Хуванцар сав үхэл дагуулдаг!

Хуванцар сав хүний эрүүл мэндэд бидний төсөөлж байгаагаас ч илүү хор нөлөө үзүүлдэг болохыг шинжлэх ухааны "Vox" сэтгүүлд танилцуулсан эрдэмтдийн судалгаанаас харж болно. Ингээд бид та бүхэнд хуванцар сав бидний эрүүл мэндэд чухам ямар нөлөө үзүүлдэг болохыг хүргэхээр бэлтгэлээ. 

Хуванцар сав үхэл дагуулдаг!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хуванцар эдлэл дааварт хэрхэн нөлөөлдөг вэ?

Худалдаанд байгаа ихэнх бүтээгдэхүүн хуванцар савалгаатай байдаг. Гэтэл тэрхүү хуванцар зүйлс бүгд биологийн идэвхт химийн бодис болох бисфенол "А" болон фталат агуулсан байдаг. Гэтэл бид тэдгээр савнуудад уудаг уснаасаа эхлээд халаасан хүнсээ ч хийж хэрэглэх нь бий. 

Үүнтэй холбогдуулан "Synthetic polyner Contamination In Bottled Water" байгууллагаас хийсэн судалгааны үр дүнд дэлхийд тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн савласан цэвэр усны 90 хувь нь микропластикаар бохирдсон байдаг нь илэрчээ. Гэтэл энэ бодис бидний бие организмд орох үедээ дааврын эмгэг үүсгэж эхэлдэг. 

Даавар нь бие организмын ердийн үйл ажиллагааг тэнцвэржүүлж байдаг хамгийн чухал зүйл юм. Харин бидний биед хуванцар савны ялгаруулдаг хорт бодис бүр бага наснаас эхлэн хуримтлагдаж байдаг бөгөөд дааврын ялгаралтад далдуур нөлөөлсөөр байдаг байна. Эдгээрээс хамгийн аюултай нь тэрхүү химийн бодисын өчүүхэн тун ч хэвлийд бүрэлдэж буй ургийн эрхтэн системд нөлөөлөх чадвартай байдаг нь юм. 

Хуванцар эдлэл дааварт хэрхэн нөлөөлдөг вэ?

2 Хуванцар амьтдад хэрхэн нөлөөлдөг вэ?

Хүний биеийг бүрэн судлахын тулд мэдээж хүн дээр туршилт хийх боломжгүй учраас хүнтэй хамгийн төстэй бие организмтой хулгана болон мэрэгчдийг туршилтын субъект болгон ашигладаг. Тиймээс мэдээж тэдгээр амьтдад ч мөн хуванцар савны хор нөлөөг туршсан бөгөөд туршилтын үр дүнд хуванцар савны нөлөө амьтдын нөхөн үржихүйн тогтолцоонд хортой нөлөө үзүүлж байгааг олж анзаарчээ. Бүр тодорхой хэлбэл хуванцар нь үрийн шингэн, өндгөн эс, үр хөврөл үүсэх зэрэгт гажиг үүсгэдэг байна.

Гэхдээ амьтан дээр хийсэн судалгаанаас үр дүнг эцсийн байдлаар батлах нь ихээхэн учир дутагдалтай. Учир нь эрдэмтэд туршилтын үр дүнг хурдан харахын тулд амьтдад хуванцрын хэсгүүдийг хүний хэрэглэдгээс хэд дахин их тунгаар өгч байжээ.

Энэ талаар Миссурийн их сургуулийн шүүрэл судлаач Фредерик фон Заль хэлэхдээ "Хор гэдэг бол хэдий л их хэрэглэнэ, төдий хүчтэй нөлөө үзүүлдэг зүйл. Гэтэл даавар бол өөр зүйл" гэжээ. Харин тэрээр өөрийн хийсэн диоктилфталатын судалгаагаараа хуванцраас ялгарах бодисын аюултай гэж заасан тунгаас 25 мянга дахин бага тунг амьтан дээр туршиж үзсэн бөгөөд харамсалтай нь энэ тохиолдолд ч мөн адил эр хулганад бэлгийн замын саатал гарч байжээ.

Хуванцар амьтдад хэрхэн нөлөөлдөг вэ?

3 Хуванцар хүний биед өөрөөр яаж нөлөөлөх вэ?

Харамсалтай нь хуванцрын нөлөөгөөр амьтдад бий болж буй дээрх гажгууд хүнд ч ялгаагүй тусна. Гэхдээ бидний бие организм өөр өөр учраас хүн бүрт өөрөөр илрэх бөгөөд тэдгээрт нөхөн үржихүйн тогтолцоо, бэлгийн үйл ажиллагаа, дархлалын систем, чихрийн шижин, зүрх судасны өвчин, таргалалт гэх мэтийг дурдаж болно. Үүгээр ч зогсохгүй хуванцарт агуулагдаж байдаг химийн бодисууд бидний тархины хэвийн үйл ажиллагаанд ч нөлөөлж байдаг байна. 

Хуванцар хүний биед өөрөөр яаж нөлөөлөх вэ?

Олон компани өнөөдөр фталат, бисфенол "А"-с татгалзах болсон ч хуванцарт агуулагддаг хортой бодис энэ хоёроор дуусахгүй олон юм. 

Хуванцрын хортой нөлөөллийг багасгахын тулд яах ёстой вэ?

  • Шинэ ногоо, жимс идэхийг, хичээ. Энэ нь хүнсэн дэх хуванцрын нөлөөллийн эрсдэлийг бууруулна
  • Хуванцар саванд хоол бүү халаа
  • Хоол хүнсээ төмөр болон шилэн саванд хадгал
  • 3 /фталат/, 6 /стирол/, 7 /бисфенол/ гэсэн кодтой хуванцар сав бүү хэрэглэ

Урьдчилан сэргийлэх аргыг сайн хэрэглэж хуванцрын хэрэглээнээсээ татгалзаж чадвал та эдгээр хортой бодисын нөлөөнөөс бүрэн сэргийлж чадна. Бисфенол "А" нь нэг удаагийн саванд түгээмэл байдаг бол фталат нь эм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, өтгөрүүлэгч, тослогооны материалд хүртэл агуулагдаж байдаг. Мөн эмнэлгийн багаж, цэвэрлэгээний бодис, будаг, баримлын шавар, шингэн саван, хумсны будганд ч бий.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()