Навальныйгийн ил болгосон Путины нууц харш дотор юу байдаг вэ?

Хойд хөршийн төрийн тэргүүний эзэмшил болох энэхүү харш Симс тоглоом доторх тансаг харш бодит амьдралд сүндэрлэсэн мэт сэтгэгдэл төрүүлэх аж. Зуслан эсвэл сууц гэхээсээ илүү багахан хот гэмээр 17 691 хавтгай дөрвөлжин метр Путины ордноор зугаалаад үзэх үү? 

Навальныйгийн ил болгосон Путины нууц харш дотор юу байдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Нутагтаа дөнгөж очоод баривчлагдаад буй Алексей Навальный нь Ерөнхийлөгч Владимир Путины нарийн, нууц тогтолцоо бүхий авлигын замаар бариулсан тэрбум ам.доллартай тэнцэхүйц үнэ бүхий далайн эргийн харшийн талаар бичлэг нийтэлсэн нь дэлхий даяар шуугиан тариад байгаа билээ.

Хар далайн Геленджикт байрлах тус харшийг Путин ямар замаар санхүүжилтийг нь босгосон, хэнээр хэрхэн бариулсан тухай Алексей Навальный 2 цаг гаруй урттай энэхүү бичлэгт тайлбарласан юм.

Ордон бүхэлдээ 68 га газрыг эзлэх бөгөөд Холбооны аюулгүй байдлын алба (ФСБ)-д хамаарах 7 мянган га газар мөн бий. 

Түүнчлэн сүм, асар том хүлэмж болон 2500 метр квадрат талбай бүхий өөр нэгэн барилгад хүргэх 80 метр урт гүүр хүртэл байх аж.

Зоорийн давхарт спа, үсчин, массаж, гоо сайхны газар, саун, усан бассейн, халуун жакуз байрладаг. Хамгийн сонирхолтой нь бараг 18 метр квадрат талбай бүхий шавар агуулах байдаг гэнэ. 

Театраар үйлчлүүлэх шаардлагагүй, харин театрынхныг аваад ирэхэд болох нь. 

Hookah лоунж, үзүүлбэрт зориулсан шон хүртэл байх аж. 

Казино

Жинхэнэ энтертайнмент харш бололтой.

Дээд зэрэглэлийн унтлагын өрөө

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()