Солонгос сурагчдын төгсөлтийн зургууд интернетэд хэл ам дагуулав

2020-08-09, 17:54
82,798

Таван сурагч нүүрээ бараан болгон будаж, цахим орчны алдартай "мийм"-ийг дууриан авахуулсан зураг Солонгост багагүй дуулиан дэгдээжээ.

Солонгос сурагчдын төгсөлтийн зургууд интернетэд хэл ам дагуулав
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Гёнг-ги мужид байдаг хөвгүүдийн Үй Жон Бү ахлах сургуулийн сурагчид төгсөлтөөрөө тун өвөрмөц, хөгжилтэй гэмээр зургууд авахуулдаг тул Солонгост алдартай болжээ. Энэ нь яваандаа төгсөгч бүр нэг төрлийн "косплэй" хийн монтажны зургаа авахуулах уламжлал болон хувирсан байна.

Харин 2020 оны хэсэг төгсөгчдийн зураг багагүй шүүмжлэл, маргаан дагуулжээ. 

Таван сурагч хар хослол өмсөж, нүүрээ бараан болгон будаж, картон цаасаар хийсэн авс мөрөн дээрээ тавьжээ.

Сурагчид Гана улсын соёлын онцлог болох "Гашуудлын бүжигчид"-ийг элэглэсэн нь энэ аж. 

Гана улсын иргэд хайртай хүмүүсээ эцсийн замд нь баяр баясгалантайгаар үдэх ёстой гэдэгт итгэдэг. Тиймээс тэд шарилтай хамт бүжиглэдэг уламжлалтай. Коронавирустэй холбоотойгоор тренд болоод байсан оршуулгын бүжигчидтэй мийм нь Гана улсын энэхүү уламжлалаас үүдэлтэй аж. 

Сурагчдын энэхүү зураг нийгмийн сүлжээнд тарсны дараа хэрэглэгчдийн дунд ихээхэн маргаан үүсчээ. Нүүрээ будаж элэглэсэн нь арьс өнгөөр доромжилсон үйлдэл, зүгээр өнгөрөөж хэрхэвч болохгүй гэж олон хүн үзэж байхад энэ нь хүүхдүүдийн хөгжилдөж байгаа нэг хэлбэр, дурсгалтай зүйл тул нухацтай хүлээн авах хэрэггүй гэж хамгаалж буй хүмүүс ч байжээ.

Барууны орнуудад өнгөт арьстнуудын дүр төрхийг дууриах нь маш эмзэг сэдэв болоод байгаа. Урлаг, улс төрийн олон алдартнууд бага, залуу насандаа эдгээр сурагчид шиг нүүрээ будсанаас болж нийгмээс зэмлэл хүртэж, хүлцэл өчиж байсан билээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()