Муурнуудтай хамт өссөн нохойны хөгжилтэй араншинг эзэн нь хуваалцжээ

2021-01-06, 12:39
6,312

Санаатай болон санамсаргүй байдлаар "зураг алдаг" хүмүүс үнэндээ тухайн зурагт өнгө нэмж, илүү дурсамжтай болгодог. Кико нэртэй нохой ч гэсэн ийм зүйл мэргэшсэн гэнэ. Тэрээр эзэн нь зураг авах болгонд буруу харж, толгойгоо гэдийлгэн зурган дээр гардаг зантай аж.

Муурнуудтай хамт өссөн нохойны хөгжилтэй араншинг эзэн нь хуваалцжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Шинэ Зеландын нэгэн гэр бүлийн тэжээдэг 4 нохойны нэг нь Кико юм. Тэрээр Финландын Шпиц үүлдрийнх бөгөөд гэр бүлийнхээ нохдоос хамгийн хөгжилтэй нь аж. Эзэн нь тэдний зургийг дарах болгонд тэрээр доорх "пооз"-ыг авдаг байна.

"Манай 3 шар нохой гурвуулаа Финландын Шпиц үүлдрийнх. 3 настай Мика болон түүний охид болох 1 нас 6 сартай Тофү, 9 сартай Кико нар бий. Тэд жаахан хачирхалтай, хөгжилтэй, муур шиг ааштай. Харин цагаан нохой бол 6 настай Швейцарь хоньч үүлдрийн Каиа нэртэй нохой" хэмээн нохдын эзэн Эшли МакФерсон ярьжээ. 

Зургуудаас харахад аль нь хамгийн хачирхалтай нэгэн болохыг дор нь мэднэ. 

"Кико маань бусдаасаа тусдаа, муурнуудтай хамт өссөн болохоор ийм сонин араншинтай болсон байх" хэмээн эзэн нь нэмж дурджээ.

"Тэднийг багаас нь сууж сургасан, гэтэл яагаад ч юм Кико ганцаараа ингэж суудаг болчихсон" гэжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()