Малайз залуу алдсан утсаа олоод доторхыг нь шалгаж үзтэл...

2020-09-17, 15:34
13,607

Намрын нэгэн өглөө Малайз залуу Закриз Рози утас нь алга болсон байгааг мэджээ. Тэрээр өрөө болон байшин дотроо зөндөө хайсан ч утасных нь зөвхөн гэр олдсон байна. Дараа нь аавтайгаа хамт гадуур хайсны эцэст гэрийнхээ ойролцоох ой дундаас утсаа олж чаджээ. 

Малайз залуу алдсан утсаа олоод доторхыг нь шалгаж үзтэл...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэрээр утас руугаа тасралтгүй залгаж, дуугаар нь баримжаалан олсон аж. Утас нь зүгээр л газарт хэвтэж байсан бөгөөд ойр хавьд нь сэжигтэй зүйл байсангүй. Харин залуу утсаа нээж, галерейг нь шалгаж үзээд хулгайч хэн байсныг тэр дор нь мэдсэн байна.

Закриз уг үйл явдлыг Твиттерд хуваалцаж, утсан дээр нь ямар зургууд байсныг үзүүлжээ.

 

Хулгайч утсыг хэрхэн ашиглахыг сайн мэдэхгүй байсан нь тодорхой. Гэхдээ нэлээд хэдэн хөгжилтэй селфи үлдээжээ.

Мөн тэрээр зөвхөн зургаа аваагүй, идэхийг оролдсоныг утсан дээрх шүдний мөр гэрчилжээ.

Өөрийнхөө сельфинээс гадна байгалийн хэд хэдэн сайхан зураг авч үлдээжээ.

Өрөөний цонх нь онгорхой байсан тул сармагчин утсыг нь зовлонгүй хулгайлжээ.

Мөн сармагчин утсаар нь бичлэг ч хийж амжсан байна.

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()