Тэрээр жинхэнэ динозавр бүтээхээр шийджээ

2012-11-10, 22:37
20,050
Энэхүү зургуудыг харснаар “Юрын галавын үеийн парк” хэмээх кино таны санаанд орж байна уу? Америкийн палеонтологич Жек Хорнер энэхүү киног зохиосон бөгөөд одоо тэрээр бодит динозавр бүтээхийг эрмэлзэж байгаа гэнэ.Тэрээр энэхүү динозавруудыг хэрхэн бүтээх гэж байгаа талаар шинэхэн номыг гаргах гэж байгаа аж. Харин түүний бүтээх энэхүү амьтан өвсөн тэжээлтэй байх бөгөөд нийгэмд аюулгүй байх гэнэ. Танд энэхүү санал ямар санагдаж байна вэ?
Тэрээр жинхэнэ динозавр бүтээхээр шийджээ



Эрдэмтний үзэж байгаагаар, үүнийг хийхэд тийм ч хэцүү биш гэнэ. Тэр түүхэн үеийн динозаврын өндгийг ч хайх шаардлагагүй аж. Энэхүү эртний аварга амьтныг бүтээхэд динозаврын өвөг хэмээн тооцогдох шувууны өндөг л байхад хангалттай.

“Бид тахианы үр хөврөлийг аваад генийг буцаах арга замаар түүүнийг өмнөх төрөл рүүгээ буюу динозавр мэт ааш авир гаргах хүртэл байлгаж, ажиглана. Анхандаа энэ нь яг динозавр биш харин динозаврын ааш авирыг агуулсан бүтээгдэхүүн байх болно”- хэмээн эрдэмтэн хэлж байна. Харин жинхэнэ динозавр болохын тулд ойролцоогоор 5-7 жил шаардлагатай аж.

Анхан шатандаа тахианы хөврөл нь динозаврын шүд, гурван хуруутай хөл үүсэх болно.



“Тахиа гүрвэл”-ийг бүтээх энэхүү үйл ажиллагаа нь төдийлөн шинэ зүйл биш билээ. Хамгийн анх динозавр бүтээх талаар 2009 онд хэвлэл мэдээллээр цацагдсан байна. Хорнерын хамтрагч, анд болох палеонтологич анх энэхүү мэдээллийг цацсан бөгөөд шинээр динозавр бүтээхийг дэмжих, туслахад Хорнер маш их нөлөөлсөн гэжээ. Хорнер ч зүгээр суусангүй. “Би хүүхэд байхдаа хоёр зүйлийн талаар мөрөөдөж байсан. Нэгт - палеонтологич болох, Хоёрт нь өөрийн гэсэн динозавртай болох” -хэмээн эрдэмтэн нууцаасаа хуваалцжээ. Харин палеонтологич болоод динозаврын талаар илүү ихийг мэдсэнээр бага насныхаа хоёр дахь мөрөөдлийг биелүүлэх хүсэл, эрмэлзэл улам их төрж байсан байна. Хэрвээ Хорнерд итгэх юм бол түүний мөрөөдөл биелэхэд багаахан хугацаа үлджээ.

Соёот “тахиа гүрвэл” бараг л бодит болсон байна.

Хорнерын хэлж байгаагаар энэхүү “тахиа гүрвэл”-ийг бүтээх үйл ажиллагааны явц тийм ч хэцүү биш гэнэ. Харин хэд хэдэн хүндрэлүүд байгаа аж. Үүнд: Кинон дээр гардаг шиг эртний амьтдын цусаар динозавр бүтээж болохгүй. Тиймээс хэрвээ танд динозавр хэрэгтэй бол динозаврын ДНК-г л хайх хэрэгтэй. Үүнийг динозаврын өв хэмээн тооцогдох шувуунаас авч болно. Харин тахиаг бусад шувууг бодвол илүү судлагдаж байсан гэж үзээд сонгосон байна. “Генийн өөрчлөлт хийхэд хялбар биш байх болно. Юуны түрүүнд тахианы удамшлын генийг сэргээх хэрэгтэй” -гэж палеонтологич тайлбарлаж байна. Генийг өөрчлөхийн тулд онцгой генүүдийг ялгаж, түүн дотор буй уурагны хэмжээг өөрчлөх шаардлагатай. Эхний үе шатанд тахианд динозаврын шинж тэмдэг болох шүд, гурван хуруутай сарвуу бий болох гэнэ.

Хэрвээ генийг өөрчилж динозаврыг хийж чадвал ойролцоогоор нэг ийм амьтан үүсэх нь.



Одоогийн байдлаар шүдний генийг олсон учраас эрдэмтэд соёотой тахиа бүтээж чадахаар болжээ. Гэхдээ ямар нэг араатан бус харин хэмжээний хувьд яг тахиа шиг, зөвхөн шүд нь л өөр байх гэнэ. Хэрвээ дахин шинээр динозавр бий болвол энэ нь олон нийт, улс оронд ямар ч аюулгүй байх аж. “Live Science” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа: “Би зүгээр л өвсөн тэжээлтэй амьтан гаргаж авахыг хүсэж байгаа. Миний бүтээсэн бяцхан араатан манай гэр бүлийнхнийг, намайг идчихгүй байх тал дээр би санаа зоволгүй яахав”- хэмээн хэлжээ.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()