"Super Bowl" дээр Шакира, Женнифер Лопез хоёр бут авлаа

Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн /NFL/ аваргыг тодруулах “Super Bowl-2020” тоглолт өчигдөр буюу 2-р сарын 3-нд болж өнгөрсөн. Уламжлал ёсоор тус тэмцээний хагас цагийн завсарлагааны үеэр алдартай дуучид үзэгчдэд тоглолт үзүүлдэг билээ. Тэгвэл энэ жилийн хувьд Латин Америк дуучид болох Шакира (Shakira), Женнифер Лопез (Jennifer Lopez) нар сүүлийн хэдэн жилд байгаагүй эрч хүчтэй үзүүлбэрийг үзүүлжээ.

"Super Bowl" дээр Шакира, Женнифер Лопез хоёр бут авлаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

43 настай Шакира ямар ч залуу оддоос дутахгүй эрч хүчтэй харагдсан нь үзэгчдийг хөлбөмбөгийн тоглолтоос ч илүү хөөргөж чадсан гэхэд болно. Шакира дан ганц өөрийн дуу хөгжим гэлтгүй Араб, Испани аялгууг өөрийн тоглолтондоо оруулж өгсөн нь тун өвөрмөц болсоныг хэн хүнгүй магтаж байсан юм.

Харин өдгөө 50 настай Женнифер Шакирагаас дутахааргүй дуулж, бүжиглэж байгааг харсан хүн бүр алмайрсан гэхэд буруудахгүй биз. Тэд хамтран ердөө 12 минутын дотор 20 дуу дуулж чадсаныг үзсэн хүмүүс ёстой "бут авлаа" өөр үг хэлэх аргагүй болсон юм. 

Ингээд та бүхэнд тус тоглолтын бүтэн бичлэгийг хүргэе:

"Super Bowl"-ийн тухай товчхон

"NFL" буюу Хойд Америкийн хөлбөмбөгийн лигийн аваргын төлөөх тоглолт буюу "Super Bowl" нь жил бүр болдог бөгөөд энэ удаагийн 54 дэх удаагийн уг тоглолтод "Kansas City Chiefs"  баг "San Francisco 49ers"-тай өрсөлдсөн юм. Эцэст нь "Kansas City Chiefs"  баг 31-20 харьцаатай ялалт байгуулсан билээ. Хамгийн сүүлд тус баг 50 жилийн өмнө аваргын цомыг авч байсан аж.

"Super Bowl" нь АНУ-д төдийгүй дэлхийд үзэгчдийнхээ тоогоор тэргүүлдэг асар том тэмцээн юм. Анхны "Super Bowl" 1967 онд зохиогдож байсан. Өдгөө тус тэмцээн болдог өдөр америкчуудын хувьд бараг үндэсний баярт тооцогдох болсон бөгөөд тэр өдрөө ихэнх албан байгууллагууд амарч, хүмүүс найз нөхдөөрөө цуглан тэмцээн үзэнгээ хөгжиж цэнгэдэг болсон юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()