Ханиадыг эдгэрэхгүй удахад хүргэдэг 7 алдаа

Хүйтний улиралд хүний биеийн дархлаа суларч ханиад хүрэх тохиолдол элбэг гардаг. Хөнгөн хэлбэрийн ханиалгын үед ч бид олон талаар тавгүй нөхцөлд ордог. Тогмол ханиалгаж ажлын хамт олныхоо тав тухыг алдагдуулахаас эхлээд бие тавгүйдэх, нойргүйдэх, ядрах зэргээр амьдралын хэмнэл ч алдагддаг. Тэгвэл бид ханиадаа эмчлэхдээ дараах алдааг гаргаснаас болж, бүрэн гүйцэд эдгээж чаддаггүй байна. 

Ханиадыг эдгэрэхгүй удахад хүргэдэг 7 алдаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бид бодохдоо: Ханиадыг эмчлэхгүй байж болно, хэсэг хугацааны дараа өөрөө аяндаа эдгэнэ

Ханиад нь ерөнхийдөө вирусын гаралтай өвчин гэж болно. Даарснаас болж ханиад хүрсэн бол гадна орчны вирусын халдвар бөгөөд энэ нь хүнд хэлбэрийн ханиалгад орно. Харин хамар битүүрэх шинжээр илэрвэл 2-3 долоо хоногийн дараа өөрөө гайгүй болно. Удаан хугацаанд эдгэхгүй байвал архаг ханиад гэх бөгөөд хэдэн сарын турш ханиалгаж, эдгэхэд хүндрэлтэй болно. 

Хэт удаан хугацааны туршид ханиалгах нь таныг гадна орчны нөлөөлөлд хэт мэдрэмтгий болгоно. Жишээлбэл: Хүйтэн эсвэл хэт хуурай агаар, биеийн хөдөлгөөн, хурц үнэр зэрэг нь ямар ч тохиолдол таныг ханиалгахад хүргэнэ. Тиймээс ханиадыг эдгэнэ гэж хүлээхгүйгээр яаралтай эмчлэх хэрэгтэй. 

Бид бодохдоо: Ханиадыг эмчлэхгүй байж болно, хэсэг хугацааны дараа өөрөө аяндаа эдгэнэ

2 Бид бодохдоо: Ханиадыг антибиотикоор эмчилнэ

Антибиотикыг эмчийн заавраар уух ёстой бөгөөд нянгийн гаралтай ханиалгын үед л хэрэглэнэ. Ихэнх тохиолдолд ханиад нь вирусээс гаралтай байдаг. Харин нян хожим нь буюу ханиад хүндрэх үед таны биед ирж наалддаг. 

Нянгийн халдвар авахгүйн тулд цэрээ удаан хугацаанд цээжиндээ байлгаж болохгүй. Тиймээс цэр ховхлох эм уух хэрэгтэй. Ингээд ханиадыг хүндрэхээс өмнө цэр ховхлох эм хэрэглэснээр та антибиотик хэрэгдэхгүйгээр ханиадаа анагаах боломжтой.

Бид бодохдоо: Ханиадыг антибиотикоор эмчилнэ

3 Бид бодохдоо: Орчин дулаан бас хуурай байх ёстой

Ерөнхийдөө бол агаарын температур ханиад эдгэх хугацаанд нөлөөлөхгүй. Харин үүний оронд өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийж, агааржуулалттай байх нь чухал. Мөн таны байгаа орчны агаар нь танд тухтай, хүндрэлгүй байх хэрэгтэй.

Хуурай ханиалгын үед агаар хэт хуурай байх нь ханиалгах давтамжийг нэмэгдүүлнэ. Үүнээс гадна хуурайшилт үүсгэж, цэрийг өтгөрүүлж, цэр ховхлоход саад учруулдаг. Ингээд архаг ханиад үүснэ. Таныг эдгэсэн гэж үзэн эмчилгээг зогсоох хэдий ч та үргэлжлүүлэн ханиалгасаар л байх болно.

Бид бодохдоо: Орчин дулаан бас хуурай байх ёстой

4 Бид бодохдоо: Цэртэй ханиалгын үед зөвхөн ханиадны эсрэг эм л хэрэглэнэ

Ханиах нь амьсгалын замыг чөлөөлөхөд чиглэсэн рефлекс юм. Гэхдээ тогтмол ханиалгах нь мэдээж зовиуртай, төвөгтэй байдаг. Зарим үед шөнө унтаж байхдаа, эсвэл ажил дээр олны өмнө ханиалгахаа хүчээр дарах хэрэгтэй болдог ч энэ нь маш буруу үйлдэл юм. 

Харин ханиадны эсрэг эм тархины төвд нөлөөлж, ханиалгах рефлексийг дардаг. Гэтэл таны цээжинд цэр хэржигэнэж, цэрийг арилгахын тулд ханиалгаж байвал энэхүү рефлексийг дарах нь таны эрүүл мэндээд сөргөөр нөлөөлнө. Цэр ховхлох эм нь бусад ханиад дарангуйлах эмийн адилаар ханиадыг дарж, ханиалгахгүй байхад тусалдаг. Хамраас нус гоожиж эхэлвэл архаг ханиад хүрсний илрэл аж. 

Бид бодохдоо:  Цэртэй ханиалгын үед зөвхөн ханиадны эсрэг эм л хэрэглэнэ

5 Бид бодохдоо: Антибиотик ууж байгаа тохиолдолд цэр ховхлох эм уух хэрэггүй

Нянгийн халдварыг өвчин гэж үзвэл ханиалгах нь үүний шинж тэмдэг юм. Энэ хоёрыг хооронд нь огтхон ч хольж болохгүй. Антибиотикийг ханиалгахыг зогсоох зорилгоор хэрэглэдэг. Харин нянгийн өвчинд тохирсон тодорхой эмчилгээ хийснээр эдгэрэх явцыг түргэсгэнэ.

Хэрвээ эмч танд антибиотик бичиж өгсөн бол өөрийн хэрэглэж буй эмийг давхар хэлэх хэрэгтэй. Жишээлбэл: ацетилцистеин агуулсан цэр ховхлох эмийг антибиотиктай хослуулж хэрэглэж болохгүй. Харин карбоцистен нь антибиотикийн үйлчилгээг илүү хүчтэй болгож, эмчилгээний үр дүнг сайжруулдаг. 

Бид бодохдоо:  Антибиотик ууж байгаа тохиолдолд цэр ховхлох эм уух хэрэггүй

6 Бид бодохдоо: Ургамлын гаралтай бүтээгдэхүүн илүү аюулгүй

Лабораторийн нөхцөлд ургамлын тун, хэмжээг яг тохируулснаар ургамлын гаралтай бүтээгдэхүүний үйлчилгээ өндөр байх болно. Гэвч бид гэрийн аргаар уух тохиолдолд тунг нь тохируулж чаддаггүй юм. Харин сүүлийн үеийн эмэнд тунг нь маш сайн тааруулж хийсэн байдаг бөгөөд энэ нь сөрөг үр дагавар гарахаас урьдчилан сэргийлдэг.  

Бид бодохдоо:  Ургамлын гаралтай бүтээгдэхүүн илүү аюулгүй

7 Бид бодохдоо: Бумба эвэл гич тавих нь ханиадны шилдэг эм байх болно

Хавдар эсвэл зүрх судасны өвчтэй бол ямар нэг халаах үйлчилгээтэй эмчилгээг хэзээ ч хийж болохгүй. Харин бусад тохиолдолд бол болно. Гэхдээ энэ ямар хэрэгтэй вэ?

Бумба юмуу гич хэрэглэх нь түр зуурын саатуулах үйлчилгээтэй гэхэд болно. Ханиадыг эмчлэхэд халуун температур ихээхэн нөлөөлдөг учир энэхүү эмчилгээ нь биеийн халууныг хиймлээр нэмэгдүүлж өгнө. Гэхдээ энэ аргаар зөвхөн арьсны гадна талыг л халаах үйлчилгээг үзүүлэхээс биш дотор буй уушиг, цээжийг халаах боломжгүй.

Тиймээс цэр ховхлох, шингэлэх гэж байгаа бол эмийн бэлдмэл хэрэглэх нь зүйтэй. Эм хэрэглэх нь цэрийг уушгинд бөөгнөрөхөөс хамгаалж, ханиадыг намдааж, өвчнийг дарахад тустай.

Бид бодохдоо:  Бумба эвэл гич тавих нь ханиадны шилдэг эм байх болно

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()