Та үүнийг мэдэх үү?

2016-02-24, 19:00
14,059

Гоо сайхан ертөнцийг аварна гэж юутай үнэн үг вэ. Түүх сөхвөөс эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэнг мөнхийн хэвээр нь хадгалахыг мэрийсээр хүн төрөлхтөн урьд хожид санаагүй зүйлээ санаж, хийгээгүй зүйлсээ зориглон хийж, зарим нь бүр амиа алдсан байх жишээтэй. Ингээд хүн төрөлхтний ядруухан, уйтгартай амьдралын цорын ганц гэрэл гэгээ, татах хүч болсон эмэгтэйчүүдийн гоо сайхны тухай маш сонирхолтой баримтуудыг уншигч та бүхэндээ толилуулж байна.

Та үүнийг мэдэх үү?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Эрт үед буюу ойролцоогоор 1400 оны үед халзан эмэгтэйчүүд түгээмэл байжээ. Түүнчлэн хөмсгөө ч бас хусдаг байв. Энэ нь тухайн үеийн гоо сайхны хэмжүүр байсан аж.

Хамгийн анхны хумсны будаг МЭӨ 3000 оны үед Хятадаас үүсэлтэй гэвэл та итгэх үү? Үүнийг өндөгний цагаан, давирхай, зөгийн лав тос зэргээс гаргаж авжээ.

Үеийн үед цайвар, цонхигор арьс хамгийн сайхан харагддаг байв. Хэдийгээр хэтэрхий цонхигор арьстай хүмүүсийг цусны багадалттай хэмээн оношилдог ч, хэвийн хүмүүс цонхигор болохын тулд цусаа донорлож, эсвэл бүр ханах тохиолдол байдаг.

XVIII зууны үеийн Англи улсад эхнэр нь нүүрэндээ будаг шунх хүргэх юм бол эрчүүд шууд гэрлэлтээ цуцлуулдаг байжээ.

Өнөө цагт эмэгтэй хүн сугандаа үстэй байвал хамгийн “бохир”-т тооцогддог болсон. Тэгвэл 1915 онд анх суганыхаа үсийг хуссан энэхүү эмэгтэйн зураг нийтлэгдсэнээс хойш эмэгтэйчүүдийн дунд суганыхаа үсийг хусах моод дэлгэрчээ. Гэвч одоо эргээд суганы үстэй байх, тэр ч бүү хэл суганыхаа үсийг тод өнгөөр будах хачирхалтай трэнд дэлгэрээд байна.

Өнөөгийн байдлаар дэлхийн хэмжээнд 12 настай охидын 60% нь нүүрээ будаж байна.

АНУ-ын Пенсилвани мужийн Моррисвилл хэмээх жижиг тосгонд бүх эмэгтэйчүүд нүүрээ будахаасаа өмнө хотын захиргаанаас заавал зөвшөөрөл авах ёстой гэсэн хэт хуучинсаг хууль байдаг.

Нийт эмэгтэйчүүдийн 43% нь машин барьж байхдаа нүүрээ буддаг байна. Энэ нь ямар их аюултай болохыг тэд мэддэг болов уу?

Эртний Ацтек эмэгтэйчүүд уруулаа будахын тулд жоомыг бяцалдаг байжээ.

Харин эртний Грекд ихэс дээдсүүд уруулын будаг гэдийг огт хэрэглэдэггүй байсан бол биеэ үнэлэгчид, татвар эмс нар л зөвхөн уруулаа буддаг байсан гэнэ.

“Chanel” брэндийн үндэслэгч, агуу эмэгтэй Коко Шанель анх удаа наранд биеэ шарч, боровтор биеийг загварын ертөнцөд “оруулж” ирснээр олон нийт борлосон биеийг таашаах болсон юм. Харин түүнээс өмнө нийгмийн доод давхаргынхан л биеэ шардаг гэсэн ойлголт түгээмэл тархсан байжээ.

Гейша нар арьсаа үрчлээнээс хамгаалахын тулд алтан гургалдайн сангас түрхдэг байжээ.

Өнгөрсөн үеэс өнөөг хүртэл бүх эмэгтэйчүүд сэвхнээс ангижрахын тулд өөрийнхөө өлөн шээснээс авахуулаад матрын ялгадсыг хүртэл хэрэглэж үзжээ. Харин сүүлийн үед сэвхтэй охид моодонд орж, зарим нь бүр наадаг, хиймэл сэвх хүртэл нүүрэн дээрээ тавих болжээ. Цаг хугацаа гэж мөн ч сонин зүйл шүү...

Дэлхийн хамгийн үнэтэй уруулын будаг бол “Guerlain”-ий “KissKiss” хэмээх алт, алмазны найрлагатай, 62 мянган долларын үнэтэй уруулын будаг юм. Гэхдээ уруулын будагнаасаа илүү ихэнх үнэ нь гаднах савлагаандаа шингэсэн гэдэг.

Английн хатан хаан II Элизабет залуу байхаасаа л уруулын будганд өндөр ач холбогдол өгсөөр иржээ. Тиймдээ ч бараг см зузаантай уруулын будаг түрхдэг гэнэ.

XVII – XVIII зууны үеүдэд бүсгүйчүүд “belladona” (Гувай хатан хэмээн орчуулагддаг) гэх хорт ургамлын шүүсийг нүдэндээ дусааж, хүүхэн хараагаа томруулдаг байжээ. Энэ нь гэвч асар аюултай тул хараагүй болох, цаашлаад амь насаа алддаг байсан байна.

Гялалзсан уруулын өнгөлөгч, хумсны будаг зэрэгт загасны хайрсны найрлага ордог ажээ.

Эртний Ром улсын үед бүсгүйчүүд үсээ хараар будахын тулд хануур хорхойг цуунд хийгээд 2 сарын турш даран, нялцгай болгоод үсэндээ түрхдэг байжээ.

Танд инээдтэй сонсогдож магадгүй ч улс орон бүрт нууцаар умдагны үс зардаг байна. Эмзэг хэсгийнхээ үсийг хуссан хүмүүст энэ нь маш хэрэгтэй байдаг аж.

Усны хамгаалалттай сормуусны будгийг анх 1938 онд гаргаж байжээ. Үүний найрлагад модны давирхай орж байсан гэдэг. Харин одоо бол мэдээж юм юм хөгжсөн цаг шүү дээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()