Азийн орнуудад өргөн дэлгэрсэн хачирхалтай бүтээгдэхүүний нууц

2019-07-29, 13:16
6,980

Хулсаар хийсэн саваа гэмээр энэхүү хачин зүйл нь зүүн болон зүүн өмнө Азийн орнуудад ямар ч үед борлуулалт сайтай байдаг аж. Өмнөд Солонгос улсад л гэхэд уг бүтээгдэхүүнийг энгийн супермаркетаас  худалдан авах боломжтой юм. Ингээд уншигч та бүхэнд Азийн орнуудад өргөн дэлгэрээд буй энэхүү бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

Азийн орнуудад өргөн дэлгэрсэн хачирхалтай бүтээгдэхүүний нууц
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хулс сүлжиж хийсэн, цилиндр хэлбэртэй энэхүү эдийг "Хулсан эхнэр" хэмээн нэрлэдэг бөгөөд гол хэрэглээ нь тэвэрч унтах аж.

Өвөртлөөд унтахад хөнгөн бөгөөд авсаархан, олон жижиг нүхнүүд нь агаар чөлөөтэй нэвтрүүлж халууцуулдаггүй аж. Тиймээс 35 хэмээс дээш халуунтай, үргэлж 95 хувийн чийгшилтэй байдаг Азийн зуны шөнө энэхүү бүтээгдэхүүн нь үнэхээр "хань" болж, тухтай нойрсоход тусалдаг байна.

Хэрэв та хулсан эхнэртэй болохыг хүсвэл өөртөө аль эвтэйхэн өндөртэй, өргөнтэйг нь сонгож авах боломжтой юм. Ихэвчлэн Өмнөд Солонгос, түүнчлэн Индонез, Филиппин зэрэг зүүн өмнөд Азийн улс орнуудад хаа сайгүй зарагдаж байна.

Гэхдээ сүүлийн жилүүдэд олон айлууд гэртээ сэрүүцүүлэгч суурилуулдаг болсноор "хулсан эхнэр"-ийн хэрэглээ аажмаар багасаж байгаа гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()