Төвд, Балбын олон нөхөртэй эхнэрүүдийн амьдрал ямар байдаг вэ?

Энэтхэгийн Дехрадум хэмээх жижиг хотод амьдардаг, ах дүү таван нөхөртэй Ражо Верма гэх эмэгтэй нэг хүүтэй ч хүүгийн төрсөн эцэг яг хэн нь болох нь одоо ч тодорхойгүй аж. Энэ бол нэг эмэгтэй олон нөхөртэй байх буюу "полиандр" гэр бүлийн сонгодог жишээ юм. Судалгаанаас үзэхэд ийм төрлийн гэр бүл Төвд, Непал, Хятад, Энэтхэг улсуудад элбэг байдаг ажээ.

Төвд, Балбын олон нөхөртэй эхнэрүүдийн амьдрал ямар байдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Полияндр гэр бүлийн өрхийн тэргүүн нь хэн байдаг вэ?

Эрт үеэс л Полигами буюу нэг эрэгтэй олон эхнэртэй байдаг гэр бүл олон байсаар ирсэн. Харин эсрэгээрээ нэг эмэгтэй олон нөхөртэй байдаг гэр бүл буюу полияндр гэр бүлүүд хэрхэн амьдардаг бол? Хамгийн сонирхолтой нь ийм гэр бүлүүдийн нөхөр нь төрсөн ах дүү нар байх нь элбэг. Том ах нь түрүүлж эхнэрээ сонгож, дүү нартайгаа хуваалцан, өрхийн тэргүүн болдог. Тэрээр дахин өөр эхнэр авах эрхтэй байдгаас гадна эхнэрээс нь төрсөн бүх хүүхэд анхны нөхрийн хүүхэд биш байсан ч ааваа гэж дуудан, овгоор нь овоглодог бол бусад нөхрүүдийг нь ах гэж дууддаг байна.

Полияндр гэр бүлийн өрхийн тэргүүн нь хэн байдаг вэ?

2 Полияндр гэр бүл хаанаас үүсэлтэй вэ?

Полияндр гэр бүл хаанаас, яагаад бий болсон нь одоог хүртэл тодорхойгүй байгаа ч эрдэмтэд энэ төрлийн амьдралын хэв маяг үүсэх болсон гол шалтгаан нь эдийн засгийн нөхцөл хэмээн үзжээ. Бүгд нэг гэр бүл болсноор ах дүү нар газар, өмчөө хувааж, хуваарилах шаардлагагүй болох ба энэ арга нь хөрсний бохирдол, хомсдолд  нэрвэгдсэн Төвд, хүн ам нь хэт өсөж буй Энэтхэг улсуудын эдийн засагт ашигтай шийдэл болсон байна.

Полияндр гэр бүл хаанаас үүсэлтэй вэ?

3 Хуулиар зөвшөөрөгдсөн эсэх

Дэлхийн улсууд полияндр гэр бүлийг хууль ёсоор зөвшөөрдөггүй. Гэсэн ч ийм төрлийн гэр бүлийг хууль зөрчсөн гэж үзэн ял шийтгэл тулгадаггүй учир Төвд болон зарим улсуудын хөдөө нутагт ийм төрлийн гэр бүл оршсон хэвээр байна.

Хуулиар зөвшөөрөгдсөн эсэх

4 Таван нөхөр, нэг эхнэртэй өрх нэг гэр бүлд тооцогддог

Хэдэн зуун жилийн өмнөөс л полияндр гэр бүл оршсоор ирсэн. Тэдний эцэг эх, өвөө, эмээ, элэнц, хуланц нар нь бүгд л ийм хэв маягаар амьдарч ирсэн гэсэн үг. Нэг эмэгтэй аль ч нутгаас хамаагүй 2-5 нөхөр авах ба тэд бүгд дор хаяж 18 нас хүрсэн байдаг.  Хэрэв нөхрүүд нь нэг гэрийн ах дүүс бол дүүгээ 18 нас хүрэнгүүт нь эхнэрийнхээ өөр нэг нөхөр болгодог байна. Ихэнх полияндр  гэр бүлүүд ядуу зүдүү байдаг учраас бүгд нэг жижигхэн өрөөнд хамтдаа амьдардаг. Нөхрүүдээ ажилд явсан хойгуур эхнэр нь гэрээ цэвэрлэж, хоол хийж, хүүхдүүдээ асардаг. Төвдийн уламжлалт гэрүүдэд ор байдаггүй учир ихэнхдээ тэд газар хөнжил дэвсээд унтдаг.

Таван нөхөр, нэг эхнэртэй өрх нэг гэр бүлд тооцогддог

Нийтдээ 15 гаруй полияндр гэр бүл хөрш, холбоо болон зэргэлдээ амьдардаг. Тэд хэзээд бие биедээ туслахад бэлэн байдаг. Гэхдээ гэр бүл бүр өөрсдийн дотоод дүрэм, хариуцлагатай. Заримдаа эхнэр нь ажил хийж, нөхрүүд нь гэрийн ажлаа хийж, хүүхдүүдээ хардаг гэр бүлүүд ч байдаг гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()