрүүл энхийг хүсье!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()