Танд ямар залуу тохирохгүйг ордоороо мэдэж аваарай!

2017-12-07, 18:22
16,609

Нэг насны ханиа сонгох нь бидний амьдралдаа гаргаж байгаа хамгийн том шийдвэрт тооцогддог билээ. Хэрвээ өөртөө таарахгүй нэгэнтэй хамт амьдарвал, аз жаргал гээчийг мартаж, зовлон зүдгүүрт ороогдон амьдрах шаардлагатай болдог. Тэгвэл бид өнөөдөр нийт бүсгүйчүүддээ ордоороо ямар залуу танд тохирохгүй, ямар залуутай амьдралаа холбож болохгүйг мэдэж авах боломжийг олгохоор шийдлээ. Та өөрийн ордны харгалзах тайлбарыг уншиж, танд тохирохгүй залуугийн шинжийг мэдэж аваарай. 

Танд ямар залуу тохирохгүйг ордоороо мэдэж аваарай!

1 Хонины ордны эмэгтэйчүүдэд залхуу эр тохирохгүй

Хонины ордны бүсгүйчүүд өөрсдийн гэсэн амьдралын хурдтай. Тухайн хурдыг агуулж чадаагүй залуу хэзээ ч таны сонголт биш гэдгийг санаарай. Учир нь танд тохирох залуу бол хамгийн зөв шийдвэрийг өөрөө мэдээд гаргаж чаддаг төдийгүй өөрийн гэсэн бодолтой нэгэн байх хэрэгтэй. Та бол шийдэмгий, хүчирхэг нэгэн тул залхуу, нэгэн хэвийн амьдралтай, урагш тэмүүлэх хүсэлгүй залуу танд хэзээ ч тохирохгүй. Ийм төрлийн залуутай амьдралаа холбох нь бүү хэл, удаан хугацаанд уулзаад ч хэрэггүй юм. 

Хонины ордны эмэгтэйчүүдэд залхуу эр тохирохгүй

2 Үхрийн ордны эмэгтэйчүүдэд хувиа хичээсэн эр тохирохгүй

Хэрэв таныг эможи (emoji)-гоор дүрсэлвэл та зүрх тодруулсан нүдтэй эможи юм. Хайр халамжийг бусдаас хамгийн ихээр хүсдэг танд өөрийгөө л боддог эрчүүд хэзээ ч тохирохгүй. Тус төрлийн эрчүүд нь таныг хайрлах бус, таниас л хайр нэхэж, хэцүүхэн байдалд оруулах аж. Тиймээс романтик, халамжтай залууг сонгож, амьдралын ханиа болгоорой. 

Үхрийн ордны эмэгтэйчүүдэд хувиа хичээсэн эр тохирохгүй

3 Ихрийн ордны эмэгтэйчүүдэд ичимхий эр тохирохгүй

Ихрийн ордонд төрсөн бүсгүй та өөрөөсөө тэс ондоо эрийг хайхыг хүснэ. Яг л эсрэг цэнэгүүд таталцдаг гэдэг шиг... Та даруу төлөв нэгэн тул өөрийнхөө усны тусгал гэлтэй ичимхий хүнтэй амьдралаа холбож болохгүй. Харин ч таны хань нээлттэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг нэгэн байх хэрэгтэй. Ингэж байж л аз жаргалтай гэр бүл тогтох болно. 

Ихрийн ордны эмэгтэйчүүдэд ичимхий эр тохирохгүй

4 Мэлхийн ордны эмэгтэйчүүдэд зугаацагч эр тохирохгүй

Та хий дэмий зугаацаад байдаг эмэгтэйчүүдийн нэг биш. Тиймдээ ч шоу цэнгүүнд дурлагч залууг ханиа гэж сонгох нь алсдаа таныг зовоож, сонголтондоо харамсахад хүргэнэ. Таныг үзэсгэлэнтэй гэж байнга хэлэх ч зоригтой алхам хийгээд үерхлээ урагшлуулж чаддаггүй залуугаас эртхэн холдож, амьдралаа бодох хэрэгтэй. Магадгүй түүний муу залуугийн дүр төрх таны сэтгэлийг эзэмдэж байж болох ч, таны зан чанарт уг хүн хэзээ ч тохирохгүй гэдгийг бүү мартаарай.  

Мэлхийн ордны эмэгтэйчүүдэд зугаацагч эр тохирохгүй

5 Арслангийн ордны эмэгтэйчүүдэд биеэ тоосон эр тохирохгүй

Анхаарал халамжийг хүсдэг орд бол арслангийн орд. Тийм учраас танд цаг зав гаргаж чаддаггүй залууг үргэлж зөвхөн найз гэдэг нүдээр л харж байгаарай. Учир нь шархалж үлдэх хүн нь та учир хамгийн түрүүнд өөрийгөө бодож шийдвэрээ гаргахыг зөвлөж байна. 

Арслангийн ордны эмэгтэйчүүдэд биеэ тоосон эр тохирохгүй

6 Охины орд эмэгтэйчүүдэд туршлагагүй эр тохирохгүй

Оины ордны бүсгүйчүүд нь аливааг цаг тухайд нь хийж гүйцэтгэдэг бөгөөд тэдний хийж байгаа бүх зүйлс эмх цэгцтэй байдаг. Иймд эмх замбараагүй эрэгтэй хүн таны амьдралд яагаад ч тохирохгүй. Зорилготой, хаана байгаа, хаана хүрэхээ мэддэг эрэгтэй л таны амьдралын замд хөл нийлэх хүн гэдгийг бүү мартаарай.

Охины орд эмэгтэйчүүдэд туршлагагүй эр тохирохгүй

7 Жинлүүрийн ордны эмэгтэйчүүдэд яаруу эр тохирохгүй

Та бүх зүйлийг олон талаас нь бодолцож үзэж, амнаасаа маш үнэ цэнэтэй үгийг гаргаж чаддаг бөгөөд бусдад зөвлөгөө өгөхдөө гаргууд сайн. Тиймээс юмыг нухацтай бодож чаддаггүй, хөнгөн эрчүүдээс хол байхыг хичээгээрэй. Бүх ажлыг амжуулах гэж хичээдэг тэд нар таны амьдралыг ойлгох завгүй байдаг тул таны хувьд төгс сонголт биш. 

Жинлүүрийн ордны эмэгтэйчүүдэд яаруу эр тохирохгүй

8 Хилэнцийн ордны эмэгтэйчүүдэд ойлгоход бэрх эр тохирохгүй

"Тачаангуй, ухаалаг мөн нууцлаг". Энэ тодорхойлолтууд таныг тодорхойлох ч, танд ижилхэн зан чанартай эрэгтэй хүн хэзээ ч тохирохгүйг санаарай. Эхэндээ нууцлаг мөн ичимхий зан чанар сонирхолтой санагдах боловч сүүлдээ уйтгартай болдгийг бүү март.

Хилэнцийн ордны эмэгтэйчүүдэд ойлгоход бэрх эр тохирохгүй

9 Нумын ордны эмэгтэйчүүдэд байнга санаа зовдог эр тохирохгүй

Нумын ордны бүсгүйчүүд хэзээ ч нэг газраа байх дургүй бөгөөд үргэлж олон газраар явж шинийг эрэлхийлэх дуртай байдаг. Мөн стресс бол таны амьдралын нэг хэсэг учир сонирхолтой зүйлийг санаачилж чаддаг эрэгтэй хүн танд төгс тохирно. Харин тантай адил стрессэнд дарагдсан, уйтгартай эрчүүдийг хэзээ ч битгий сонгоорой.

Нумын ордны эмэгтэйчүүдэд байнга санаа зовдог эр тохирохгүй

10 Матрын ордны эмэгтэйчүүдэд дэндүү эрх чөлөөтэй эр тохирохгүй

Тууштай харилцдаг болон хариуцлагатай эр хүнийг та юу юунаас илүү нууцхан хүснэ. Хайртай хүмүүсийнхээ төлөө дэлхийг ч тойроход бэлэн байдаг та хариуцлагаас зугтаадаг мөн хэтэрхий эрх чөлөөтэй залууг хэзээ ч бүү сонгоорой. 

Матрын ордны эмэгтэйчүүдэд дэндүү эрх чөлөөтэй эр тохирохгүй

11 Хумхын ордны эмэгтэйчүүдэд гутранги үзэлтэй эр тохирохгүй

Эрч хүчээр дүүрэн, үргэлж эерэг бодолтой байдаг хумхын ордны бүсгүйчүүдэд гутранги үзэлтэй, үргэлж болохгүй зүйлс ярьдаг залуус тохирохгүй. Тэднийг амьдралын ханиараа сонголоо гэхэд та үргэлж бухимдаж, сонголтондоо харамсаж ч мэдэх юм. 

Хумхын ордны эмэгтэйчүүдэд гутранги үзэлтэй эр тохирохгүй

12 Загасны ордны эмэгтэйчүүдэд сэтгэлгүй эр тохирохгүй

Загасны ордонд төрсөн бүсгүй та мэдрэмтгий нэгэн тул сэтгэл сайтай хүнтэй цуг байхыг үргэлж хичээж байгаарай. Сэтгэлгүй залуус таны амьдралд түвэг удаж, зүрхийг тань шархлуулахаас хэтрэхгүй. 

Загасны ордны эмэгтэйчүүдэд сэтгэлгүй эр тохирохгүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()