Ялалт байгуулахад хүсэл эрмэлзэл л хангалттай гэдгийг баталсан Филиппин охин

Филиппиний Иайло мужийн Рей Буллос гэх охин 400, 500, 800 метрийн  гүйлтийн тэмцээнд оролцож түрүүлсэн байна. Хачирхалтай нь охин бараг хөл нүцгэн гүйжээ. Тэрээр зориулалтын гуталгүй, өөртөө зориулж гутал маягийн зүйл хийж өмссөн байсан ч энэ нь түүнд хүндрэл учруулаагүй аж. Найдваргүй нөхцөлд ч ялалт байгуулах боломж байдаг гэдгийг тэрээр ийнхүү батлан харууллаа. 

Ялалт байгуулахад хүсэл эрмэлзэл л хангалттай гэдгийг баталсан Филиппин охин
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Рей Буллос хэмээх охин хурууны боолтоор 5 хуруутай гутал хийж өмссөн байсан тухай "TheSummitExpress"  мэдээллээ. Мөн тэрээр "Nike"-ийн логог уг шаахай дээрээ зурсан байж. 

Зориулалтын бус гутлыг үл харгалзан, эсвэл үүний ачаар ч юм уу ямартай ч охин хэд хэдэн гүйлтийн тэмцээнд төвөггүй түрүүлсэн юм. Тэрээр тэмцээний үеэр 400, 500, 800 метрийн гүйлтийн тэргүүн байруудыг эзэлжээ.

Ийнхүү тэрээр сайн тамирчин гуталтай гуталгүй ялалт байгуулж чадахыг батлан харууллаа.  

Мэдээж тэмцээний дараа компаниуд түүнд анхаарлаа хандуулж, зориулалтын гутлаар хангана гэж найдаж байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()