2019 онд 30 жилийн ой тохиож байгаа үйл явдлууд

Итгэхэд хэцүү ч бидний сайн мэдэх дараах зүйлс энэ онд 30 нас хүрэх гэж  байна. Ингээд бодохоор өдөр хоног сум шиг л өнгрөх ажээ. Тиймээс та амьдралын хором мөч бүрийг үнэ цэнтэй зарцуулах хэрэгтэй гэдгийг санаарай.

2019 онд 30 жилийн ой тохиож байгаа үйл явдлууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Simpsons" хүүхэлдэй

Алдарт "Simpsons" хүүхэлдэйн кино 1989 оны 12-р сарын 17-нд "FOX" телевизээр цацагдаж эхэлжээ. Тус хүүхэлдэйг хийх санааг Марк Кройнинг (Matt Groening) "The Tracey Ullman Show"  нэвтрүүлгийн үеэр гарсан богино хэмжээний хүүхэлдэйн киноноос сэдэвлэн бүтээсэн байна. Өдгөө "Simpsons" хүүхэлдэйн кино 650 анги гарчээ. 

"Simpsons" хүүхэлдэй

2 Берлиний хана нурсан өдөр

Анх 1958 онд хоёр Берлинийг хуваасан хана 38 жилийн дараа буюу 1989 оны 11-р сарын 9-нд нурсан байна. Тэр өдөр 2 сая гаруй зүүн Берлиний иргэд цугларч ханыг нүцгэн гараараа нураасан байдаг. 

Берлиний хана нурсан өдөр

3 "GPS"

Олон улсын байршил тогтоох систем буюу "GPS"-ийн анхны хиймэл 30 дагуул 1989 оны 2-р сарын 15-нд хөөрсөн. 

"GPS"

4 "Batman" кино

1989 онд алдарт кино найруулагч Тим Буртон (Tim Burton)-ы найруулсан "Batman" кино нээлтээ хийж байжээ. Энэхүү кино нь орчин үеийн супербаатруудын киноны үндсийг тавьсан бүтээлүүдийн нэгт зүй ёсоор тооцогддог. 

"Batman" кино

5 Интернэт (World Wide Web)

Английн програмист Тим Бернер Ли (Tim Berner-Lee) Дэлхий нийтийн сүлжээг (World Wide Web)-ийг 1989 онд зохион бүтээсэн байна. Тэрбээр өдгөө интернэтийн эцэг гэдгээрээ алдартай. 

Интернэт (World Wide Web)

6 "Game-boy"

Та бидний "Тетрис" гэж нэрлэж заншсан "Game-boy" тоглоомын консол 1989 оны зун худалдаанд гарч дэлхий дахинд шуугиан тарьж байжээ. 

"Game-boy"

7 "The Little Mermaid" хүүхэлдэйн кино

"Лусын дагина" буюу "The Little Mermaid" хүүхэлдэйн кино 1989 оны 11-р сар нээлтээ хийж байжээ. 

"The Little Mermaid" хүүхэлдэйн кино

8 "Microsoft Office" програм

Дэлхий нийтээрээ хэрэглэдэг "Microsoft Office" програм 1989 онд худалдаанд гарсан байна. Сонирхолтой нь анхны "Microsoft Office"-ийг "Mac" үйлдлийн системд зориулж бүтээсэн байдаг. 

"Microsoft Office" програм

9 "Galileo" хиймэл дагуул

Сугар гаригийг судлах зорилгоор "Nasa"-ийн эрдэмтэд "Galileo" хиймэл дагуулыг 1989 онд 10-р сарын 18-нд хөөргөсөн байна. Энэхүү хиймэл дагуулын тусламжтай бид Санчирийн зүгээс манай гариг руу ирж байгаа солируудыг илрүүлэх боломжтой болжээ. 

"Galileo" хиймэл дагуул

10 "Exxon Valdez" хөлөг онгоцны осол

1989 оны 3-р сарын 24-нд газрын тос тээвэрлэлтийн "Exxon Valdez" хөлөг онгоц сүйрч 4 сая литр газрын тос Номхон далайд асгарч байжээ. Энэхүү осол нь дэлхийн түүхэнд нэг дор хамгийн их газрын тос далайд асгарсан тохиолдол хэмээн үлдсэн байна.

"Exxon Valdez" хөлөг онгоцны осол

11 "Sega Genesis"

Та бидний Сега гэж нэрлэж заншсан "Sega Genesis" тоглоомын консол 1989 оны хавар худалдаанд гарсан байна. 

"Sega Genesis"

12 Тяньаньмэний жагсаал

1989 оны 4-р сараас эхлэн мянга мянган хятад оюутнууд болон жирийн иргэд  жижиг, том бүлэг байгуулан нэгдэж, эрх баригчиддаа эрх чөлөөт ардчилсан тогтолцоо руу шилжихийг шаардаж эхэлсэн билээ. Харин 1989 оны 5-р сарын дунд үе гэхэд хэдэн зуун мянган хятадын ард иргэд Бээжингийн төв талбайд өлсгөлөн зарлаж, эрх баригчдаа ил гаран, тэдэнтэй ярилцахыг шаардацгааж байсан юм. Тэгтэл Хятадын эрх баригчид хариуд нь онцгой байдал зарлан, жагсагчдыг тараахаар Ардын чөлөөлөх армийн цэргүүд болон танкуудыг тавьжээ. Хожим нь 1989 оны 6-р сарын 3-ны өдөр өнөөх танк, цэргүүд нь Тяньаньмэний талбай дээр гарч ирэн ард түмнийг хайр найргүй хядаж, олон аавын хүүг тахир дутуу, бие сэтгэлийн шархтай хоцроосон билээ.

Тяньаньмэний жагсаал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()