Эрчүүдэд ямар бүсгүй таалагддагийг ордоор нь мэдэж аваарай!

2018-07-26, 14:43
31,295

Та өрнийн зурхайд хэр итгэдэг вэ? Дурласан залуугийнхаа зурхайн ордыг сонждог уу? Тэгвэл танд дараах мэдээлэл таалагдана гэдэгт найдаж байна. 12 ордыг махбодиор нь ангилж, онцлог шинж чанарыг нь харуулаад зогсохгүй эрчүүд хайртай хүн нь ямар байгаасай гэж хүсдэг талаарх мэдээллийг хүргэж байна. 

Эрчүүдэд ямар бүсгүй таалагддагийг ордоор нь мэдэж аваарай!

1 ШОРООН МАХ БОДЬ (Үхэр, охин, матрын орд) Бодит зүйлийг хүсдэг

Үхэр, охин, матрын ордонд төрсөн залуус эгэл даруухан хүмүүс байдаг. Тэд эргэн тойрныхоо бүх хүнийг аливаад чин сэтгэлээсээ ханддаг, элдэв худлаа зангүй, өөрсөд шигээ энгийн байгаасай гэж боддог. Мөн эдгээр залуус нэг шөнийн буюу түр зуурын харилцаа үүсгэх дургүй. Харин эсрэгээрээ тэд удаан хугацааны хамтрагч хайдаг.

ШОРООН МАХ БОДЬ (Үхэр, охин, матрын орд) Бодит зүйлийг хүсдэг

Охины ордны залуус хөгжилтэй охидод татагддаг

Охины ордныхон маш төгс хүнтэй цагийг өнгөрүүлэхийг хүсдэг. Энэ ордны залуус царайлаг, ихэвчлэн тамирчид байдаг тул хайртай эмэгтэйгээ ч мөн тийм байхыг шаарддаг аж.  

Охины ордны залуусын хувьд эрүүл чийрэг, спортоор хичээллэдэг эмэгтэй төгс гэдэг тодотголд ордог. Гэхдээ хөөрхөн төрх, чийрэг биеэс гадна сайн сонсогч, харилцагч түүнд хэрэгтэй. Өөрийн хэнд ч хэлээгүй нууцаа дэлгэхэд сонсох тийм л нэгэн эмэгтэйг тэд хүлээдэг.  Мэдээж бага зэрэг хошин байх нь зайлшгүй юм. Тэд өөрийн эрхгүй ухаалаг, хөгжилтэй эмэгтэйд татагддаг гэнэ.

Охины ордны залуус хөгжилтэй охидод татагддаг

Матрын ордны залуус шаардлага өндөртэй

Матрын ордны залуусын хувьд итгэл даах эмэгтэй хүн хамгийн чухал. Түүн рүү зогсоо зайгүй залгаж, байнга хамт байхыг шаарддаг бүсгүй түүнд ядаргаатай санагддаг.  Энэ ордны залуус өөртөө итгэлтэй, залуу нь яваад өгнө гэж санаа зовдоггүй тийм л эмэгтэйг хүсдэг. Бусад залуусыг бодвол матрын ордныхон өөртөө итгэлтэй, бие даасан эмэгтэйгээс айдаггүй. Эмэгтэй нь өөрийгөө арчилж чаддаг бол бүр илүү дуртай байна. Тиймээс энэ залуус бүсгүйчүүдийн хумс, үс, нүүр будгийг нүднийхээ булангаар өнгөрөөж, үл тоомсорлохгүй. Хэрвээ таны хайртай хүн матрын ордных бол хааяа нэг үсээ гоё янзалж түүний анзаарах үгүйг ажаарай.

Матрын ордны залуус шаардлага өндөртэй

Гэхдээ матрын ордны залуутай үерхэх хэцүү. Учир нь тэд их дотогшоо хүмүүс. Нэгэнт сэтгэлээ нээсэн эмэгтэйтэйгээ бол хамт байхын тулд бүхнээ зориулж чаддаг. Матрын ордны залуус өөрийг нь үргэлж дэмжиж байдаг нэгнийг хүсдэг.

Үхрийн ордныхон маш эмэгтэйлэг бүсгүйд дуртай

Үхрийн ордныхон их хуучинсаг. Тиймээс ч ханхүүгээ хүлээж байдаг эмзэг, туяхан гүнж мэт охидыг сэтгэлдээ тээдэг юм. Учир нь тэр гүнжийн ханхүү болохыг хүсдэг. Маш эмэгтэйлэг бүсгүйн хажуугаар үхрийн ордны залуу зүгээр өнгөрч чадахгүй. Бусад ордныхныг бодвол тэд хайртай хүмүүстээ баатар мэт харагдаж, бусдыг хамгаалахыг хүсдэг гэнэ.

Үхрийн ордныхон маш эмэгтэйлэг бүсгүйд дуртай

2 ХИЙН МАХ БОДЬ (Ихэр, жинлүүр, хумхын орд) Зөөлөн хүмүүс

Ихэр, жинлүүр, хумхын ордонд төрсөн эрчүүд царайлаг дүр төрх, саруул ухаанаа уралдуулах дуртай. Гэхдээ өөрийн царай төрхөнд эрддэг учраас бага зэрэг сэхүүн зан тэдэнд бий. Тэд хүмүүст бэлэг өгч баярлуулах дуртай.

ХИЙН МАХ БОДЬ (Ихэр, жинлүүр, хумхын орд) Зөөлөн хүмүүс

Хумхын ордны залуус эрх чөлөөтэй байх дуртай

Хумхын ордны залуус харьцангуй бие даасан байдаг. Тиймээс хайртай хүнээ ч мөн адил өөр шиг нь бие даасан нэгэн байхыг хүсдэг. Мөн эрх чөлөөтэй амьдралд дуртай юм. Энэ ордны залуус өөрийн зорилгодоо хүрэхийн тулд юуг ч хийхээс буцдаггүй. Хэрвээ эмэгтэй нь өөрийнхөө зорилгыг түүнийхээс дээгүүр тавибал шууд л салж чадах нэгэн.

Хумхын ордны залуус эрх чөлөөтэй байх дуртай

Хумхын залуус бие даасан байдалдаа хэт дассан байдаг учир хүнтэй гэрлэх гэж яардаггүй. Тиймээс гоонь хэвээр удахаас айж эмзэглэдэггүй. Хэрвээ үерхээд удаагүй байхад тэдэнд бүсгүйчүүд хамтын ирээдүй, гэрлэлт, хүүхдийн тухай яриад эхэлбэл тэд шууд л зугтана.  

Тэдний хувьд хувийн эрх чөлөө, санхүүгийн тогтвортой байдал, зорилгодоо хүрэх нь хамгийн чухал зүйл аж. Тэгэхээр тэд биеэ засаагүй байж гэрээ засахгүй нь тодорхой. Хэрвээ тэд хэн нэгэнтэй учирвал хааяа нэг хамт байхыг хүсдэг юм.

Жинлүүрийн ордныхон чухал харилцаа үүсгэх нэгнийг хайдаг

Жинлүүрийн ордны залуус бусадтай хэл амаа сайн олж чаддаг, нийтэч нэгэн. Тэд сэтгэл татам болохоор ухаалаг, бүтээлч нэгнийг хүсдэг. Амьдралынхаа ханийг зөв сонгохын тулд жинлүүрийн ордны залуус хайртай хүнээ удаан шинждэг. Тэдний хувьд хамт өтлөх хүн нь зөвхөн түүнд л заяасан байхыг хүсдэг гэнэ. 

Жинлүүрийн ордныхон чухал харилцаа үүсгэх нэгнийг хайдаг

Ихрийн ордныхон наргих дуртай

Ихрийн ордонд төрсөн залуус дасан зохицох чадвартай болохоор бусадтай сайн зохицдог. Тэд наргиж, цэнгэх дуртай тул олон бүсгүйтэй танилцаж чаддаг. Эмэгтэй өөр шиг нь олон найзтай, хүмүүстэй хэл амаа сайн олдог байхад тэр дуртай. Мэдээж бас эмэгтэй хүний гадаад үзэмж тэдэнд чухал. Загварлаг, хэрэгтэй үедээ тачаангуй хувцаслаж чаддаг эмэгтэй түүнд үнэхээр их таалагддаг гэнэ.  

Ихрийн ордны залуус олны дунд дуутай шуутай, наргиж, цэнгэдэг хэрнээ бас эгэл даруу болж хувирдаг нэгнийг биширдэг юм. Ихрийн ордны зан төлөв ч мөн дөө.

Ихрийн ордныхон наргих дуртай

3 УСАН МАХ БОДЬ (Мэлхий, хилэнц, загасны орд) Бүтээлч хүнд татагддаг

Мэлхий, хилэнц, загасны ордныхон бүгд мэдрэмтгий, хүний сэтгэл зүйг сайн ойлгодог. Энэ чадварынхаа тусламжтай бүсгүйчүүдийг өөртөө татдаг юм. Мөн бусдын эв зүйг олохдоо сайн болохоор хүмүүс тэдний хажууд тайван амгалан байж чаддаг.

Тэдний үйл хөдлөл нь сэтгэл санааны байдалтай нь нягт холбоотой болохоор аль болох жаргалтай, гэгээлэг байхыг эрмэлздэг. Тиймээс тэд гутранги үзэлтэй, хар бараан хүмүүсийн хажууд байж тэвчдэггүй. Харин эсрэгээрээ эмзэг хэрнээ бүтээлч сэтгэлгээтэй нэгэнд дуртай.

УСАН МАХ БОДЬ (Мэлхий, хилэнц, загасны орд) Бүтээлч хүнд татагддаг

Загасны ордныхон нарийн мэдрэмжтэй эмэгтэйд ухаан алдтал татагддаг

Загасны ордны залуус мөрөөдөмтгий. Болзож байгаа эмэгтэйгээсээ ялгарч чаддаг. Өөр шигээ торгон мэдрэмжтэй хүнийг заяаны ханиа болгох гэж хайдаг. Ийм эрчүүдийн хувьд бие мах бодь, оюун санаа, зүрхээрээ холбогдох нь маш чухал. Тэд урлагт хайртай болохоор өөрийнх нь сонирхлыг хүндэлдэг, эсвэл адилхан хөгжим, кино үзэх дуртай нэгэнд л ухаан алдалтаа татагддаг. Хэрвээ та загасны ордны эрчүүдэд дурласан бол эхний алхмаа түрүүлж хийхийг зөвлөе.

Загасны ордныхон нарийн мэдрэмжтэй эмэгтэйд ухаан алдтал татагддаг

Мэлхийн ордны эрэгтэй бусдаас илүү романтик

Жинхэнэ боловсон эрчүүд мэлхийн ордонд л төрсөн байдаг. Тэд үнэхээр сайхан сэтгэлтэйн дээр тун соёлтой болохоор хийж байсан бүхнээ орхиод, хараагүй хүнийг зам гаргаж өгөхөөр гүйдэг хүмүүс юм. Мэлхийн ордны залуус эмзэг, ичимхийн дээр гэр бүлдээ бүхнээ зориулдаг. Энэ ордны залуус хайртай хүнтэйгээ гэрлэж, үр хүүхэдтэй болоод гэртээ халуун ам бүлээрээ оройн хоолоо идэхийг хүсдэг. Хайртай эмэгтэй нь түүний гэр бүл, ээж аавтай нь ойр дотно харилцахад үнэхээр сэтгэл хангалуун байдаг юм.  

Мэлхийн ордны эрэгтэй бусдаас илүү романтик

Хилэнцийн ордныхон босс эмэгтэйг шүтдэг

Хилэнцийн ордны залуус маш нууцлаг хэрнээ сээтэн хаях дуртай байдаг нь сонин. Эмэгтэй хүн тэдний дотоод ертөнцийг нь олж хараасай гэж нууцхан хүсдэг. Тэд яг л сонгино шиг, арилгуулах дуртай. Бие даасан, олон зүйлийг амжуулж чаддаг, юманд түүртдэггүй босс эмэгтэйг тэд шүтдэг.  

Хилэнцийн ордныхон босс эмэгтэйг шүтдэг

Энгийн нэгэн биш овсгоотой эмэгтэй тэдний сэтгэлийг эзэмдэхэд дуртай

Энгийн нэгэн биш овсгоотой эмэгтэй хилэнцийнхний сэтгэлийг эзэмддэг. Тэд бүх юмыг хяналтдаа байлгах дуртай. Гэхдээ хосуудын харилцаанд нэг нь хэт илүү давамгайлсан чанартай байх нь зарим эмэгтэйчүүдэд тухгүй байдаг. Хилэнцийнхэн бусдын санаа бодлыг дагадаг, салхи шиг эмэгтэйтэй удахгүй. Эсрэгээрээ өөрт нь хайртай гэдгээ баталж чаддаг, шийдэмгий бүсгүйчүүдэд дуртай.

Энгийн нэгэн биш овсгоотой эмэгтэй тэдний сэтгэлийг эзэмдэхэд дуртай

4 ГАЛ МАХ БОДЬ (Арслан, хонь, нумын орд) Бусдаас ялгарах хэрэгтэй

Зурхайн 12 ордоос хамгийн эрс шийдэмгий нь арслан, хонь, нумын ордныхон юм. Тэдний зүрх сэтгэлийг өөрийн болгох эмэгтэйчүүд бусдаас ялгарах хэрэгтэй болдог. Та хэр их сонирхолтой, хачирхалтай, тааварлашгүй байх болно, тэр чинээгээрээ энэ ордны залуусыг өөртөө татах болно.

ГАЛ МАХ БОДЬ (Арслан, хонь, нумын орд) Бусдаас ялгарах хэрэгтэй

Хонины ордны залуус бүхнийг гартаа авах дуртай

Хонины ордны эрэгтэй хайртай хүнээ “замчилж”, бүхнийг гартаа авах дуртай. Хэтэрхий дээрэнгүй үзэлтэй нэгэн шиг сонсогдох авч тийм биш шүү. Зүгээр л хувь хүн нь ийм ажээ. Тэр бүхнийг ганцаараа бие даан хийх дуртай, эмэгтэйгээ мөн адил тийм байхыг хүсдэг.

Хонины ордныхон эмэгтэй хүнийг өөрөөс нь санхүүгийн хамааралтай биш, бие даасан байхыг шаарддаг. Заяаны ханиа олбол тэр хүнийхээ төлөө бүх муу зуршлаа хаяж чадна.  

Хонины ордны залуус бүхнийг гартаа авах дуртай

Нумын ордны эрчүүд толгойг нь эргүүлж чадах нэгнийг хайдаг

Бусад ордыг бодвол нумын ордны залуус хүнд амархан дурладаг. Тэд харж явдаг гүнжийнхээ зүрх сэтгэлийг эзэмдэхийн тулд тэмцэх ёстой мэт өөрсдийгөө боддог. Их романитк эрчүүд юм шүү. Гэхдээ тэд ганц биш нэлээд хэдэн хүний хойноос гүйдэг. Тэгэхээр та тэр олон бүсгүйгээс ялгарч чадах ёстой. Тухайлбал, нэгэн хэвийн будаг шунх, хувцаснаас илүү ном уншиж, улс төр, шашин шүтлэг ярьдаг хүн байвал нумын ордныхны хувьд онцгой санагдана. Учир нь энэ эрчүүд өөрсдөө ухаалаг, ном сайн уншдаг хүмүүс юм шүү.

Нумын ордны эрчүүд толгойг нь эргүүлж чадах нэгнийг хайдаг

Арслангийн ордны залуус өөртөө итгэлтэй нэгэнд дурладаг

Арслангийн ордныхон яг л соронз мэт хүнийг өөртөө татах чадвартай хүмүүс юм. Бусдыг өөртөө татах тэдний хүч үнэхээр янзтай. Ямар ч үед хүмүүсийн харц түүн дээр л төвлөрдөг. Тэгэхээр өөрийг нь хүндэлж, дээдлэхийг хайртай хүнээсээ хүсдэг.

Олны анхаарлын төвд байгаад сурчихсан болохоор хүнээс сайхан үг сонсох дуртай байдаг. Тэгэхээр тэднийг харамгүй хайрлаж л байвал болдог гэнэ. Байгалиасаа удирдагч зан чанартай болохоор хайртай хүнд нь тусламж хэрэгтэй үед үргэлж хажууд нь байж чаддаг.  

Арслангийн ордны залуус  өөртөө итгэлтэй нэгэнд дурладаг

Арслангийн ордны залуус олны анхааралд байгаад сурчихсан болохоор бага зэрэг онгироо. Энэ нь байдаг л зүйл. Өөрөө “од” болохоор өөр нэгэн олны анхаарал татдаг хүнийг олж анзаарахдаа чадварлаг. Яг л “Aраатан ба гоо үзэсгэлэн” үлгэр шиг хөөрхөн бүсгүйчүүдэд нүд алдан дурладаг юм шүү.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()