Итгэмээргүй өндөр үнээр зарагдсан хачирхалтай зүйлс

Зураачийн хосгүй  ур чадвар шингэсэн, гайхалтай уран зургийг өндөр үнээр худалдаж авах бол байдаг л зүйл. Харин зөвхөн уран бүтээлчийн төсөөлөл, оюун санаанд оршдог, бусад хүнд харагдахгүй зургийг өндөр үнээр худалдаж авна гэдэг байж боломгүй. Нью-Йорк хотод уран бүтээлчдийн төсөөлөлд л байдаг "Үл үзэгдэх урлагийн музей" байдаг бөгөөд үзэгчид бүтээлийг зөвхөн уран бүтээлчийн тодорхойлж хэлж буйгаар л нүдэндээ харж чадна. Хамгийн хачирхалтай нь тэрхүү хоосон бүтээлүүдийг худалдаж авдаг хүмүүс цөөнгүй байдаг аж. Үүний адил өндөр үнээр зарагдсан гэхэд итгэмээргүй зүйлс маш олон бий. 

Итгэмээргүй өндөр үнээр зарагдсан хачирхалтай зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 4 сая долларын үнэтэй хог

Хэн ч өөрөөндөө байгаа хэрэггүй хог хаягдлаа зарахыг хүснэ. 1999 онд Британийн зураач Трэйси Эмин хайр сэтгэлийн таагүй харилцаанаасаа болж сэтгэл гутралд орж, хэд хоног орноосоо өндийлгүй өнжжээ. Тухайн үед тэрээр өөрийн өрөөн дэх хог хаягдал, үлдэгдлийг цуглуулан "Миний ор" гэж нэрлэн 150,000 доллараар бизнер эрхлэгч Чарльз Саатчид зарсан байна. Үүний дараа Чарльз эд зүйлсийг цэгцлэн сэтгэл гутралаас үүдэн амиа хорлогчдийн бэлгэ тэмдэг болгож 4 сая доллараар худалджээ. 

4 сая долларын үнэтэй хог

2 455 долларын үнэтэй стакантай ус

1977 онд Элвис Преслигийн Хойд Каролина дахь тоглолтын дараа ухаалаг туслах нь түүний ууж дуусгаагүй аяга усыг 455 доллараар заржээ. Тухайн үед 455 доллар их хэмжээний мөнгө байсан ба аяганд нь хэдхэн дусал ус л үлдсэн байсан гэнэ.

455 долларын үнэтэй стакантай ус

3 1 сая доллараар зарагдсан үс

2007 онд дуучин Бритни Спирс үсээ хусаж олон нийт, шүтэн бишрэгчдээ гайхшруулж байв. Түүний үйлчлүүлсэн гоо сайхны салон дуучин бүсгүйн үсийг зарахаар шийдэж дуудлага худалдаа явуулжээ. Үүнд түүний хэрэглэж байсан энергийн ундаа, үс зэрэг нь багтаж 1 сая доллараар үнэлэгджээ.

1 сая доллараар зарагдсан үс

4 3000 доллар төлөөд амралтын өдрөө хөгжилтэй өнгөрүүлэх боломж

Австралийн 4 залуу өөрсдийн цаг заваа eBay дуудлага худалдаагаар зарж, амралтын өдрүүдээр хүмүүсийг хөгжөөж, уух зүйлс, зууш, хөгжилтэй ярилцлага өрнүүлснийхээ төлөө 3000 доллар авдаг байна.

3000 доллар төлөөд амралтын өдрөө хөгжилтэй өнгөрүүлэх боломж

5 1400 доллараар зарагдсан гольфын бөмбөг

1400 Австрали доллараар зарагдсан гольфын бөмбөгийг алдартай гольфчин хэрэглэж байсан бус харин питон могой залгисан байжээ. Эмч нар могойд мэс засал хийн бөмбөгийг гаргаж авсан байна. Үүнийг зарахаар шийдсэн хүмүүс биш харин худалдаж авах нэгэн байсан гэдэг нь хамгийн хачирхалтай юм.

1400 доллараар зарагдсан гольфын бөмбөг

6 28,000 доллараар зарагдсан сендвич

2004 Диана Дуйсер 10 жил хадгалсан, хазсан сендвичээ 28,000 доллараар зарагджээ. Уг орлогыг тэрээр сайн үйлсийн хандивт зарцуулсан бөгөөд сендвич дээр Гэгээн Мариягийн төрх байсан нь хэн нэгэн энэхүү уран бүтээлийг худалдан авахад хүргэжээ.

28,000 доллараар зарагдсан сендвич

7 Хэрэглэсэн амны цаас

"The Tonight Show"-ны үеэр жүжигчин Скарлетт Йоханссоны хэрэглэсэн амны цаас дуудлага худалдаагаар 5300 доллараар зарагджээ. Түүний хэрэглэсэн цаасыг хуванцар хайрцагт хийн хэрэглэгчид хүргэсэн байна.

Хэрэглэсэн амны цаас

8 1000 долларын үнэтэй уран зураг

2011 онд "Цэнгэг агаар" хэмээх нэртэй зөвхөн уран зурагчдын төсөөлөлд байдаг зураг 10,000 доллараар зарагджээ. Нью-Йорк хотод үнэхээр MONA буюу Үл үзэгдэх урлагийн музей байдаг бөгөөд эндхийн уран бүтээлүүд зөвхөн уран бүтээлчдийн толгой, оюун санаанд л байдаг. Ямар ч биет бүтээлгүй агаараас л мөнгө олчихдог гэсэн үг.

1000 долларын үнэтэй уран зураг

9 10,000 долларын үнэтэй сурталчилгаа

Өвөрмөц хүн байна гэдэг их энгийн. Юта мужийн иргэн Кари Смит 10,000 доллараар духан дээрээ сайтын нэр шивүүлж, сурталчилах санал гаргажээ. Дэлхийн алдартай компани Golden Palace түүний энэхүү өвөрмөц саналыг хүлээн авч эмэгтэйн духан дээр компанийн сайтын нэрийг шивсэн байна. Харин үсгийн хэмжээ хэтэрхий том уу?

10,000 долларын үнэтэй сурталчилгаа

10 16 сая доллараар зарагдсан домайн нэр

2009 онд Quinstreet компани "insure.com" гэх домайн нэрийг эзэмшихийн төлөө 16 сая доллар төлжээ. Энэхүү үйлдэл нь Гиннесийн номонд хүртэл бичигдсэн бөгөөд хамгийн хачирхалтай нь хэн энэ нэрийг үнэлж, яагаад ийм их үнэ хүрсэн нь нууц хэвээр байна.

16 сая доллараар зарагдсан домайн нэр

11 1025 доллараар зарагдсан хоолны үлдэгдэл

Z-100 радионы ярилцлагын үеэр дуучин Жастин Тимберлейкийн идэж байсан 2 шарсан талхыг нэгэн шүтэн бишрэгч нь 10,25 доллараар худалдаж авчээ. Радио багийнхан уг мөнгийг сайн үйлсэд зарцуулсан байн

1025 доллараар зарагдсан хоолны үлдэгдэл

12 25,000 долларын үнэтэй нэр

Дээр дурдсан эмэгтэйн дух зар сурталчилгаа хийх ганц арга биш. Коннектикут мужид амьдардаг нэгэн гэр бүл дөнгөж төрсөн бяцхан хүүхдэдээ нэр өгөх эрхийг Ebay-ийн дуудлага худалдаанд оруулжээ. Тэрхүү дуудлага худалдаанд хэн ялсан гээч? мэдээж Goldenpalace.com. Тэдэнд нэг эмэгтэйн дух хангалттай санагдаагүй бололтой. Мэдээж хүүхдийг Golden Palace Benedetto гэж нэрлэсэн ба энэ нь ч муугүй сонсогдож байна.

25,000 долларын үнэтэй нэр

13 530 долларын агаар

Лаазтай агаар зарна гэж байж боломгүй мэт. Энэ цагт худалдаж авах хүн ч байхгүй. Гэхдээ Анжелина Жоли, Брэд Питт нар тус лаазанд амьсгалсан бол хэн ч авахад бэлэн. Улаан хивсний ёслолын үеэр нэгэн сурвалжлагч тэдэнд микрофон өгөхийн оронд лааз өгчээ. Ярихдаа хэрэглэсэн энэхүү лааз дуудлага худалдаагаар 530 доллараар зарагдсан байна.

530 долларын агаар

14 1.5 сая доллараар үнэлэгдсэн аялах эрх

Зарим алдартнууд өөртэй нь зугаалж, аялах эрхийг шүтэн бишрэгчдэдээ санал болгож, дуудлага худалдаанд оруулдаг. Үүний жишгээр жүжигчин Леонардо Ди Каприо Virgin Galactic компанийн нам тойрог замын сансрын нислэгт өөртэй нь хамт аялах эрхийг дуудлага худалдаанд оруулжээ. Үүнийг ОХУ-ын бизнес эрхлэгч Василий Клюкин 1,5 сая доллараар худалдан авж, мөнгийг сайн үйлсэд хандивласан ч одоог хүртэл аялалдаа гараагүй байна. Тэдний аялал хэзээ эхлэхийг мэдэхгүй ч Леонардо ДиКаприо нислэгт бүртгүүлсэн бөгөөд 90 минутын аялал 250,000 долларын үнэтэй аж.

1.5 сая доллараар үнэлэгдсэн аялах эрх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()