Аминд тулсан үед эвтэйхэн мултрах аргууд

Хүн бүр амьдралдаа ядаж нэг удаа аюултай нөхцөл байдалд орж үзсэн байдаг. Өнөөдрийнхөө нийтлэлээрээ уншигч та бүхнийгээ эдгээр аюултай нөхцөл байдлаас сэргийлэг гэсэн үүднээс доорх зөвлөгөөнүүдийг бэлтгэн хүргэж байна. Хүлээн авна уу? 

Аминд тулсан үед эвтэйхэн мултрах аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Үдэшлэг

Үдэшлэгт явж хөөр баярыг мэдрэхийг хүсдэггүй залуу хүн гэж үгүй биз ээ. Цагийг хөгжилтэй өнгөрүүлнэ гэдэг үргэлж сайхан санаа байдаг хэдий ч үдэшлэгийн үеэр өөрийнхөө аюулгүй байдлыг хангана гэдэг амаргүй зүйл байдаг. Гэхдээ та бидний одоо өгөх гэж буй зөвлөгөөг хэрэгжүүлж чадвал танд асуудал үүсэх магадлал хамаагүй буурах болно. 

  • Ямар нэгэн зүйл буруудлаа гэхэд таны гэр бүлийнхэн болон найз нөхдөд тань нэн даруй мэдэгдэх аппликейшнийг өөрийнхөө утсанд суулгах 
  • Хүмүүс таны ууж буй зүйлд элдэв зүйл хольж өгч мэдэх учраас байнга сонор сэрэмжтэй байх 
  • Таны зургийг хүмүүс камераараа авч интэрнэтэд тавихаас сэргийлэх 
  • Хаашаа явж байгаагаа хэн нэгэнд хэлэх (очиж буй газрын хаяг, уулзах гэж буй хүний нэр)
  • Үдэшлэгээс явахдаа бодолтой байгаарай. Насанд хүрээгүй хүүхдийн хувьд ээж ааваараа тосуулах нь зөв алхам байдаг бол нас биед хүрсэн хүмүүс такси дуудаж харих хэрэгтэй. 
  • Хэрэв та гэр лүүгээ ганцаараа явах гэж байгаа бол гудамжаар болгоомжтой яваарай. Нунтаг перец биедээ авч явч байхыг зөвлөж байна. 

Үдэшлэг

2 Машин

Хүн бүр суудлын бүсээ зүүх нь амь насаа хамгаалах ухаалаг алхам гэдгийг мэддэг ч, бидний өгөх дараах дүрмүүдийг өөртөө үргэлж сануулж байх нь танд нэг л өдөр хэрэг болно. 

  • Бензин болон газаа үргэлж дүүргэж байх 
  • Зайдуу газарт машинаа байрлуулахгүй байх 
  • Машиндаа ойртохдоо түлхүүрээ үргэлж бэлэн байлгаж байх 
  • Машинаасаа гарахдаа цонхоо бүрэн гүйцэд хаах 
  • Хэн нэгэн таныг дагаж байгааг мэдсэн даруйдаа ойролцоох дэлгүүр юмуу шатахуун түгээх газраар ороорой. Ингэснээр таныг дагаж буй хүн айх болно. 
  • Хэрэв таныг замаас гаргаж зогсоосон бол гараа үргэлж ил харагдахуйц байлгаарай. Гартаа буутай юм шиг сэтгэгдэл төрүүлсэнээс болоод замын цагдаад буудуулсан тохиолдол цөөнгүй байдаг юм шүү. 
  • Зам тээврийн осол гарсан тохиолдолд юун түрүүнд түргэн тусламж дараа нь даатгалын компанийг дуудаарай. Ямар ч үед тайван, ухаалаг байхыг хичээх нь чухал билээ. 

Машин

3 Ажлын байр

Та бидний ажлын байр аюул осолгүй мэт санагдаж байгаа хэдий ч үүсч болох нөхцөл байдлыг мэдэж, түүнд бэлтгэлтэй байх нь таны амь насыг хэзээ нэгэн цагт аврахыг үгүйсгэх аргагүй билээ. 

Та барилгын талбайд ажилладаг бол: 

  • Толгойгоо хамгаалах үүднээс үргэлж хамгаалалтын малгай өмсч занших 
  • Багаж хэрэгслээ зөв зохистой ашиглах 
  • Байгаа орчноо үргэлж анзаарч харж байх 

Харин оффист ажилладаг бол: 

  • Аюулгүйн ажиллагааны дүрмийг дагаж мөрдөх
  • Галын гарц хаана байдгийг мэдэж байх 
  • Гал түймэр гарсан тохиолдолд үргэлж шат ашиглах 
  • Дээрэлхэж доромжилсон үйлдлийг цаг тухайд нь мэдэгдэж байх 

Ажлын байр

4 Ганцаараа алхах

Сургууль дээрээ хичээлээ хийсээр оройтдог, үдэшлэг тараад ганцаараа гэртээ харьдаг бол та доорх зөвөлгөөнүүдийг маань сайтар анхаараад аваарай. 

  • Хүний хөл олонтой, нээлттэй газруудтай замаар явж харих
  • Хэн нэгэн таныг дагаж байгаа бол өөрийгөө хамгаалахдаа бэлдээрэй. Түлхүүр, утас болон ямар нэгэн хатуу, хүнд биет байж болно. 
  • Яаралтай үед залгах утасны дугаар руу ямар нэгэн муу зүйл болоход шууд залгахаар бэлэн байлгах 
  • Хэн нэгэн хүн тань руу дайрвал чанга хашгир. Хашгирах нь тань руу дайрсан этгээдийг айлгаж, бусдын анхаарлыг өөртөө татах хамгийн сайн арга байдаг юм. Хэрэв та дайрсан этгээдийг өөрөө зохицуулахаар шийдсэн бол түүний нүд, хоолой, толгой, эмзэг эрхтэнг нь байгаа болгоорой. Хумсаа ашиглан түүнийг маажсан ч болно. 
  • Биеэ хамгаалах аргуудыг сурах нь тун тустай байдаг. 

Ганцаараа алхах

5 Ганцаараа аялах

Хэрэв та ганцаараа аян замд гарахаар шийдсэн бол дараах зүйлсийг толгойдоо хадгалаарай. 

  • Замаа сайн мэдэж байх 
  • Аяллынхаа талаарх маршрут болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг гэр бүлийнхэн, найз нөхөддөө хэлэх
  • Гадаадад аялж байгаа бол онцгой шаардлагатай үед залгах утасны жагсаалтыг гаргах
  • Замын унаанд дайгдаж аялахгүй байх хэрэгтэй. Сайн танихгүй хүнтэй нэг унаанд суусан бол хаашаа явах гэж байгаа болон өөрийнхөө тухай мэдээллийг өгөхгүй байх нь таны аюулгүй байдалд тустай гэдгийг ямагт санаж яваарай. Гэхдээ ямар ч хүнтэй соёлтой, нийтэч байхыг хичээх хэрэгтэй.
  • Мөнгө, паспорт, утас зэргээ өөртэйгээ ойрхон авч явж байх 
  • Нунтаг перец болон бусад төрлийн өөрийгөө хамгаалах хэрэгслийг үргэлж бэлэн байлгаарай. 

Ганцаараа аялах

6 Буудал, дэн буудал

Буудал, дэн буудал нь цагаа өнгөрүүлэх сайхан газар байдаг хэдий ч 5 одтой буудлыг ч аюулгүй газар гэж бүрэн итгэх аргагүй ажээ. Буудалд буухдаа аюулгүй байхын тулд та: 

  • Буух буудлаа сонгохдоо бусдын өгсөн үнэлгээг бодолцож үзэх
  • Өөрийн эд зүйлээ харгалзах хүнгүй орхихгүй байх 
  • Паспорт, мөнгөө үргэлж биедээ авч явж байх 
  • Үнэ цэнэтэй зүйлсээ буудалдаа хадгалуулах 
  • Галын гарцын байршлыг мэдэж авах 
  • Байгалын гамшиг болон яаралтай нөхцөл байдал үүссэн үед буудлын ажилчдын зааврыг дагах 
  • Нууц камеруудыг шалга. Хаалган дээрх шагайвчийг ч бас хаахаа мартуузай. 
  • Үйлчлүүлэгчийн эрхийг мэддэг байснаар таньд зохих ёсны үйлчилгээг үзүүлэх болно. 

Буудал, дэн буудал

7 Интернэт болзоо

Одоо интернэт болзооны талаар ярилцья. Техник технологи өндөр хөгжиж интернэтээр болзоонд явах нь түгээмэл болсон хэдий ч харамсалтай зүйл тохиолдож бүх зүйл буруугаар эргэсэн тохиолдол цөөнгүй. Та ч гэсэн хохирогч болохгүйн тулд: 

  • Танилцсан хүнийхээ ар гэрийг сайтар судлаарай. Тухайн хүнийг чухам яг хэн бэ гэдгийг мэдэх нь чухал байдаг. 
  • Ээж аав, ар гэрийнхэндээ хаашаа явах гэж байгаагаа болон хэзээ ирэх талаараа хэлж мэдэгдэх 
  • Анхны болзоогоо хүн ихтэй газрууд болох кофе шоп, ресторан  болон кино театрт товлох 
  • Шөнийн цагаар болзоонд явах нь эрсдэлтэй учраас өдрийн хоол хамт идэх 
  • Өөрийнхөө хувийн мэдээллийг бүгдийг бүү дэлгэ. Танилцсан хүн чинь таны ирэх 7 хоногийн төлөвлөгөө, хаагуур ямар газраар орохыг чинь мэдэж байгаасай гэж та хүсэхгүй байгаа биз дээ?
  • Утасныхаа дугаараар биш харин аппликейшнээр харилц. Ингэснээр та өөрийгөө утасны халдлагаас сэргийлж чадах юм. 
  • Үдшийн цагаар болзоо тогтоосон бол болзоогоо дуусгаад шууд гэр лүүгээ хариарай. 

Интернэт болзоо

8 Онлайн дэлгүүр

Хэрэв та бэлэн биш бол онлайнаар бараа худалдан авах нь эрсдэлтэй алхам байх болно гэдгийг санаарай. Интернэт гэмт хэрэгтэнүүд таны мэдээллийг хулгайлж, таны нэрийг барихаас гадна гэрийн хаягийг тань ядах юмгүй олж чадна. Интернэт ертөнцөд өөрийнхөө аюулгүй байдлыг хадгалахын тулд та: 

  • Тухайн вебсайт хаягны урд талд https:// байгаа эсэхийг ажигла. Ийм тэмдэглэгээтэй вебсайтнууд илүү аюулгүй байдаг. 
  • Вирусны эсрэг програмаа тогтмол шинэчилж байх 
  • Иргэдийн түгээмэл худалдаа хийдэг газраас худалдан авалт хийхгүй байх 
  • Зээлийн картыг сонгож хэрэглэх 
  • Худалдан авалт  хийдэг хаягныхаа нууц үгийг хэн ч таахааргүй байлгах 
  • Үйл ажиллагаагаараа ард олныхоо итгэлийг олсон сайтаас худалдан авалт хийх 
  • Хувийн мэдээллээ өгөхгүй байх 
  • Төлбөрийн аюулгүй хэлбэрийг сонгох (DigiCert, Verisign гэх мэт)
  • Тухайн вебсайт дээрх аюулгүйн цоожийг олж хэрэглэх хэрэгтэй юм. 

Онлайн дэлгүүр

9 Ухаалаг утас

Ухаалаг утас үнэхээр ухаалаг учраас та бидний хийдэг бүх зүйлийг мэдэж байдаг. Утсаа хулгайд алдлаа ч эрсдэлтэй байдалд орохгүйн тулд урьдчилан сэргийлж юу хийх ёстойг та мэдэх үү? Тэгвэл: 

  • Нууц үг болон бусад түгжих системийг сонгож хэрэглэх 
  • Вирусны эсрэг програм татаж суулгах 
  • Зураг болон бичлэгээ үргэлж хувилан архивлах 
  • Өөрийнхөө талаарх хэт нууц мэдээллийг утсан дээрээ хадгалахгүй байх 
  • Олон нийт ихээр явдаг газруудад утсаа ашиглахгүй байх
  • Хэрэв та  iPhone утастай бол хулгайд алдсан тохиолдолд хэрэг болдог мөрдөх системийг асаагаарай. 
  • Харин Android утас эзэмшдэг бол алс холоос таны утасны байршлыг тогтоодог мөрдөгч аппликейшнийг идэвхитэй байлгах хэрэгтэй ажээ. 

Ухаалаг утас

10 Нийгмийн сүлжээ

Өдөр тутамдаа хэрэглэдэг нийгмийн сүлжээ, вебсайт, аппликейшн зэргийг бид ямар аюултай болохыг төдийлөн мэддэггүй. Тэгвэл өнөөдрөөс эхлээд та гэмт хэрэгтнүүдийн өгөөш болохгүйн тулд өөрийнхөө зураг, бичлэг зэргийг болгоомжтойгоор нийтлэж байгаарай. Цахим орчинд өөрийгөө аюулгүй байлгахын тулд та бүхэн: 

  • Интернэтэд юу нийтлэхээ бодож байгаарай. Таны хэтэрхий илэн далангүй авахуулсан зураг, бичлэг зэргийг муу санаатнууд буруугаар ашиглах вий. 
  • Хэрэв та олон хаяг, аккаунттай бол бүгдийнх нь нууц үгийг өөр байлгах ёстой шүү. 
  • Хэрэглэгчдийнхээ контентод хамгийн хатуу стандарт тавьдаг нийгмийн сүлжээг сонгож хэрэглээрэй. 
  • Өөрийн байгаа байршлаа байнга мэдээлэх нь муу санаатнуудад боломж олгож байгаа хэрэг гэдгийг бүү мартаарай. 
  • Таньдаггүй, мэддэггүй хүмүүсээ найзаар элсүүлэн авах хэрэггүй 
  • Олон хаяг, аккаунттай байснаас цөөнтэй байхыг эрхэмлэ
  • Хэрэв та хүүхэдтэй бол хүүхдийн тань нийтэлсэн зүйл, интернэт дэх ерөнхий хандлагыг мэдэж авахад туслах аппликейшныг суулгаарай. 

Нийгмийн сүлжээ

11 Баяр ёслол, концерт

Сүүлийн үед баяр ёслол болон концертны үеэр аймшигтай хэргүүд ихээр үйлдэгдэх болсон билээ. Тэгвэл юмыг яаж мэдэх вэ таньд хэрэг болох ч юм билүү бидний бэлтгэсэн зөвлөмжийг тархиндаа хадгалаад аваарай. 

  • Хор хөнөөлтэй бодисоос хол бай. Эрүүл саруул ухаанаас л хамгийн оновчтой шийд, арга гардаг. 
  • Найз нөхөд, гэр бүлийнхэнээсээ битгий холд. Хамтдаа байх юм бол зугтах төлөвлөгөө гаргахад илүү хялбар байх болно. 
  • Концерт, баяр ёслол дээрх хүн хар олноороо цугларсан газраас хол бай. Нэн ялангуяа согтсон хүмүүсээс хол байсандаа л зүгээр. 
  • Аюул осол болсон тохиолдолд хаашаа зугтаахаа мэдэж байх хэрэгтэй бөгөөд хүн цөөтэй хэсэг рүү гүйхээ мартав аа. 
  • Аюултай нөхцөл байдал, халдлага, дайралт зэрэг нь баяр ёслол, концертны төгсгөлд болдог учраас дуусахаас нь өмнө орхин явах нь зүйтэй. 
  • Аль нэг газарт нь хүрч чадахааргүй төвөгтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд нөгөө газарт нь уулзахаар бодож хоёр өөр газрыг товлох хэрэгтэй. 
  • Концерт, баяр ёслол зэрэг дээр байгаагаа live бичлэг хийн дамжуулж байхыг зөвлөх байна
  • Найзууд тань ядах юмгүй танихаар тийм өвөрмөц хувцас, хэрэгслийг сонгож өмсөөрэй. 

Баяр ёслол, концерт

12 Олон нийтийн газар

Галт тэрэгний буудал, хүний хөл ихтэй талбайн голд найзыгаа хүлээгээд зогсч байхад аюултай зүйл тохиолдохгүй гэхийн баталгаагүй хэцүү цаг үед бид амьдарч байна шүү дээ. Тэгвэл олон нийтийн газарт өөрийгөө хэрхэн яаж хамгаалах ёстой байдаг юм бол оо? 

  • Сэжигтэй санагдсан хүмүүсээс болгоомжил 
  • Оргил цагаар нийтийн тээврийн хэрэгслээр явахдаа хүн пиг дүүрсэн газраар, харин шөнийн цагаар ямар ч хүнгүй үед нийтийн тээврээр ганцаараа явахгүй байх хэрэгтэй. 
  • Хэн нэгэн таныг дээрэлхэж, доромжилж эхлэх юм бол шуудхан л цагдаа дуудаарай. Заавал ноцтой зүйлд хүргэх албагүй шүү дээ. 
  • Хэн нэгэн тань руу дайрч, доромжлох юм бол бусдаас тусламж хүсээрэй. Хүмүүсийг туслана гэдэгт итгэ. 
  • Цагдаагийн газрын байршлыг мэддэг байх нь аминд тустай. 
  • Байгалын гамшиг, газар хөдлөлт болох магадлалтай бүсд та амьдардаг бол нүүлгэн шилжүүлэлт хийх цэгүүдийг мэддэг байх хэрэгтэй. 
  • Хамгийн чухал нь сайн зүйлсийг бодож, сайхан энергийг өөрөөсөө цацруулж явах юм шүү. Яагаад гэвэл сайн энерги зөвхөн сайн энергиэ л дууддаг билээ. 

Олон нийтийн газар

13 Агаар, ус болон газраар аялах

Ямар ч хүн усан онгоц, вагон, онгоцоор хэрхэн яаж аюулгүй аялах талаар бага ч атугай ойлголттой байх хэрэгтэй билээ. Тэгвэл: 

  • Онгоцны үйлчлэгч, вагоны проводник, усан онгоцны үйлчлэгчийн өгч буй зааварчилгааг мөрдөж аялах 
  • Таны аялж яваа тээврийн хэрэгслийн аль талд нь аюулгүйн гарц байгааг хараад авах 
  • Согтууруулах ундаа хэрэглэхгүй байх 
  • Үнэ цэнэтэй зүйлсээ биедээ авч явах 
  • Хүүхэдтэйгээ аялж яваа тохиолдолд тэднийгээ үргэлж харж хандаж, аюулгүй байдалд нь анхаарч явах 
  • Онцгой байдлын үед тайван байж багийн гишүүдийн зааварчилгааг дагаж ажиллах 
  • Өөрт тав тухтай, хөдөлгөөнийг тань хязгаарлахгүй хувцас, гутлыг сонгож өмсч аялах хэрэгтэй гэдгийг тогтоогоод аваарай. 

Агаар, ус болон газраар аялах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()