Сая доллараар авч болох хамгийн утгагүй зүйлс

2016-04-14, 09:08
13,032

Хэрвээ танд сая доллар өгвөл яах вэ? Та юу худалдаж авах байсан бэ?... Хүмүүс байр машин эсвэл аялал гэх мэт зүйлс хэлэх болов уу. Гэвч энэ дэлхий дээр сая долларын үнэтэй хумсны будаг, үнэртэй ус зэрэг үнэхээр утгагүй зүйлс байдаг ажээ.

Сая доллараар авч болох хамгийн утгагүй зүйлс

1 “DKNY Golden Delicious”-ийн үнэртэй ус

Энэ үнэртэй ус нь 14 каратын алтан сав болон үнэт эрдэнийн шигтгээн чимэглэлтэй учраас ийм өндөр үнэтэй ажээ. Харин саван доторх үнэртэн нь монгол төгрөгөөр 80-100 мянгын үнэтэй юм байна.

“DKNY Golden Delicious”-ийн үнэртэй ус

2 “Big Bang Black Caviar Hublot” цаг

“Big Bang Black Caviar Hublot”-ийн цагнууд 8-25 мянган долларын үнэтэй байдаг хэдий ч, доорх загвар нь хар керамик оосортой болон жинхэнэ хар алмазаар чимэглэгджээ.

“Big Bang Black Caviar Hublot” цаг

3 “Mac Daddy”-ийн загасны өгөөш

Энэхүү загасны өгөөш (воблер) нь 20 см урттай, 1 кг жинтэй бөгөөд алт, мөнгө болон очир алмазан чимэглэлүүдтэй юм байна.

“Mac Daddy”-ийн загасны өгөөш

4 “Apple 1” компьютер

1976 онд Steve Jobs-ийн зохион бүтээсэн “Apple 1” нь дэлхий дээр маш цөөхөн байдаг бөгөөд тухайн үедээ 666 доллараар зарагджээ. Харин одоогийн үнэ нь сая доллар юм байна.

“Apple 1” компьютер

5 “Diva” архины сав

Энэ саванд архи, ус зэрэг юуг ч хийж болох бөгөөд дотор нь байх үнэт эрдэнэсийн шүүлтүүр нь ямар ч уух зүйлийг гайхалтай өвөрмөц амттай болгодог ажээ. Үнийн хувьд 4 мянган доллараас 1 сая хүртэл хэлбэлздэг байна.

“Diva” архины сав

6 Шумбагч онгоц

Тэрбумтан Tom Perkins зориулан зохион бүтээгдсэн хувийн шумбагч онгоц сая долларын үнэтэй ажээ.

Шумбагч онгоц

7 “Beats by Dre” чихэвч

114 каратын алмазан чимэглэл нь зөвхөн гоёл төдий зүйл биш бөгөөд эрдэнийн чулуу "bass" чимээг чихэнд илүү тод сонсгодог байна.

“Beats by Dre” чихэвч

8 “Azature”-ийн хумсний будаг

2013 оны 10 дугаар сард гарсан энэхүү хумсны будаг нь дотроо хар алмазтай бөгөөд үнийн хувьд нэг ширхэг нь сая долларт хүрэх ажээ.

“Azature”-ийн хумсний будаг

9 “Karl Lagerfeld”-ийн үслэг эдлэл

2015 оны өвлийн загвараар танилцуулагдсан уг шуба нь дэлхийн хамгийн үнэтэй үслэг эдлэл бөгөөд 36 булганы арьсаар хийсэн байна.

“Karl Lagerfeld”-ийн үслэг эдлэл

10 Уулын дугуй

Энэ дугуй 24 каратын алт, 600 ширхэг хар алмаз, 500 индранил болон матрын арьсаар хийгджээ.

Уулын дугуй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()