Аманд юу амтагдах нь таны эрүүл мэндийн талаар ихийг өгүүлдэг

2019-06-19, 16:17
15,405

Хэрэв таны аманд гашуун, исгэлэн, металл гэх мэт эвгүй амт мэдрэгдэж байвал энэ нь ямар нэг өвчний шинж тэмдэг байж болох юм. Тиймээс үүнийг үл тоож болохгүй бөгөөд учир шалтгааныг нь заавал олж тогтоох хэрэгтэй аж. Ингээд бид танд энгийн үед яагаад аманд муухай амт амтагддаг болохыг хэлж өгье.

Аманд юу амтагдах нь таны эрүүл мэндийн талаар ихийг өгүүлдэг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Амны идээт үрэвслээс болсон байж болзошгүй

Амны идээт үрэвсэл нь амны хөндий, хоолой, хэлэнд цагаан толбо үүсгэдэг нэгэн төрлийн халдвар юм. Түүнчлэн энэ нь хүний дархлааны системээр хянагддаг бөгөөд кандид албиканс гэх бактериас бий болдог аж. Харин дархлаа муудах үед уг бактери амны хөндийд үрэвсэл үүсгэдэг ба хоолой болон амны хөндийд цагаан толбо гаргах, муухай амт амтагдах зэрэг шинж тэмдгээр илэрдэг байна.

Амны идээт үрэвслээс болсон байж болзошгүй

2 Та жирэмсэн байж магадгүй

Жирэмсний үед дотор муухайрч, ядрахаас гадна аманд металл шиг зүйл амтагдаж эхэлдэг. Энэ нь таны бие өөрийнхөө дотор дахин нэг шинэ амьдралыг бий болгохын тулд гормоны өөрчлөлт явуулж байгаагийн илрэл юм. Мөн энэхүү гормоны өөрчлөлт нь үнэрлэх, амтлах мэдрэмжид нөлөөлдөг учир таныг хамгийн дуртай сүрчгээ хүртэл үзэн ядахад хүргэдэг. Гэхдээ уг үйл явц тийм ч удаан үргэлжлэхгүй тул санаа зовох хэрэггүй дээ.

Та жирэмсэн байж магадгүй

3 Цайрын дутагдал байж болзошгүй

Хэрэв та цайрын агууламж багатай хоол хүнс хэрэглэдэг бол цайрын дутагдалд орсон байх магадлалтай юм. Ингэснээр аманд эвгүй амт амтагддаг ба үүний учрыг олохоор эрдэмтэд нэгэн судалгааг хийжээ. Үр дүнд нь тэд цайр амт мэдрэх уургийн нэг төрөл болох гастиний хэмжээг нэмэгдүүлдэг болохыг олж тогтоосон байна.

Цайрын дутагдал байж болзошгүй

4 Ханиаднаас шалтгаалсан байж болно

Хэрэв ханиадтай үед аманд чинь исгэлэн зүйл амтагдвал санаа зовох хэрэггүй. Учир нь хүний дархлааны систем ханиадтай тэмцэхийн тулд илүү их протейн үйлдвэрлэдэг болохоор танд гашуун зүйл амтагддаг ажээ.

Ханиаднаас шалтгаалсан байж болно

5 Чихрийн шижингийн дохио байж мэднэ

Таны бие цусан дахь сахарын хэмжээгээ зохицуулж чадахгүй байх үед аманд хачин амт мэдрэгдэж эхэлдэг. Судлаачдын үзэж буйгаар үүний шалтгаан нь чихрийн шижин бөгөөд энэ нь таны бие дэх цайрын хэмжээг багасгаж, муухай амт үүсгэдэг байна.

Чихрийн шижингийн дохио байж мэднэ

6 Хэдэн өдрийн өмнө идсэн нарс модны самраас чинь болсон байх

Зарим хүмүүс самар идсэнээс хэдэн өдрийн дараа гашуун амт мэдэрдэг бөгөөд эрдэмтэд одоо ч уг “самрын хам шинж”-ийн шалтгааныг тогтоож чадаагүй л байна. Энэ нь хоёр хоногоос хоёр долоо хоног хүртэл ч амтагдаж болдог ба юм идэж, уух үед бүр ч их мэдрэгддэг аж. Гэсэн ч өөр ямар нэг муу нөлөө үзүүлэхгүй учраас та хэт санаа зовох хэрэггүй юм.

Хэдэн өдрийн өмнө идсэн нарс модны самраас чинь болсон байх

7 Хэт их стресстсэнээс болсон байж магадгүй юм

Шүлсний хэмжээ багасаж, ам хуурайшихийн нэг шалтгаан нь сэтгэл зовнил, стресс байдаг. Шүлс нь бидний хоол боловсруулах үйл ажиллагаанаас эхлээд амны хөндийн бактериудтай тэмцэх гэх мэтчилэн олон чухал үүргийг гүйцэтгэдэг. Түүнчлэн стресст орох, сэтгэл зовних үед хангалттай хэмжээгээр шүлс ялгардаггүй тул аманд эвгүй амт мэдрэгддэг байна.

Хэт их стресстсэнээс болсон байж магадгүй юм

8 Таны хэрэглэж буй эмнээс болжээ

Хэрэв та ямар нэгэн эм ууж байгаа бол аманд тань чихэрлэг, шорвог, эсвэл метал зүйл амтагдаж болно. Судалгаанаас үзэхэд энэ нь антибиотик, үрэвслийн эсрэг эм, цусны даралтын эм, харшлын эмчилгээнд хэрэглэгддэг эмүүдийн гаж нөлөө аж. Мөн заримдаа олон төрлийн витамин ч ийм нөлөө үзүүлэх нь бий. Гэхдээ азаар та ууж байгаа эмээ зогсоосны дараа муухай амт мэдрэхээ болих болно.

Таны хэрэглэж буй эмнээс болжээ

9 Амны хөндийн эрүүл ахуйг сайтар сахих хэрэгтэй

Таны аманд ашигтай, ашиггүй янз бүрийн бактериуд байдаг. Тиймээс амны хөндийн эрүүл ахуйгаа сахиж, өдөр бүр шүдээ угаахгүй бол аюултай бактериуд үржиж, муухай амт мэдрэгдэж эхэлдэг байна. Мөн энэ нь шүдний асуудлаас ч үүдсэн байх магадлалтай учир та 6 сар тутам мэргэжлийн шүдний эмчид үзүүлж байх хэрэгтэй шүү.

Амны хөндийн эрүүл ахуйг сайтар сахих хэрэгтэй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()