Улс орнууд шинэ жилээ хэрхэн тэмдэглэдэг вэ?

Шинэ жилийн баяр нэгхэн хоногийн дараа боллоо. Бид бүгдийн гэр бүл, найз нөхдөөрөө тэмдэглэдэг энэхүү өдрийг дэлхийн улс орнуудад хэрхэн тэмдэглэдэг нь уншигч танд сонин байгаа байх. Энэ тухай мэдээллийг бид танд сонирхуулахараа шийдлээ.
Улс орнууд шинэ жилээ хэрхэн тэмдэглэдэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Хонконг
Хонгонкийн иргэд шинэ жилийг тэмдэглэдэг ч, түүнээсээ илүү "Зул сарын баяр"-ыг илүү өргөн тэмдэглэх дуртай. Тэд шинэ жилийн өмнөх баярын өдрөө 12-р сарын 24 гэж үздэг байна. Энэ өдөр хүүхдүүд лаа дэнлүү барин сүмд цугларч, Христ эзэндээ талархан дуу дуулж, улаан тууз барин зогсдог бөгөөд энэ нь Есүсийн цусыг бэлгэддэг байна. Мөн жүржийн коктэйл хийн уудаг заншилтай. Учир нь жүрж дэлхий дээрх бүх жимс ногоо, хоол хүнс элбэг дэлбэг байхыг болон дөрвөн улирлыг бэлгэддэг. Харин жүржнийхээ голд лаа зоодог нь эх дэлхийд Есүс Христийн хайр энэрэл түгэхийг бэлгэдэж байгаа юм.



2. Итали
Италийн Вениц хотод шинэ жилийн үеэр Сантагийн хувцас өмссөн эрчүүд завиар явж, хүмүүсийг зөөж, хотын өнгө төрхийг чимдэг байна.



3. Хавай
Хавайн гацуурны чимэглэл нь нэг ийм...



4. Индонез
Индонез улсын нийслэл Жакарта хотод Христийн шашинтнууд мөргөл үйлддэг. Энэ үеэр мянга мянган лааны гэрэл бадамлаж маш үзэсгэлэнтэй харагдах ажээ.



5. Палестин 
Палестины зүүн өмнөд хэсэгт байрлах Бетлехем хотын сүмд зул сарын баяраар мөргөлчид сүмд очин, Есүсийг дараа төрлөө олох болтугай хэмээн хүн бүрт алтан одтой тэмдэг тавьж өгдөг байна.



6. Франц
Аав ээжийнхээ бэлдсэн бэлгийг гацуур модон дээр байгааг харсан хүү.



7. Бостон хот, АНУ
Жил бүрийн шинэ жилийн баяраар Бостон хотын сүмийн хамба лам орон гэргүй, ядууст хоол тараан тэднийг нэг ч өдөр болов, гэдэс цатгалан, дулаан газар хонуулахыг эрмэлздэг гэнэ.



8. Сири
Дамаскус хотын “Dama Rose” зочид буудалд Христийн шашинтнууд дуулж хуурдан баяраа тэмдэглэдэг.



9. Өмнөд Солонгос
Солонгосын аль ч хотын томоохон их дэлгүүрүүд, үйлчилгээний газруудаар ажилчид үйлчлүүлэгчиддээ иймэрхүү маягаар бэлэг барьдаг. Гадаа гудамжинд ч гэсэн хаа сайгүй флашмоб болж, дэлгүүрүүд бүх бараандаа зад хямдрал зарладаг гэнэ.



10. Франц
“La Fleche” хотын амьтны хүрээлэнгийн цагаан баавгайд бэлэг өгсөн нь.



11. Болгар
Болгарын нийслэл Софиа хотын Александр Невскигийн алтан оройт сүмд хүмүүс ирж лаа асаан, залбирцгаадаг байна.



12. Мексик
Мексикт шинэ жил бүрээр баярын парад болдог. Харин энэ бол 2013 оны парад, асар том “Batman”-ий хийлдэг барималыг байрлуулсан байна.



13. Австрали
Австрали хэдийгээр 4 улиралтай боловч шинэ жилийн баяр дулааны улиралд болж таардаг учир тэд ихэнхдээ далайн эрэг дээр гэр бүлээрээ амрахыг илүүд үздэг байна. Тэдний шинэ жилд ямар ч Санта Клаус, цасан өвгөн байдаггүй нь гадаадынханд үнэхээр хачирхалтай санагддаг гэнэ.



14. Йордан
Йорданы Хашемын хаант улс нь баруун Азийн орон бөгөөд хүн амын ихэнх хэсэг нь Христийн шашинтай тул шинэ жилийн баяр гэхээсээ илүү "Зул сарын баяр" тэмдэглэдэг. Дотоодын үймээн самуун, гадны халдлагад өртөх магадлал өндөртэй тул тэд байнга амар тайван, эрүүл энх амьдралын төлөө залбирдаг ажээ. Харин Зул сарын баяраар тэд хамгийн олон хүнийг хамруулсан том хэмжээний залбирал үйлддэг байна.



15. Төв Африк
Төв Африкийн Бангуй тосгоны хүүхдүүд баярын өдрүүдээр залбирал үйлдэж байна.



16. Энэтхэг
Шинэ жилийн өмнөх өдрөөр наймаагаа хийж буй Энэтхэг хүү.



17. Афганистан
Афганистан, Иран, Иракт байх НАТО-ийн цэргийн хүчин, Америкийн тусгай албаныхан шинэ жилийн өмнөх өдрөөр баярын зоог хамтдаа зооглон, залбирал үйлддэг байна.



18. Чили
Чили улсад 2013 онд Санта Клаусын хувцастай нэгэн залуу Сантиого хотод завиар ирээд хүүхдүүдэд бэлэг түгээсэн нь тухайн улсын иргэдэд үнэхээр өндөр сэтгэгдэл төрүүлж чаджээ.



19. Ирак
Басра хотод байх Тереза эхийн католик сүмд ардууд мөргөл үйлдэж, номын дуу сонсдог байна. 



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()