Японы эмсийн хүрээлэнгийн аймшигт түүх

Дайны үед Японы цэргүүдэд зориулсан эмсийн хүрээлэн ажилладаг байсан бөгөөд Хятад, Солонгос болон бусад орноос ирсэн 200-400 мянган эмэгтэй биеэ үнэлдэг байжээ. Дайнаас амьд үлдсэн тэдгээр бүсгүйчүүд эмсийн хүрээлэнд болсон зүйлийн талаар огтхон ч дурсахыг хүсдэггүй. Энэхүү үйл явдлын талаар 1980 оноос л ярьж эхэлсэн байна. Харамсалтай нь тухайн үйл явдлын гэрч болсон ихэнх хохирогч нас барсан байжээ.

Японы эмсийн хүрээлэнгийн аймшигт түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

“Тайвшруулах зогсоол” хэмээн нэрлэсэн эмсийн хүрээлэн 1930 оноос ажиллаж эхэлсэн аж. 1932 онд дэслэгч-генерал Ясудзи Окамура цэргүүдэд зориулан эмсийн хүрээлэн нээж өгөөч гэсэн хүсэлт тавьжээ. Ийн хүсэлт тавих болсон шалтгаан нь Япон цэргүүд эмэгтэйчүүдийг хүчирхийлж, зарим нь бэлгийн замын халдварт өвчин тусаж байсантай холбоотой гэнэ. Үүний улмаас орон нутгийн иргэд япончуудын эсрэг хандлагатай болжээ.

Хамгийн анхны эмсийн хүрээлэнг Шанхайд нээсэн байна. Эхлээд уг эмсийн хүрээлэнд сайн дураараа Японоос ирсэн эмэгтэйчүүд ажиллаж байсан боловч хэсэг хугацааны дараа Филиппин болон Индонезийн хорих ангиас хоригдол эмэгтэйчүүдийг авчирч, нутгийн залуу бүсгүйчүүдийг ч мөн эгнээндээ нэгтгэсэн байна. “Эмэгтэйчүүдэд зориулсан ажил” хэмээн зарлал тарааснаар Солонгос болон Хятад бүсгүйчүүд ихээр хамрагдсан аж. Ингээд тэдэнд дажгүй хөлстэйгөөр “өвөрмөц сувилагч” болох санал тавьж байжээ.

Япон-Хятадын дайны дараа 1937 оны арванхоёрдугаар сард Хятадын Нанжин хотод аллага, хүчирхийлэл тоймоо алдсан байсан гэнэ. Хэдийгээр эмэгтэйчүүдийг хүчирхийлэх хориотой ч хурандаа нар нь цэргүүд болон офицеруудын хүчингийн хэргийг харсан ч хараагүй мэт, сонссон ч сонсоогүй мэт өнгөрүүлдэг байжээ.

Эзлэгдсэн нутаг дэвсгэрт эмэгтэйчүүдийг хүчирхийлэх нь хэвийн үзэгдэл байсан аж. Илүү их хяналт тогтоохын тулд тухайн бүсүүдэд “Тайвшруулах зогсоол” хэмээх эмсийн хүрээлэн байгуулах болсон бөгөөд 1938 онд Нанжинд анхных нь нээгджээ. Дайны үед тус хотод эмсийн хүрээлэн 40 орчим байсан гэх баримт бий. 

Төрөл бүрийн судалгаа, баримтаас харахад “Тайвшруулах зогсоол”-д нийт 50-300 мянган эмэгтэй ажиллаж байсны ихэнх нь 18-аас доош насныхан гэнэ. Харин дайн дууссаны дараа дөрвөн эмэгтэй тутмын нэг нь л амьд гарч чадсан байна. Эмэгтэйчүүд өдөрт 20-30 цэрэгт үйлчилдэг байжээ. 

“Өглөө, орой хэзээ ч байсан хамаагүй нэг цэрэг гарахад нөгөө цэрэг зөрж орж ирдэг байсан. Бид амиа хорлолтыг зогсоохыг хүсэж байсан ч бүсгүйчүүд тэсэхээ байж амиа егүүтгэн, зарим нь хар тамхи их хэмжээгээр хэрэглэж хорвоог орхиж байсан. Харин зарим нь төрөл бүрийн үл мэдэгдэх эмийг боодлоор нь ууж амиа хорлохыг завдана.  Аргаа барсан нь өөрийгөө боож амиа хорлож байсан” хэмээн “Тайвшруулах зогсоол”-д ажилласан байсан эмэгтэй Пак Кум Жу ярьжээ.

Эхлээд сайн дураар ажиллах япон эмэгтэйчүүдийг ажилд авч байсан бол дараа нь цар хүрээгээ тэлж, Солонгос, Хятад, Тайвань зэрэг орнуудаас эмэгтэйчүүдийг авчирч хүчээр тэнд биеийг нь үнэлүүлдэг байсан гэнэ. Яваандаа нийт 17 орны бүсгүйчүүд “Тайвшруулах зогсоол”-д ажиллах болжээ.

1910-1945 оны хооронд Солонгос Японы колони байсан учир солонгос бүсгүйчүүд япон хэл их сурдаг байж. Тиймээс ч бусад орны эмэгтэйчүүдээс илүү солонгос бүсгүйчүүдтэй учраа олох нь цэргүүдэд илүү хялбар байсан гэнэ. Үүнээс болж 200 мянга орчим солонгос эмэгтэйчүүдийг тэнд хүчээр ажиллуулдаг байжээ.

Долоо хоног бүр бүсгүйчүүдийг эмчийн үзлэгт оруулж, бэлгийн замын халдварт өвчин байгаа эсэхийг нь шалгуулдаг байсан гэнэ. Зарим эрүүл эмэгтэйчүүдийг цэргийн эмч хүчирхийлэх тохиолдол ч гарч байсан аж. Хэрвээ ямар нэгэн бэлгийн замын халдварт өвчин илэрвэл “606” хэмээх тариа тарьдаг байсан бөгөөд энэ тариаг химич Паул Эрлих гэгч хүн зохиосон аж. Тэрээр 1906 оны үед бэлгийн замын халдварт өвчинтэй тэмцэх 605 төрлийн эм тариа туршиж үзсэн аж. Ингээд 1907 онд "Ehrlichschen Präparat 606" тариаг хэрэглэж үр дүнд хүрснээр ийнхүү нэрлэх болсон байна.

Мөн үр хөндөх зорилгоор жирэмсэн эмэгтэйчүүдэд бас энэ тариаг хийдэг байжээ. Энэ бэлдмэлийг тариулсан тохиолдолд ирээдүйд эрүүл хүүхэд төрүүлэх тал дээр нэлээд асуудалтайн дээр үргүйдэлд  хүргэх хүртэл аюултай.

“Тайвшруулах зогсоол”-ууд олон болж, Япон даяар энэ төрлийн газар үйл ажиллагаагаа явуулж байсан гэнэ. 1942 оны есдүгээр сарын 3-ны судалгаанаас харахад Хойд Хятадад 100, Төв Хятадад 140, Өмнөд Хятадад 40, Зүүн Өмнөд Азид 100, Өмнөд далайд 10, Сахалинд 10, дэлхий даяар нийт 400 "Тайвшруулах зогсоол” тус тус ажиллаж байсан аж.

Энэ төрлийн үйлчилгээг хүчингийн хэргийг таслан зогсоох, бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой бий болгосон ч хүчирхийллийн тоо багассангүй. Учир нь эмсийн хүрээлэн орох бүрт төлбөр төлөх шаардлагатай байдгаас тэр гэнэ. 

Күнзийн философиор хүмүүжсэн эмэгтэйчүүд тийм газар очоод ихэнхдээ амиа хорлож хорвоог орхидог байсан гэнэ. Дайны дараа амьд гарсан бүсгүйчүүд өөрийн хийж байсан ажлын талаар дурсах ихээхэн дургүй байсан бөгөөд “Тайвшруулах зогсоол”-ын байршлыг тогтооход ч хэцүү байжээ.

Япончуудын мэдээлж буйгаар эмсийн хүрээлэнд 20 мянга орчим бүсгүй байсан төдийгүй бүгд сайн дураараа ажиллаж байсан гэнэ. Харин хятадуудын мэдээлж байгаагаар бүсгүйчүүдийг хулгайлж, хүчээр биеийг нь үнэлүүлдэг байжээ. Тэдний тоо 410 мянга орчим байсан аж.

Дэлхийн II дайны үед болж байсан аймшигт үйл явдлыг нэхэн сануулахын тулд Сөүлийн Мапхогу дүүрэгт 1992 онд энэхүү байшинг барьжээ. Харин 1995 онд одоогийн Кёнгидо руу нүүлгэсэн байна. Хоёр байрыг нь амины орон сууцны зориулалтаар ашиглаж, нөгөөхийг нь сүм болгож ашиглаж байсан гэнэ.

Олны анхаарлыг энэхүү аймшигт үйл явдалд татахын тулд энэхүү музейд албаны баримт, хуучин гэрэл зураг болон тухайн үед амьд үлдсэн бүсгүйчүүдийн мэдүүлэг байдаг ажээ. Мөн тухайн үеийн амьдралыг харуулсан уран зураг, “Тайвшруулах зогсоол”-ыг харуулсан зураглал байдаг гэнэ.

Жил бүр энэхүү музейг үзэхээр орон орны жуулчид ирдэг аж.  Музейн гол зорилго нь Дэлхийн II дайны үед болж байсан үйл явдлыг дахин давтуулахгүй байх зорилготой.

Дайн 1945 оны наймдугаар сарын 15-нд дууссан ч “Тайвшруулах зогсоол”-д ажиллаж байсан эмэгтэйчүүдийн зовлон дуусаагүй байна.  Тэд лхагва гариг бүр Сөүл дэх Японы Элчин сайдын гадаа эсэргүүцэл илэрхийлж жагсдаг байжээ. Уг жагсаалыг “Дэлхийн II дайны үед Японд сексийн боол хийдэг байсан солонгос эмэгтэйчүүд”-ийн холбооныхон зохион байгуулдаг байжээ. Тэд энэ жагсаалын үеэр тухайн үеийн хүнд хэцүү амьдралын талаар олон нийтэд ярьж, албан  ёсоор уучлалт гуйхыг Японы Засгийн газраас шаарддаг байсан юм. 

Хотын захирагч Осаки Тору Хасимото “Эмсийн хүрээлэнг дайны үеэр цэрэг нарыг бага ч болов амраах зориулалттай байгуулсан. Гэхдээ эмэгтэйчүүд өөрийн хүсэлтээр биеэ үнэлж байгаагүй" гэж хэлжээ.

Энэ төрлийн тайлбарыг захиргааны асуудлын сайд Томоми Инада эсэргүүцсэн байна. “Тухайн үеийн эмсийн хүрээлэн эмэгтэйчүүдийн эрхийг маш ихээр зөрчсөн” гэжээ. Ингээд 2015 оны арванхоёрдугаар сарын 28-нд Япон Улсын Засгийн газраас  албан ёсоор солонгос эмэгтэйчүүдээс уучлалт хүсэж, нөхөн төлбөр олгоход бэлэн хэмээн зарласан юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()