Эрт цагт хүлээн зөвшөөрөгддөггүй байсан үйлдлүүд

2013-11-01, 22:24
32,826
Амьдралын хэв маяг, дадал зуршил, дур сонирхол гээд хүний амьдралын олон салшгүй хэсгүүд цагийн эрхэнд танигдахын аргагүй өөрчлөгдсөөр иржээ. Өнөөдөр эгэл жирийн, хэвийнд тооцогддог үйлдлүүдийг хэдхэн жилийн өмнө байж боломгүй бурууд тооцож, хориглож, ёс зүйн үүднээс шүүмжлэлтэй ханддаг байсан гэдгээр дээрхи “Танигдахын аргагүй” гэдэг тодорхойлолтын үнэн батлагдана. Та бүхэнд энэ мэт хэдэн жишээг дурьдая.
Эрт цагт хүлээн зөвшөөрөгддөггүй байсан үйлдлүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. XIX зууны үед барууны соёл иргэншилд ямар нэгэн үдэшлэг цэнгүүний үеэр бүсгүй хүн нэг эртэй хоёроос илүү аян дээр бүжиглэх ёсгүй байжээ. Хоёр ая дарааллан бүжиглэсэн бүсгүйгээ эрэгтэй нь түрүүлж орхих ёстой байсан аж. Мөн бэлэвсрээд удаагүй байгаа эсвэл гашуудал тайлагдах тодорхой хугацаа өнгөрөөгүй байхад бүсгүй хүн үдэшлэгт оролцож, өөр эртэй бүжиглэхийг дээд зэргийн гутамшиг хэмээн үздэг байжээ. Яг ийм үйлдэл гаргадаг зоригтой дайчин бүсгүй Скарлетын тухай та “Салхитай хамт өнгөрөв” кинон дээрээс харсан бол санаж байгаа байх.

www.caak.mn

2. Спорт, аяны, ангийн, гоёлын гээд үй олон төрлөөр үйлдвэрлэгдэж, хүн болгоны хэрэглээ болсон бээлийг дээхэн үед зөвхөн гэртээ өмсөх ёстой гэрийн өмсгөл гэж тооцож, гадуур өмсвөл ичмээр гэж үздэг байжээ.

www.caak.mn

3. Өнгөрсөн зууны 20-иод он бол орос сурагчдын хувьд жинхэнэ “диваажин” байжээ. Учир нь тэр үед ямар ч үг үсгийн алдаа гаргалгүй бичих нь ичгэвтэр хэрэгт тооцогддог байв. Пролетар хүн үг үсгийн алдаа гаргадаг гэж үздэг байж л дээ.

www.caak.mn

4. АНУ-д өнөөдрийг хүртэл олон нийтийн газар нүүрээ янзлахыг бүдүүлэгт тооцдог байна. Зүгээр толинд харах төдийг л бага зэрэг ёс алдсанд тооцдог гэнэ шүү.

www.caak.mn

5. Их Британид олон нийтийн газар юм нэхэхийг бүдүүлэг хэрэгт тооцдог. Гэвч нэгэн маш сонирхолтой баримтыг дэлгэхэд өнөө үед Их Британий эрчүүдийн дунд юм нэхэх хобби маш өргөн дэлгэрч байгаа аж. Тэндэхийн баар, пабуудад эрчүүдийн дунд хамгийн их яригддаг сэдвүүд гэвэл эхлээд хөл бөмбөг, дараа нь улс төр, гуравдугаарт нэхмэл хатгамалын тухай яриа өрнөдөг болсон байна.

www.caak.mn

6. Болгарт гэртээ ирсэн зочныг дор хаяж 1,5 литр дарсаар дайлаагүй айлыг зочломтгой бус загнасан гэж үзэх үзэл маш удаан хугацааны турш үргэлжилжээ. Дарсны үнэ хэдхэн зоосоор хэмжигддэг байсан Болгарт эр хүн өдөрт 1,5 литр дарс уух ёстой гэж үздэг байсан аж.

www.caak.mn

7. Японы цайны ёслол маш олон дүрэм журамтай билээ. Тэдгээрийн нэг нь зөв байрлал юм. Цайны ёслолын үеэр хөлөө ачиж суухыг дэргэдэх хүнрүүгээ жийж байрлуулахыг хориглодог байна. Бүх оролцогчид хөлөө бохирч суух ёстой ажээ.

www.caak.mn

8. XIX-XX зууны Орос гүрэнд 10-12 га-гаас бага талбайтай зуслангийн эдлэнтэй хүнийг ядууд тооцож, үл тоох шалтгаан болдог байжээ.

www.caak.mn

9. Тайландад танихгүй хүмүүст зөөлөн, дотно хандахыг тэнэг хэрэг гэж үздэг. Жишээлбэл хэн нэгний толгойд хүрэх, мөрийг нь алгадахыг тэнд дотно хандаж байна гэж тооцдог байна.

www.caak.mn

10. Боярын үед Орос улсад ярьж байгаа хүнрүүгээ хажуулдаж харж зогсох болон зогсоо зайгүй ширтэхийг бүдүүлэгт тооцдог байжээ. Энэ нь харилцагчаа эвгүй байдалд оруулах болон биеэ барих чадварыг нь алдагдуулахаас сэргийлсэн утгагүй үйлдэл байсан аж.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()