520 хүний амийг авч одсон аймшигт ослын нууц

1985 оны наймдугаар сарын 12-нд Япон улсад 520 хүний амийг авч одсон онгоцны аймшигт осол болсон юм. Гэр бүлийнхэн, хайртай дотны хүмүүсээ алдсан иргэд "Japan Airlines" агаарын тээврийн компанийг орвонгоор нь эргүүлэх шахаж, тухайн үедээ энэ үйл явдал дэлхий нийтийг цочирдуулсан билээ. Энэ өдөр чухам юу болсон юм бол? Түүхийг дахин сөхье.

520 хүний амийг авч одсон аймшигт ослын нууц
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Онгоцонд 509 зорчигч, нисэх багийн 15 ажилтан явжээ

Энэхүү харамсалтай өдөр "Japan Airlines"-ын зорчигч тээврийн “Boeing 747SR-46” онгоц Токиогоос Осака руу нислэг үйлдэхээр замдаа гарчээ. Хоёр хотын хооронд онгоцоор 54 минут яваад хүрдэг юм байна. “Boeing 747SR-46” онгоц 550 зорчигчийн суудалтай бөгөөд энэ өдөр 509 зорчигч, нисэх багийн 15 ажилтан явсан гэнэ. Онгоцны ахмад нь 19 жил ажилласан туршлагатай 49 настай Масами Такахама, харин хоёр дахь нисгэгч нь 10 жил ажилласан 39 настай Ютака Сасаки байжээ.

Онгоцонд 509 зорчигч, нисэх багийн 15 ажилтан явжээ

2 Эхлээд салонд дэлбэрэлт болсон байна

18.12 цагийн үед онгоц Токиогийн "Ханеда" нисэх буудлаас хөөрч, 18.24 цагт 7200 метрийн өндөрт гарсан байжээ. Онгоцны үйлчлэгч нарын нэг нь ахмадаас зорчигчдод үйлчилж болох уу гэж зөвшөөрөл аваад эргэх үед салонд дэлбэрэлт болж буй мэт их дуу чимээ гарчээ.  Кабин цагаан утаагаар дүүрсэн байна.

Харин нисгэгчдийн кабинд онгоцны даралт огцом буурсан гэсэн дохио иржээ. Онгоцны багийнхан юу болсныг огт ойлгоогүй бөгөөд онгоцны буулгах төхөөрөмжинд саатал гарсан байх гэж бодсон гэнэ. Харин онгоцны инженер нь гидравилик системд асуудал гарсан хэмээн мэдээлсэн байна.

Ахмад онгоцыг Токио руу буцаан эргүүлэхийг хичээсэн боловч онгоц удирдлагаа алдаж, эргэхгүй байжээ.

Эхлээд салонд дэлбэрэлт болсон байна

3 Жолоодлогогүй онгоц

Иргэний нисэхийн удирдлагын төвийн хянах дэлгэцэнд “7700” гэсэн дугаартай ослын тэмдэг гарсан бөгөөд энэ нь онгоц аюулд орж байна гэсэн утгыг илэрхийлж байсан гэнэ. Онгоцны зорчигчид болон ажилтнууд бүгд хүчилтөрөгчийн маск зүүжээ. Онгоц агааргүй болсон тохиолдолд хүчилтөрөгчийн маск зорчигчдыг аврах учиртай юм.

Нисгэгч нар онгоцыг эргүүлэхээр бүх чадлаараа оролдож байсан ч байдал улам муудаж, онгоц маш далайцтайгаар дайвалзаж эхэлжээ.

Зорчигчид сандарч, зарим нь уйлж, аврал эрж, гэр бүлийнхэндээ захиа бичиж байсан гэнэ.

Жолоодлогогүй онгоц

4 Ослын буулт хийхийг сануулсан боловч...

Харин энэ хооронд нисгэгчид зөвхөн хөдөлгүүрийн даралтыг ашиглаж, онгоцыг эргүүлэхийг хичээж байсан юм. Баруун, зүүн турбиныг ээлжлэн эргүүлсний ачаар тэд онгоцыг Токиогийн зүг рүү арай гэж хандуулж чаджээ.

Газар дээрх удирдлагын төвийн диспетчерүүд ослын буулт хийхийг санал болгосон ч нисгэгчдэд ямар ч сонголт байгаагүй юм. Чиглэлээ нэг л өөрчилбөл тэд дахин хазайлгах боломжгүй байлаа.

Фудзияма уулын ойролцоо газардах гэсэн оролдлого нь амжилтгүй болсон юм. 18.41 цагийн үед онгоц дахин удирдлагаас гарч, Оцуки хотын дээгүүр дөрвөн км-ийн радиустай тойрог хийсэн байна. Гэсэн ч нисгэгчид удирдлагыг дахин гартаа авч чадсан юм.

18.47 цагийн үед онгоцны ахмад диспетчерт онгоц удирдлагагүй болж, уул мөргөх магадлалтай боллоо гэдгийг мэдэгджээ. Гэхдээ азаар эхний удаадаа уул мөргөхөөс аврагдаж чадсан байна. Гэвч үүний дараа онгоц эрчимтэй доошилж эхэлсэн аж. Хагас арал болох Идзу болон Суругагийг тохой дээгүүр ниссэний дараа “Боинг” дахин уулархаг газрын дээгүүр ниссэн учир ослын буултыг амжилттай хийнэ гэсэн ойлголт нэгэнт үгүй болжээ.

Ослын буулт хийхийг сануулсан боловч...

5 Оцутака уулын оройг онгоц өндөр хурдтайгаар мөргөжээ

Гэхдээ л нисгэгчид онгоцоо аль болох залахыг хичээж байсан юм. Хөдөлгүүрийн даралт болон онгоцны ослын цахилгаан системийг ашигласнаар тэд “Боинг”-ийг тэгшилж чаджээ. Гэтэл онгоц дахин доошилж, бас л замд таарсан уулын оройг мөргөх шахсан байна.

Нэгээс нь бултаж чадсан ч дараа дараагийн уулс нисгэгчдэд онгоцыг аврах ямар ч боломжгүй болгосон юм. Ингээд онгоцны далавч мод шүргэж, 18.56 цагийн үед 1457 метрийн өндөрт Токиогоос баруун хойд зүгт 112 км-ийн зайд орших Оцутака уулын оройг өндөр хурдтайгаар мөргөсөн байна.

Оцутака уулын оройг онгоц өндөр хурдтайгаар мөргөжээ

6 30 минутын дараа очоод амьд хүн үлдээгүй гэж мэдээлжээ

АНУ-ын "С-130 ВВС"  нисдэг тэрэгтэй багийнхан осол болсноос 30 минутын дараа сүйрсэн онгоцыг олсон боловч өндөр налуу газар байсан учраас тэнд газардах ямар ч боломжгүй байжээ.

Мөн гал гарч байсан учир нисдэг тэрэгний ахмад бааз руугаа эргэн явсан бөгөөд амьд гарсан хүн алга байна гэж төвд мэдээлжээ.

30 минутын дараа очоод амьд хүн үлдээгүй гэж мэдээлжээ

7 Дөрвөн хүн ослоос амьд үлджээ

Аврагчид ослоос хойш 14 цагийн дараа тухайн газарт ирсэн бөгөөд амьд үлдсэн хүн байхгүй гэж бодож байсан ч дөрвөн хүн амьд байсан гэнэ. 26 настай Юми Отиаи болон  34 настай Хироко Ёсидзаки найман настай Микико болон 12 настай Кэйко Каваками хэмээх охидтойгоо олджээ.

Юми Отиаи  нь "Japan Airlines"-ын онгоцны үйлчлэгч байсан ч тухайн өдөр хувийн журмаар нислэг хийж байсан гэнэ. Тэрээр онгоцонд юу болсон талаар маш нарийн тайлбарлажээ.

12 настай Кэйко охиныг модон дээрээс олсон бөгөөд тэрээр онгоц газардах үед шидэгдсэн аж. Хэсэг хугацаанд түүний аав амьд байсан ч 14 цаг хүлээж тэсээгүй юм байна.

Амьд гарсан хүн олон байсан хэдий ч гэмтэл бэртэл авснаас гадна тусламж авч чадалгүй олон цаг болсны улмаас дордож, амь насаа алдсан аж.

Дөрвөн хүн ослоос амьд үлджээ

8 Нас барагсдын гэр бүлийнхэн "Japan Airlines"-ийн оффисыг нураах дөхжээ

Ослын газраас хар хайрцагнаас гадна зорчигчдын бичсэн олон захидлыг олжээ. Япончуудын хувьд энэ бол үнэхээр аймшигтай үйл явдал байсан юм. Нас барагсдын гэр бүлийнхэн "Japan Airlines"-ийн оффисыг бараг л нураах дөхөж, ажилтнууд нь хүн ихтэй газраар явахаасаа хүртэл айдаг байжээ. Байгууллагын ерөнхийлөгч мөрдлөгийн үйл ажиллагааг хүлээж чадалгүй ажлаа хүлээлгэн өгч, харин техникийн үйлчилгээний ажилтан нисэх буудал дээр амиа хорлосон байна.

Нас барагсдын гэр бүлийнхэн "Japan Airlines"-ийн оффисыг нураах дөхжээ

9 Юунаас болж онгоц сүйрсэн юм бол?

1985 оны наймдугаар сарын 13-нд усан цэргийн багийнхан Сагамигийн тохойд хөвж явсан “Боинг” онгоцны босоо болон хөндлөн тулгуурыг олж авчээ. Үүнээс харахад онгоц нислэгийн үеэр өндрийн чиглүүлэгчээ алдсан гэсэн үг юм.

Энэ тохиолдолд онгоц тэр дороо л сүйрэх ёстой байсан ч нисгэгчдийн ачаар агаарт дахин 30 минутын турш байжээ. Мөн чадварлаг багийнхны уйгагүй оролдлогын үр дүнд дөрвөн хүн амьд гарсан юм. Хэрвээ аврах багийнхан ослын газарт арай эрт ирсэн бол илүү олон хүний амийг аварч болох байсан аж.

Юунаас болж онгоц сүйрсэн юм бол?

10 Онгоц яагаад нислэгийн үеэр сүүлгүй болсон бэ?

1978 оны зургадугаар сарын 2-нд нисгэгчийн алдаанаас болоод JA8119 онгоц сүүл хэсгээрээ Осакагийн нислэгийн зурвасыг очиж мөргөсөн бөгөөд үүнээс болж дээрх онгоцны сүүл болон зорчигчдын  хэсгийг тусгаарладаг гермошпангоут гэмтсэн юм байна. Энэ газар онгоцны сүүл хэсгийн даралт тогтвортой байдаг аж.

Засварыг Японд хийж, тусгай хавтангийн наалтаар нааж, гурван давхар холбоосоор тогтоох ёстой байжээ. Ийнхүү хавтангийн наалт, гурван давхар холбоос ашиглахын оронд хоёр тусдаа холбогчийг ашиглаж нэгийг нь хоёр холбоосоор, нөгөөг нь нэг холбоосоор тогтоосон аж.

Засварын багийнхан засвараа хангалттай хийж гүйцэтгэсэн гэж үзэж байсан бөгөөд  онгоц ч амжилттай нислэг хийж байсан юм.  Гэхдээ ачааны жин, зорчигчдын тооноос хамаарч сүүлний чанар муудаж, осол гарсан байна.

Онгоц яагаад нислэгийн үеэр сүүлгүй болсон бэ?

1985 оны наймдугаар сарын 12-нд энэ онгоц ээлжит нислэгийн үеэр ийнхүү осолджээ. Салоны агаар өндөр даралтны нөлөөллөөс болж, сүүлний босоо хэсгийн тэнцүүлэгчийг оргилуун дарсны таглаа мэт түлхэн гаргасан байна. Ингээд онгоц удирдлагагүй болжээ.

Ослын дараа "Japan Airlines" компанийхан урт удаан хугацааны дараа нэр хүндээ сэргээж, харин "Boeing" онгоц үйлдвэрлэгч дэлхий даяарх бүх онгоцоо шалгаж үзсэн байна. Гэхдээ л хүний амь насыг эргүүлж авчрах боломжгүй шүү дээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()