Персийг яагаад Иран гэж нэрлэх болсон бэ?

Газрын зураг дээр одоо Перс хэмээх нэртэй орон байхгүй. Хэдийгээр Персийн тохой гэж ижил нэртэй газар байгаа хэдий ч энэ бол Перс биш юм. Персийн нэр хэзээ, ямар шалтгаанаар яагаад солигдсон юм бол? Перс яагаад Иран нэртэй болсон бэ?

Персийг яагаад Иран гэж нэрлэх болсон бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Иран эсвэл Перс – аль нь эртний нэр вэ?

Анх энэхүү орон Перс нэртэй байгаагүй бөгөөд Персийн тохойд байрлаж байсан эртний грекийн омгийнхон ийнхүү нэрлэх болжээ. Уг тохойд амьдарч байсан зарим омог нь парс нэртэй байсан учир Перс гэх нэр үүссэн байна. Энэхүү газар нутагт парсуаш эсвэл парсууд амьдарч байсан ч тэд энэ газар нутаг дээр цор ганц оршин суугчид байгаагүй юм. Ингээд нутгийн оршин суугчид өөрсдийгөө персүүд хэмээн нэрлэх болсон ч газар нутгийн нэр нь Иран буюу “аричуудын орон” байжээ.

Хэдийгээр грекчууд шинжлэх ухааны асуудалд, газар зүйн асуултад оновчтой хариултыг өгдөг байсан ч тэд персүүдтэй тэмцэлдэхийг хүсээгүй юм. Учир нь тэдний хооронд дайны асуудал ихээр өрнөдөг байжээ. Грекүүдийн ачаар Перс гэх нэр тухайн үед олонд танил болж, бидний эрин хүртэл үргэлжилсэн байна. Зүүн Ромын өв залгамжлагч болох эртний Визант, Европын орнууд энэхүү нэршлийг хүлээн авчээ.

Иран эсвэл Перс – аль нь эртний нэр вэ?

2 Хэзээ Перс нэрийг өөрчилсөн бэ?

“Иран” гэх нэр 1935 оноос алдартай болсон бөгөөд энэ үеэс Перс гэх нэрийг албан ёсоор Иран болгосон байна. Гэхдээ “персидын” гэх нэр ихэнх европын орнуудад үлдсэн байна. Ихэнхи хүмүүс персидийн хивс, персидын мууранд дуртай байдаг. Харин Иран гэсэн нэршилд энэхүү ойлголт утгагүй мэт санагдаж, хэн ч хүлээж авахгүй болов уу.

Хэзээ Перс нэрийг өөрчилсөн бэ?

3 Нэрийг яагаад өөрчилсөн бэ?

Перс гэх нэрийг Иран болгож өөрчилсөн нь эртний эллиний үед оршин сууж байсан иргэд нь парс биш харин аричууд байсан юм. Парсууд энэ газар нутаг дээр биш харин хажууд нь оршиж байжээ. Ираны хамгийн эртний нэршил нь “Aryānām” бөгөөд үүнийг орчуулбал “аричуудын газар нутаг” гэсэн утгатай юм байна. Шинэ эрин эхлэхэд 3 зуун дутуу байсан учир хэсэг хугацааны дараа нутгийн оршин суугчид “Erānšahr” хэмээн өөрчилжээ. Персидын тохойг эхлээд “Эран” болгож өөрчилж, дараа нь “Иран” болгосон байна.

Персийг Иран болгож өөрчилсөн талаар хэд хэдэн баримт байдаг хэдий ч Германд ажиллаж байсан ираны элчин сайдын санаачлагаар ийнхүү өөрчилсөн гэх баримт нь илүү алдартай. Тэрээр Иран гэх нэр нь нутгийн оршин суугчдын ари нэрийг илүү тодотгох болно гэж үзжээ. Ингээд 1935 онд Перс нэрийг Иран болгож өөрчилсөн байна. Мэдээж, аливаа шинэ зүйл хүмүүсийн сэтгэлд хүрэхэд удаан байдаг учир нэрийг өөрчлөх тушаал гарах үед үүнийг эсэргүүцэгчид ч гарч ирсэн аж.  1959 онд шах Мохаммед Реза Пехлеви хоёр нэр хоёулаа тохиромжтой гэх мэдэгдлийг хийсэн байна. Үүнээс болж Иран, Перс гэж хоёр нэрээр нэрлэх болжээ. Он жил өнгөрөх тусам хуучин нэршил мартагдаж европын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Иран гэж ярих болсон аж. Орчин үед Перс болон Ираныг нэг орон гэж итгэх хүн ховор байгаа болов уу.

Үүнээс харахад нэрний өөрчлөлтийн санал нь түүхийн буруу ойлголтыг арилгах зорилгоор Германд үүсэх байх магадлалтай. Ингээд дэлхий даяар Иран гэх нэр алдартай болж, харин хуучин нэр нь зөвхөн үлгэр домог, тухайн орны бараа бүтээгдэхүүнийг нэрлэхэд л ашиглагдах болжээ.

Нэрийг яагаад өөрчилсөн бэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()