Гарын доорх материал ашиглан гуужуулагч хийж сурцгаая!

2018-07-06, 11:38
7,842

Энэ зун толигор сайхан арьстай болмоор байна уу? Зуны халуун өдрүүдэд бүсгүйчүүд ихэвчлэн нимгэн хувцасладаг учраас сайхан арьстай байх нь мэдээж чухал. Үүний тулд биеийн гуужуулагч ашиглахыг бид танд зөвлөж байна. Гэрийн нөхцөлд, гарын доорх материалаар хийж болох дараах гуужуулагч органик, биед эрүүл гэдгийг онцолъё.

Гарын доорх материал ашиглан гуужуулагч хийж сурцгаая!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ваниль + кокосын тос

Кокосын тосыг хүмүүс олон зүйлд ашиглаж хэвшсэн. Байгаль эхийн хамгийн сайхан бүтээлүүдийн нэг бол кокос юм. Гоо сайхан, хоол гэхчилэн өдөр тутамдаа хэрэглэхэд ихээхэн ач тустай. Харин кокосыг  ваниль, бор элсэн чихэртэй хольж, батгатай арьсанд гуужуулагчаар ашиглавал арьсыг өө сэвгүй гоё болгоно.

Орц:

  • Нэг аяга бор сахар
  • Гурван аяга кокосын тосыг хайлуулна
  • Нэг халбага ванилийн охь

Бүгдийн хийж холиод, хадгалах саванд хийж хэсэг амраана. Дараа нь түрхэх хэсгээ норгоод дээр нь гуужуулагчаа түрхэнэ.

Ваниль + кокосын тос

2 Нимбэг

Нимбэгийг ашиглан гуужуулагч хийх нь сайхан санаа юм. Лемон нь нүхэжсэн арьсыг чангалж, арьсыг цайруулах үүрэгтэй. Та дэлгүүрээс нимбэгтэй гоо сайхны бүтээгдэхүүн сонгосон ч орц найрлагыг нь анзаарч харах нь цөөн байдаг. Нимбэг шиг л үнэртэхэд нь та авдаг байх.

Орц:

  • Нэг аяга кокосын тосыг шарах шүүгээнд хийж хайлуулах
  • Нэг аяга элсэн чихэр, кокосын тосыг хатуу болтол нь холих
  • Нэг халбага нимбэгийн охийг дээрээс нь нэмнэ
  • Нимбэгийн хальсыг нухаж холино
  • 5-10 дусал эфирийн тос нимбэгийнхээ дээрээс нэмнэ

Нимбэг

3 Гаа

Хөлийн арьс нь нэлээд барзгар хүмүүст тохирсон хамгийн сайн гуужуулагч цагаан гааны орцтой байдаг. Бага зэрэг давс, нимбэг, гаа, оливын тосыг холиод л ид шидийн арьс гуужуулагч таны гар дээр бий болно.

Орц:

  • Нэг аяга далайн давс
  • Нимбэгийн хальсыг нухаж, шүүсийг нь мөн
  • Нэг см хэрчсэн гаа
  • Оливын тос

Бүгдийг нухаж холиод хоёр өдөр байлгана.

Гаа

4 Нэвс+ бор элсэн чихэр

Кофены ач тусын талаар бүгд л мэдэх байх. Гэхдээ эмзэг арьстай хүнд кофе болон кофены шаартай гуужуулагч тохиромжгүй. Харин нэвс, бор элсэн чихэртэй гуужуулагчаар үүнийг  орлуулж болно. Ширүүн биш хэрнээ адил үр дүнг бий болгодог гэнэ.

Орц:

  • 60 мл оливын тос
  • 118 мл бор сахар
  • 118 мл нэвс
  • Бага зэрэг эфирийн тос

Бүгдийг нь холиод дөрвөн долоо хоног байлгана. Эхлээд арьсаа норгоод дээр нь зөөлнөөр түрхэнэ.

Нэвс+ бор элсэн чихэр

5 Гадил

Хүмүүсийн тэр бүр мэддэггүй, арьсны хамгийн сайн “найз” бол гадил юм. Бага зэрэг бор сахар нэмээд гадилыг нухаад үзээрэй. Тэгээд нүүрэн дээрээ тавьж, ид шидийг мэдэр.

Орц:

  • Нэг ширхэг гадилын хальс
  • Нэг халбага бор сахар
  • 60 мл ваниль

Дээрх бүгдийг холино. Шүршүүрт орж байхдаа арьсандаа түрхээд хэдэн минут байлга. Дараа нь зөөлхөн илж, усаар зайлна.

Гадил

6 Ногоон цай

Ногоон цай хүний эрүүл мэндэд маш сайн. Харин эрүүл мэндийн нэг хэсэг бол яах аргагүй арьс юм. Ногоон цай нь өөртөө бидний эс, ДНХ-г хамгаалах маш хүчтэй антиоксидантыг агуулдаг. Харин бага зэрэг хүнсний сода, ногоон цайны навч орсон гайхалтай арьс гуужуулагчийг хэрхэн хийх вэ?

Орц:

  • Гурван халбага давс
  • Гурван халбага хүнсний сода
  • Нэг халбага ногоон цайны навч
  • Дөрвөн халбага чийгшүүлэгч тос (олив, кокосын тос мөн байж болно)

Эхний гурван орцыг холиод дараа нь тосоо нэмнэ. Арьсаа бага зэрэг массажлан түрхэж өгнө. Дараа нь усаар угаагаарай.

Ногоон цай

7 Өргөст хэмх

Өргөст хэмх орсон арьс гуужуулагчийг түрхсэнээр арьс өнгө орж, зөөлөн болдог. Хэрвээ дээрх гуужуулагчууд танд хэтэрхий ширүүн мэт санагдсан бол өргөст хэмхийн найрлагатай нь танд яг тохирно.

Орц:

  • Нэг аяга элсэн чихэр
  • 3-4 хэрчим өргөст хэмх
  • 60 мл кокосын тос

Өргөст хэмхээ угааж, хатаана. Дараа нь хэсэг нухаад дээр нь элсэн чихэр, кокосын тосоо нэмнэ. Өргөст хэмхээ нухаш болтол нь хутгаад саванд хийн хөргөгчинд хийж, хэсэг амраана. Шүршүүрт орж байхдаа массажлан түрхэж хэсэг байлгаад усаар зайлна.

Өргөст хэмх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()