Шигдэж ургасан хумсыг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ?

2018-01-26, 17:21
23,945

Хумсны ялтас нь хажуугийн буланруу шигдэн ургахыг "онихокриптоз" буюу хумс шигдэж ургах гэдэг. Энэ нь хүмүүсийн дунд  нэлээд түгээмэл өвчин билээ. Хумс ингэж ургасан үед хуруу улайж хавдан үрэвсэж, хүчтэй өвдөлт мэдрэгддэг байна. Ялангуяа алхах үед илүү их өвддөг болохоор үүнийг зарим хүмүүс шүд өвдсөн үед мэдрэгддэг аймшигтай мэдрэмжтэй зүйрлэдэг шүү дээ. Тэгвэл дийлэнх тохиолдолд хумсыг буруу авснаас болж хумс шигдэж ургадаг хэмээн эмч нар өвчтөнүүдэд зөвлөдөг байна. Ингээд та бүхэндээ энэ өвчний үед ямар арга хэмжээ авах талаар дараах мэдээллийг хүргэе.

Шигдэж ургасан хумсыг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Давстай усанд дэвтээх

Энэ бол хамгийн эхний шигдсэн хумсыг эмчилж болох энгийн арга билээ. Давс нь өвдөлтийг намдааж, хавдрыг буулгадаг ба найрлагандаа калийн перманганат буюу фураклинийг агуулсан байдаг.

Давстай усанд дэвтээх

2 Зуун настын шүүсийг шахаж түрхэх

Зуун настын шүүс нь арьсыг зөөлрүүлэх ид шидтэй байдаг билээ. Мөн өвчлөлтэй хэсгийг ариутгаж улам шигдэхээс сэргийлж нэг ёсондоо бичил давхаргыг үүсгэдэг байна.

Зуун настын шүүсийг шахаж түрхэх

3 Хөвөн даавуугаар жийрэглэх

Эмч нар хөлөнд тань ямар нэгэн эмчилгээ хийчихээд жижиг, хөвөн, даавуугаар жийрэглэж боож байгааг анзаарсан л биз дээ. Тэгвэл яг дуурайлгаад давстай усанд дэвтээж, зуун настын шүүс дусаасныхаа дараа үүнийг заавал хийгээрэй. Энэ нь бохир авахаас сэргийлэх болно.

Хөвөн даавуугаар жийрэглэх

4 Шүд цэвэрлэх мяндсан утас

Хумсаа шигдсэн арьснаас нь тусгаарлаж салгахын тулд шүдний утсыг хэрэглэж болно шүү. Үүнийг туршиж үзэхийг хүсвэл "гаатай" гэсэн бичигтэйг нь авах нь зүйтэй.

Шүд цэвэрлэх мяндсан утас

5 Зөв авах

Хумс шигдэж ургахаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол үрэвсэл үүсэхээс нь өмнө хумсаа зөв буюу дугуй ирмэгээс зайлсхийж тэгшхэн хэлбэр үүсгэн авч сурах явдал юм. Үүнийг багаасаа дадал болгох хэрэгтэй. 

Зөв авах

6 Зөөлрүүлэх

Өдөр бүр ажлаасаа ирээд хөлөө угаасныхаа дараа тос түрхэж зөөлрүүлж байгаарай. Ингэхдээ цайны модны тосыг сонгож түрхэх нь халдвар авахаас болоод мөөгөнцөртөхөөс сэргийлдэг байна.

Зөөлрүүлэх

7 Гутлаа зөв сонгох

Хумс шигдэж ургах нь маш их өвдөлт мэдрүүлдэг аюулт өвчин юм. Тиймээс анхнаасаа үүнээс сэргийлэх нь чухал билээ. Юун түрүүнд өөрт таарсан гутлаа сонгож өмсөх нь хамгаас зөв алхам болно. Хэт багадсан гутал өмсөхөд хөл барьснаар илүү яс ургах, хумс шигдэх үндэс болдог гэнэ шүү.  

Гутлаа зөв сонгох

Танд эрүүл энхийг хүсье!!!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()