“Ангараг 1” төсөл (Mars One)

Сүүлийн үед Ангараг гаригийн судалгаа ихээхэн явагдаж байгаа. Тэгвэл “Ангараг 1” хэмээх энэхүү сонирхолтой төсөл нь Ангараг гариг дээр хэсэг хүмүүсийг амьдруулах зорилготой юм. Тэд дөрвөн хүнтэй хөлгийг Ангараг руу явуулах гэнэ. Ийм байдлаар хоёр жил тутам дөрвөн хүн Ангараг гаригийг зорино. Энэхүү төслийг 2023 оноос эхэлж хэрэгжүүлэх зорилготой байгаа бөгөөд 2033 он гэхэд Ангараг гариг дээр 20 гаруй хүн амьдарч байх юм байна.

“Ангараг 1” төсөл (Mars One)
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



“Ангараг 1” багийнхан энэхүү төсөл дээр 2011 оноос хойш ажиллаж байгаа гэнэ. Эхний жилдээ тэд төсөл хэрэгжиж болох талаар мэргэжилтэнгүүдтэй судалгаа хийсэн байна. Мөн санхүү, техник, сэтгэл зүй ер нь бүхий л талаас нь судалжээ. Он тооллын дараалал

2011 он
2011 онд төслийн ажилчид нийтэд зарлахгүйгээр нууцаар ажиллаж байжээ. Төслийн бүх төлөвлөгөөг гаргасны дараа “Ангараг 1” төслийнхөн шаардлагатай хөрөнгө оруулагчдад хандсан бөгөөд тэд үүнийг ихэд дэмжиж хэрэгтэй зүйлээр нь хангана гэжээ.




2013 он
Энэ онд сансрын нисгэгчдийг сонгон шалгаруулах болно. Ангараг руу нисэх хамгийн анхны дөрөв хэн болох? Хоёр жилийн дараа хэн нисэх? талаар дарааллыг гаргах болно. Өөртөө итгэлтэй энэхүү даалгаврыг биелүүлж чадна хэмээн үзэж буй хэн ч болов шалгаруулалтанд орж болно. Хамгийн ихдээ 40 нисгэгч байх бөгөөд үүнээс сэтгэл санаа, бие бялдарын хувьд хамгийн шилдэг 20 хүн л нисэх болно. “Ангараг 1” багийнхан дэлхийн цөл дээр Ангараг гариг дээр амьдрахтай адил орчныг бүрдүүлэх бөгөөд тэрхүү газраа нисгэгчдийг байлгаж сонгон шалгаруулалтыг хийх юм байна. Энэхүү сонгон шалгаруулалтыг зурагт болон интернэтээр цацна гэнэ.





2014 он
2014 онд харилцаа холбоо тогтоох хиймэл дагуулуудыг бүтээх гэнэ. Энэ нь 2016 он хүртэл үргэлжлэх юм байна. Мөн туршилтын хөлөг хийгдэх гэнэ.




2016 он
2016 оны 1-р сард энэхүү туршилтын хөлгөө Ангараг гариг руу хөөргөх бөгөөд хөлөгт 2500 кг хүнс эсвэл бусад зүйлүүд байх юм. Хөлөг 2016 оны 10-р сард Ангараг дээр газардах юм байна. Хөлөг төслийн тогтоосон байрлалын хажуухан талд нь буух гэнэ.




2018 он
2018 онд Ангараг гариг дээр хүмүүс байрлах боломжтой хамгийн тохиромжтой газрыг олох зорилготой ровер буух юм байна.




2021 он
2021 он гэхэд хүн амьдрах хөлгүүд аль хэдийн Ангараг гариг дээр байрлачихсан байх болно.




2022 он
2022 оны эх гэхэд амьдрах нөхцлийг бүрдүүлэх ус, хүчилтөрөгч бэлэн болсон байх болно. 2022 оны 9 сарын 14-нд хамгийн анхны дөрвөн хүн Ангараг гариг руу нисэх гэнэ. Үүнийг 24 цагийн турш интернэтээр үзэх боломжтой.




2023 он
2023 онд нисгэгчид Ангараг дээр буух бөгөөд Ангараг гариг дээр ирсэн хамгийн анхны хүмүүс болох юм. Тэд роверуудын тусламжтайгаар бусад хүмүүсийн амьдрах сууцыг нэг газар байрлуулах болно. Ингээд тэд өөрсдийн амьдарч буй шинэ гаригаа судлах ажилдаа орно.




2025 он
2025 оны 6 сард дараагийн дөрвөн хүн Ангараг дээр газардах болно.



Нисгэчид маань Ангараг дээр хүүхэдтэй болж болох уу?
Эхний хэдэн жилийн хувьд Ангараг гариг хүүхэд амьдрахад тийм ч тохиромжтой биш юм. Эмнэлэгийн тусламж авахад хэцүү болно. Мөн Ангараг гариг дээр эрүүл хүүхэд төрж, өсөж чадна гэдэг их эргэлзээтэй учраас аль болох хүүхэд төрүүлэхгүй байхыг хүсэх болов уу.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()