Хүнсний дэлгүүрүүд биднийг ингэж хуурдаг

Бид бүгд дэлгүүрт орохоороо харсан бүхнээ авмаар санагдан заримдаа бүр халаасаа хоослоод гарах үе ч бий.  Хүнсний дэлгүүр, супермаркетууд бол таны мөнгийг хэрхэн өөртөө татах вэ гэдгийг маш сайн мэддэг газар. Тиймээс яг л таны бодлыг уншсан юм шиг авмаар санагдсан бүгдийг нүдний тань урд эргэлдүүлж байгаа хэрэг. Тэгвэл танд өгөх эдгээр зөвлөмжүүд таны мөнгийг хэмнээд зогсохгүй "бусдын эрхэнд" орохоос сэргийлэх юм.

Хүнсний дэлгүүрүүд биднийг ингэж хуурдаг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Буруу хүнс худалдаж авах

Бид дэлгүүрт ороод нүдэнд туссан бүхнийг авмаар санагдаж, мөнгөнийхөө хэмжээг мартаж, бүхнийг худалдаж авах нь бий. Харин та үүнээс сэргийлэхийн тулд хамгийн түрүүнд хүнсний ногоонуудаа худалдаж аван, сагсныхаа ёроолд тавиарай. Ингэснээр таны сагс дүүрч, хэрэгтэй хэрэггүй зүйлс худалдаж авах аюулаас өөрийгөө сэргийлж чадах юм. 

Буруу хүнс худалдаж авах

2 Худалдаж авдаг бүтээгдэхүүнийхээ үнийг анзаардаггүй

Та байнга худалдаж авдаг бүтээгдэхүүнийхээ үнийг цээжилж, эсвэл тэмдэглэн авч байгаарай. Ингэснээр та хуурамч хямдралыг таньж, хууртахгүй байх боломжтой.

Дэлгүүрийн ажилчид борлуулалт багатай бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөж тавиад, доор нь хямдарсан үнэ гэх нэрийн дор өмнөх бодит үнийг нь бичиж, наадаг байна. 

Худалдаж авдаг бүтээгдэхүүнийхээ үнийг анзаардаггүй

3 Төлөвлөдөггүй

Та худалдаж авах бүтээгдэхүүнээ бичиж, тэмдэглэхээс гадна даваа гарагаас баасан гарагт хийх хоолныхоо жагсаалтыг гаргаж, ямар бүтээгдэхүүн хэрэг болохыг бичээрэй. Харин тэрхүү жагсаалтынхаа дагуу бүтээгдэхүүнээ нэг дор худалдаж авснаар, орой бүр хоол хийхдээ дэлгүүр орж, хэрэгтэй хэрэггүй зүйлс худалдаж авах шаардлагагүй болох юм. 

Төлөвлөдөггүй

4 Бүтээгдэхүүний хэмжээг анхаарах шаардлагагүй

Дэлгүүрийн лангуун дээр хоёр өөр төрлийн масло байна гэж төсөөлье. Нэг нь нөгөөгөөсөө үнийн хувьд арай бага байвал, та хямд үнэтэйг нь худалдаж авах гэж бүү яараарай. Харин эхлээд хэмжээг нь ажиглах хэрэгтэй. Магадгүй өндөр үнэтэй маслоны хэмжээг нь илүү их байж болох тул та хямд гэхээс илүүтэй их жинтэйг нь сонгож аваарай. 

Бүтээгдэхүүний хэмжээг анхаарах шаардлагагүй

5 Тэмдгийг үл тоомсорлох

Хүний нүд өнгөлөг зүйлсэд дурлан шохоорхож, чанарыг нь ч анхааралгүй худалдаж авдаг. Нэг ёсондоо гадаад үзэмжийг нь чухалчилж сонголтоо хийдэг билээ. Харин энэ нь бидний нэгээхэн алдаа болдог бөгөөд өнгөнд хууртаж, чанар муутай бүтээгдэхүүн авах нь элбэг. Тэгвэл та одооноос ч болов гадаад үзэмжээс илүүтэй чанар, найрлагыг нь анзаарч, сонголтоо хийж байгаарай. 

Тэмдгийг үл тоомсорлох

6 Шинэ зүйлсийг худалдаж авдаггүй

Бидний ихэнх нь хэрэглэж сурсан зүйлсээ л хэрэглэж, шинэ зүйлсийг туршиж үзэхийг хүсдэггүй. Төдийлөн нэр алдарт гараагүй бүтээгдэхүүнүүд чанартай бас дээр нь хямд байх тохиолдол бишгүй. Тиймээс та одооноос сонголтоо өөрчилж, хямд үнэтэй бүтээгдэхүүнийг ч мөн хэрэглээд үзээрэй. 

Шинэ зүйлсийг худалдаж авдаггүй

7 Аппликейшн ашигладаггүй

Томоохон супермаркетууд өөрсдийн гэсэн гар утасны аппликейшнтэй байдаг бөгөөд та үүнийг ашиглаж, дэлгүүрүүдийн бүтээгдэхүүний үнийг хооронд нь харьцуулж, аль газарт хямд болохыг нь мэдэж аваарай. 

Аппликейшн ашигладаггүй

8 Хямд бүтээгдэхүүн худалдаж авдаггүй

Та элсэн чихэр, давс, амтлагч зэргийг худалдаж авахдаа хамгийн хямд үнэтэйг нь сонгож болно. Учир нь таны худалдаж авч байгаа энгийн 1 кг-ийн элсэн чихэр, ууталсан, дээрээ төрөл бүрийн бичигтэй, тансаг элсэн чихэрнээс чанарын тухайд ялгагдаад байх зүйлгүй юм. 

Хямд бүтээгдэхүүн худалдаж авдаггүй

9 Бараа бүтээгдэхүүнийг эхний тавиураас хайдаг

Хамгийн шинэ, чанартай бүтээгдэхүүнийг худалдаж авахын тулд та хүний нүднээс далд, хол байх хамгийн дээд болон доод талын тавиураар хайх хэрэгтэй. Учир нь дэлгүүрийн ажилчид хугацаа нь дуусах дөхсөн бүтээгдэхүүнийг хүмүүсийн нүдний өмнө тавьж, аль болох ихийг борлуулахыг хичээдэг бөгөөд шинэхэн бүтээгдэхүүнээ дээр эсвэл доор байрлуулж, нэг ёсондоо нуудаг. 

Бараа бүтээгдэхүүнийг эхний тавиураас хайдаг

10 Маркетингийн заль

Е витаминтай ургамлын тос, генийн өөрчлөлтгүй давс, шаргал өнгийн шартай өндөг зэрэг эдгээр бүтээгдэхүүнийг хүн бүхэн худалдаж авах дуртай байдаг. Гэхдээ үнэн хэрэгтээ ургамлын тосны найрлаган дахь наран цэцгийн үр нь өөртөө Е витаминыг агуулдаг. Тиймээс ямар ч тохиолдолд ургамлын тос Е витаминтай байх юм. Харин генийн өөрчлөлтийн тухайд зөвхөн мал амьтны гаралтай хүнсэн дээр яригддаг нэр томъёо гэдгийг санаж, генийн өөрчлөлтгүй давс гэж байхгүй болохыг ойлгоорой. Мөн тахианы өндөгний шар нь улбар шар өнгөтэй байх нь чанартай гэсэн үг биш. Ердөө л тухайн тахиаг юугаар хооллосноос хамаардаг аж. 

Маркетингийн заль

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()