Дэлхийн хамгийн шилдэг 10 нисэх буудлыг тодруулжээ

Английн  "Skytrax" компаниас дэлхийн даяарх нисэх онгоцны буудлуудыг нислэгийн үед үзүүлэх үйлчилгээ, тээврийн хэрэгслийн чанар, архитекторын шийдэл зэргийг судлан харьцуулсны үндсэн дээр "дэлхийн шилдэг нисэх онгоцны буудлын жагсаалт"-ыг танилцуулдаг.  Энэхүү судалгаандаа 550 гаруй нисэх онгоцны буудлыг 39 ангилалд хуваан үйлчилгээний бүхий л чанарыг харгалзан үзэхээс гадна  дэлхийн 106 орны 130 сая зорчигчдын сэтгэгдлийг ч хамруулан үнэлсний эцэст шилдгүүдийг тодруулдаг ажээ. 

Дэлхийн хамгийн шилдэг 10 нисэх буудлыг тодруулжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 "Хамад" олон улсын нисэх онгоцны буудал - Доха, Катар

Жилийн зорчигчдын урсгал: 30 сая

"Skytrax" компанийн зүгээс  "Hamad" нисэх онгоцны буудлыг "архитектурын хувьд үзэсгэлэнтэй, тансаг барилга" хэмээн тодорхойлжээ.

"Хамад" олон улсын нисэх онгоцны буудал - Доха, Катар

9 "Кансай" олон улсын нисэх онгоцны буудал - Осака, Япон

Жилийн зорчигчдын урсгал: 20 сая хүн.

"Kansai" нисэх буудлын архитектурын шийдэл, гайхалтай цэвэр цэмцгэр орчин болон туслах ажилтнуудын үйлчилгээ зэрэг нь зорчигчдод сайхан сэтгэгдэл төрүүлдэг аж. 

"Кансай" олон улсын нисэх онгоцны буудал - Осака, Япон

8 Лондонгийн Хитроу нисэх онгоцны буудал

Жилийн зорчигчдын урсгал: 73.4 сая хүн.

"Heathrow" нисэх буудал нь дэлхийн хамгийн завгүй онгоцны буудлуудын нэг юм. 

Лондонгийн Хитроу нисэх онгоцны буудал

7 Цюрихын нисэх буудал, Швейцар

Жилийн зорчигчдын урсгал: 25.5 сая хүн.

Цюрихын нисэх буудал нь нислэг саатах эсвэл хойшлох үед зорчигчдод дугуй, ролик түрээслэх, эсвэл Швейцарын Тээврийн Музейг үзэж сонирхох зэрэг олон сонирхолтой боломж олгодог. 

Цюрихын нисэх буудал, Швейцар

6 Японы олон улсын нисэх онгоцны буудал, Нагоя

Жилийн зорчигчдын урсгал: 9.8 сая хүн.

Энэ нисэх онгоцны буудал дээр зорчигчид Японы уламжлалт угаалгын өрөөнд амарч, цонхоороо нар жаргахыг харах боломжтой. 

Японы олон улсын нисэх онгоцны буудал, Нагоя

5 Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудал

Жилийн зорчигчдын урсгал: 63.1 сая хүн.

Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудал

4 Ханедагийн олон улсын нисэх онгоцны буудал, Токио

Жилийн зорчигчдын урсгал: 72.8 сая хүн. 

"Haneda" нисэх буудал нь үргэлжийн цэвэр цэмцгэр байдал, тусархаг үйлчилгээний ажилтнууд болон төрөл бүрийн нэрийн дэлгүүрүүдээрээ алдартай дэлхийн дөрөв дэх том нисэх онгоцны буудал юм. 

Ханедагийн олон улсын нисэх онгоцны буудал, Токио

3 Мюнхений "Franz Josef Strauss" олон улсын нисэх онгоцны буудал, Герман

Жилийн зорчигчдын урсгал: 38.7 сая хүн.

Мюнхений "Franz Josef Strauss" олон улсын нисэх онгоцны буудал, Герман

2 Инчоны олон улсын нисэх онгоцны буудал, Өмнөд Солонгос

Жилийн зорчигчдын урсгал: 41.7 сая хүн

Олон тооны  дэлгүүр, зоогийн газрууд, төрөл бүрийн соёлын арга хэмжээгээрээ Инчеоны нисэх буудал нь өндөр үнэлгээ авдаг.  Тэр бүү хэл нисэх буудал дээр Солонгосын соёлын музей ч байдаг.

Инчоны олон улсын нисэх онгоцны буудал, Өмнөд Солонгос

1 "Чанги" олон улсын нисэх онгоцны буудал, Сингапур

Жилийн зорчигчдын урсгал: 54 сая хүн.

Үзэсгэлэнт архитектурын шийдэл, тааламжтай үйлчилгээ, тансаг дэд бүтцийн ачаар "Changi" нисэх буудал дэлхийн шилдэг нисэх онгоцны буудлаар дөрөв дэх жилдээ шалгарчээ. Мөн зорчигчид тэнд кино театр, рашаан сувилллын үйлчилгээ авах боломжтой аж.

"Чанги" олон улсын нисэх онгоцны буудал, Сингапур

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()