Бөөрний чулууг хайлуулах үр дүнтэй аргууд

2017-11-04, 17:12
9,751

Хүний бөөр өдөрт 150 литр цус шүүх чадалтай байдаг гэнэ. Тус эрхтний гол үүрэг нь бидний идсэн хоол хүнсэнд агуулагдаж байсан эрдэс бодис болон бусад бодисыг цуснаас шүүх юм. Ийм ч учраас маш чухал эрхтнүүдийн нэгт тооцогдог. Амьдралын буруу хэвшил, эрүүл бус хооллолт гэх зэрэг нь бөөрийг гэмтээх, төрөл бүрийн өвчлөл болон бөөрний чулуу үүсэн бий болох шалтгаан нь байдаг. Иймд та бүхэндээ бөөрөө хэрхэн хамгаалах болон цэвэрлэх зөвлөгөөг хүргэе. 

Бөөрний чулууг хайлуулах үр дүнтэй аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бөөрний чулуунаас сэргийлэх арга - Зөв хооллолт

Монголчуудын дунд элбэг тохиолдох бөөрний чулуу гэх эмгэгээс сэргийлэх хамгийн шилдэг арга нь хоолыг зохистой хэмжээгээр, зөв дараалалтай идэх юм. Зохистой хэмжээ гэдэгт мэдээж унтахынхаа өмнө хүнд хоол идэхгүй байх гэх зэрэг танил зүйлс багтана. Харин хооллох зөв дарааллыг эрдэмтэд дараах байдлаар тодорхойлоод байгаа юм.

Ямар ч хоол идэхдээ эхлээд шингэн зүйл уугаад дараа нь ургамлын гаралтай салат, зууш хамгийн төгсгөлд нь үндсэн хоол байх хэрэгтэй гэнэ. Энэ дарааллаар хоолловол шингэц нь ч хурдан байх ба бөөрөнд очих ачаалал харьцангуй бага байдаг ажээ. Харин бидний иддэг дараалал ихэвчлэн эсрэгээрээ буюу эхлээд үндсэн хоол дараа нь уух зүйл байдаг. Энэ нь бөөрний чулуу үүсгэх томоохон шалтгаануудын нэг аж. Түүнчлэн тус эмгэгээс сэргийлэх нэгээхэн арга нь бага багаар олон удаа хооллох юм. Хоолыг их хэмжээгээр нэг дор идсэнээр бидний бие махбод бүгдийг нь боловсруулж чаддаггүй бөгөөд үүнээс улбаалж бөөр ч гэлтгүй биеийн бусад эрхтнүүд гэмтдэг болох нь тогтоогджээ.

Бөөрний чулуунаас сэргийлэх арга - Зөв хооллолт

2 Бөөр цэвэрлэх аргууд

Бөөр цэвэрлэх маш олон арга байдаг бөгөөд эдгээрээс гэрийн нөхцөлд хийж болох аргуудыг нь танд хүргэе. 

  • 2 хоолны халбага нохойн хошууг 1 аяга усанд найруулан 15 минутын турш буцалгана. Бэлэн болсны дараа нохойн хошуугаа шүүж аван, шүүсийг нэг өдөрт гурав хуваан ууж дуусгана. 
  • Маш энгийн арга. Аль болох шинэ жимсний шүүс худалдаж авах эсвэл өөрөө хийгээд хоол идэхээс 30 минутын өмнө өдөрт 3 удаа уух хэрэгтэй. 
  • Зөгийн бал, цагаан луувангийн шүүс, хүрэн манжин, архи зэргийг нэг аяганд хийж, хутгаад харанхуй газар 2-3 хоног хадгална. Үүнийгээ хоолноос 20-30 минутын өмнө 1 цайны халбага хэмжээтэйгээр ууна. 
  • 8-р сарын үед та бөөрөө тарвасын ачаар цэвэрлэх боломжтой байдаг. Үүний тулд 7 хоногийн турш зөвхөн тарвас л идэх хэрэгтэй ба өдөр хөх тарианы талх 300гр хэмжээтэйг хэрэглэж болно. 
  • Мөн 7 хоногийн турш зөвхөн өргөст хэмх идэн бөөрөө цэвэрлэж болдог. Энэ нь өдөрт 1.5 кг өргөст хэмх иднэ гэсэн үг юм. Хэрвээ өлссөн мэдрэмж төрсөөр байвал жигнэсэн төмс өдөрт 3-ыг идэж болно.
  • Бөөр, элэг болон судсаа цэвэрлэх зорилгоор жижиглэн үрсэн нимбэгийн хальс 1 хоолны халбаганы хэмжээгээр хоолноос 30 минутын өмнө идэж болдог.
  • Овьёос ашиглан цэвэрлэх. Хамгийн эхлээд овьёосоо цэвэрлээд халуун барьдаг саванд буцалж байгаа устай цуг хийнэ. 12 цагийн дараа овьёосоо шүүж авах ба саванд үлдсэн үлдцийг өглөөний хоолондоо ямар нэгэн хольцгүйгээр хэрэглэнэ. Харин өдрийн туршид зөвхөн жимс, хүнсний ногоо, самар, шинэхэн шүүс гэх зэргийг хэрэглэх ёстой.
  • Самар болон зөгийн балыг ижил хэмжээтэйгээр холиод өдөрт 3-4 хоолны халбагыг сарын туршид хэрэглэнэ.

Эдгээрийн алийг нь ч ашигласан бай нурууны ар хэсэгт өвдөлт өгөх магадлалтай. Энэ нь бөөр тань цэвэршиж байгаа гэсэн сайны дохио юм шүү. Уг өвдөлтийг намдаахын тулд тухайн хэсэгт жин тавих эсвэл халуун усанд орон хэрэгтэй байдаг. Түүнчлэн хэрэглэж буй арга тань хэр үр дүнтэй байгааг шээснийхээ өнгөнд гарч байгаа өөрчлөлтөөр мэдэх боломжтой. 

Бөөр цэвэрлэх аргууд

3 Бөөрний өвдөлт намдаах арга

Ямар нэгэн цэвэрлэх арга хэрэглээгүй байхад ч гэсэн таны бөөр оройн цагаар өвддөг бол дараах аргыг аргыг туршаарай. Гарын аргаа үрж халаагаад зурагт үзүүлсэн шиг барина, үүнийг тогтмол 5-10 удаа давтах нь үр дүнтэй байдаг. Эсвэл дээр дурдсан шиг халуун жин тавьж болно.

Бөөрний өвдөлт намдаах арга

4 Бөөрний дасгал

Зурагт үзүүлснээр хэвтээд арагшаа аль болох сайн хотойно. Эсвэл хоёр гараараа хөлөө бариад "цагираг" хэлбэртэй болж болно. Аль ч тохиолдолд нурууныхаа хотгор хэлбэрийг алдагдуулахгүйгээр цээжээрээ урагш тонгойх ба ингэснээр амьдралын буруу хэвшил, зохисгүй хооллолтоос үүдэлтэйгээр бөөрөнд үүссэн чулуу бага багаар арилдаг ажээ.

Бөөрний дасгал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()