Ухаалаг утас байнга хэрэглэснээр хүний биед ямар өөрчлөлтүүд гардаг вэ?

Техникийн дэвшил та бидний амьдралыг хөнгөвчилж, сонирхолтой байлгадаг нь маргаангүй үнэн. Гэхдээ тэдгээр зүйлс хүний биед сөрөг нөлөө үзүүлж байдгийг санах хэрэгтэй. Орчин үед бүгд л ухаалаг гар утсыг сонгож хэрэглэх болсон бөгөөд тэр хэмжээгээрээ амьдралын буруу хэвшилтэй болж, эрүүл мэндээ хохироосоор байна. Бид танд гар утас хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлдэг болох, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх зөвлөгөөг хүргэж байна. 

Ухаалаг утас байнга хэрэглэснээр хүний биед ямар өөрчлөлтүүд гардаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Гар утаснаас хараат байх

Судалгаагаар Америк оюутнууд өдөрт нийт 10 цагийг цахим сүлжээнд өнгөрөөдөг гэнэ. Энэ нь залуучууд найз нөхөд, гэр бүлийнхэндээ маш бага зарцуулж байна гэсэн үг. Өөр нэг судалгаагаар гар утас хэрэглэдэг хүмүүсийн тавны гурав нь утаснаасаа огт салалгүйгээр цагаас илүү хугацаанд хөдөлгөөнгүй суудаг гэнэ. Хүн утсаар ярих юм уу, ямар нэг зүйл сонсох үед бие организм нь аз жаргалд сөрөг нөлөө үзүүлдэг допамин, серотин гэх химийн бодисыг их хэмжээгээр хүлээж авдаг байна. Тийм болохоор өдөр тутмын гар утасны хэрэглээгээ багасгах нь танд л тустай.

Гар утаснаас хараат байх

2 Гар утаснаас татгалзах хам шинж

Нөгөө талаас гар утас байнга хэрэглэдэг байснаа түүнээс  татгалзах нь өвчин үүсгэх нөхцөл болдог гэнэ. 2011 онд явуулсан судалгаагаар гар утас, компьютерын хоногийн хэрэглээгээ  ухамсартайгаар багасгасан олон хүн сэтгэцийн болон бие бялдрын таагүй байдалд орж, айдаст автаж, сэтгэл түгшилттэй болж  байгаа нь ажиглагджээ.

Гар утаснаас татгалзах хам шинж

3 Нуруу өвдөж эхлэх

Хүмүүс гар утсаараа оролдож байхдаа ихэвчлэн ямар байрлалд байдгийг та анзаарсан уу. Үнэндээ зөв, цэх суух нь ховор байдаг шүү дээ. Сүүлийн үед залуучуудын нуруу мурийх, өвдөх тохиолдол эрс нэмэгдсэн нь олон судалгаанаас харагддаг. Учир нь хүн гар утсаараа оролдох үед бөгтийж, нуруугаараа хазайж суух нь их байдгаас  нурууны зөөлөн эдэд дарамт үзүүлж байдаг гэнэ. Буруу суухад нуруун дээр 22 кг ачаалал ирдгийг туршилтаар баталжээ.

Нуруу өвдөж эхлэх

4 Шилэн хүзүүний мэдрэл

Гар утас байнга хэрэглэснээс үүдэх бас нэг таагүй үр дагавар бол шилэн хүзүү болон толгойн арын хэсгээр өвдөх явдал юм. Гар утас руугаа байнга бөхийн уншиж, бичих нь гавлын арын хэсэг, хүзүүний хөдөлгөөнд хүчтэй нөлөөлж толгой хүчтэй өвдөх эмгэг дагуулдаг. 

Шилэн хүзүүний мэдрэл

5 Бухимдал, сэтгэлийн дарамт

Гар утаснаасаа хараат байдаг хүмүүс сэтгэл гутралд өртөх магадлал өндөр байдаг. Энэ нь хэн, юу гэж коммент бичихийг байдагтай холбоотой. Гар утаснаас байнгын хараат болсон хүн цахим сүлжээнд оролгүй  68 минут болоход л бухимдаж сэтгэл гутралд ордог гэдгийг эрдэмтэд нотолжээ.

Бухимдал, сэтгэлийн дарамт

6 Нойр муудах

Гар утас хэрэглэдэг 18-29 насныхны 63 хувь нь утсаа барьж унтдаг гэнэ. Харанхуй дахь хурц гэрэл нь кофейнээс илүү хүний нойронд сөргөөр нөлөөлдөг бөгөөд мелатонин дааврын ялгарах чадварыг бууруулж, нойргүйдэлд оруулдаг.

Нойр муудах

7 Бактераас үүдэх өвчинд өртөмтгий болох

Гар утасны гадаргуу дээр жорлонгийн суултуур дээрхээс 10 дахин илүү бактер байдаг гэж Аризоны их сургуулийн эрдэмтэд баталжээ. Хамгийн таагүй зүйл нь тэдгээрийг бид хором тутамд гартаа барьж байгаа шүү дээ. Тийм болохоор гар утасныхаа гадаргууг байнга арчиж, тусгай гэр, уутанд хийж байх нь өлзийтэй.

Бактераас үүдэх өвчинд өртөмтгий болох

8 Гар өвдөх

Гар утсаараа байнга оролдож юм бичих, аливааг гүйлгэж харах нь хурууг цаашлаад бугуйг өвтгөж байдаг. Энэ нь шөрмөсний үрэвсэлтэй холбоотой юм. Сүйдтэй зүйл биш хэмээн анхаарахгүй байвал  шөрмөсний эсийн гэмтэлтэй болж мэднэ.Хэрвээ гар тань хорсож, мэдээ алдаад байгаа юм шиг болж  байвал эмчид хандах хэрэгтэй шүү. Мөн та гарын дасгалыг өдөрт хэд хэдэн удаа хийж байгаарай.

Гар өвдөх

9 Хараа муудах

Гар утасны дэлгэцийн цэнхэр гэрлийн шууд нөлөөгөөр нүдний торлог бүрхэвч гэмтэж эхэлдэг. Гар утас хэрэглэгчдийн 55 хувь нь харааны ямар нэг асуудалтай байдаг. Тиймээс хараагаа муутгахгүйн тулд та 20 минут тутамд завсарлаж, нүдний дасгал хийж байх нь зүйтэй.

Хараа муудах

10 Сонсгол муудах

85 дБ-ээс илүү дуу чимээг байнга сонсох нь сонсгол муудахад нөлөөлдөг. Гэтэл гар утасны хамгийн чанга дуу нь 105 дБ хүрдэг нь  концертын чимээтэй л адил гэсэн үг. Тийм дуу чимээг дөрвөн минутаас илүү сонсох нь сонсголд сөргөөр нөлөөлж байдаг.

 

Сонсгол муудах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()