Жинхэнэ амьдрал дээрх 10 супер баатар

Супер баатрууд гэхээр аймшигтай аюул заналхийлэлд өртөж, үхлийн өмнө толгой гудайж байгаа хүн зон, ард иргэдийг авран хамгаалж, ачилж тусалдаг хосгүй хүч чадал, авьяас билэгтэй дүрүүд санаанд буудаг. Тэгвэл зарим хүмүүс тэднээс санаа авч өөрсдийн өсч төрсөн хотоо хамгаалахын тулд жинхнээсээ супер баатар болохоор шийдсэн байдаг аж. Ингээд та бүхэнд Жинхэнэ амьдрал дээрх 10 супер баатрын талаар хүргэе.

Жинхэнэ амьдрал дээрх 10 супер баатар
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Хотын Авенжер (Urban Avenger)

Хотын авенжер нь Америкын амьдрал дээрх супер баатруудын нэг юм. Тэрээр 2010 оноос гэмт хэрэгтэй тэмцэх Экстрим Жастис Лиг бүлгэмийн гишүүн болсноор Сан Диеэго хот дахь хууль зөрчигчидтэй тэмцэж эхэлжээ. Тэрээр өөрөө гэмт хэргийн хохирогч болсныхоо дараа супер баатар болох сэдлээ "Кик-Асс" киноноос авчээ. Ихэнхдээ тэрбээр робот өмсгөлтэйгөө явдаг бөгөөд үүнийхээ ачаар тэрээр 2 м хүртэл үсэрдэг юм. Мөн Хотын Авенжерын хувцас хэрэгсэл нь байнгын шинэчлэгдэж байдаг байна. Ногоон нүдтэй баг, тоноглогдсон улаан өмсгөлөөрөө танигдсан хэдий ч хувцсаа илүү сайборг хэв маягтай болгох хүсэлтэй гэнэ лээ. Өөрийгөө цагт 32 км хурдлах, 120 см үсрэх чадвартай гэж хэлэх тэрээр мончооктойгоо гудамжаар хэрэн явдаг байна.

Хотын Авенжер (Urban Avenger)

9 Долоо (Seven)

Долоо нь 2014 оноос гарч ирсэн Италийн масктай баатар юм. Спаунтай төстэй хар, цагаан багтай тэрээр өөрийнхөө нэрийг долоон аймшигт нүглээс, мэдээж түүнтэй тэмцэхээр, санаа авсан гэжээ. Молдавын гудамжаар хар тамхины наймаачид, бэлгийн мөлжигчдийг үйлдэл дээр нь барьж авахаар хэрэн хайдаг юмсанж. Асуудал үүсэхэд албаныханд мэдэгдэхээс гадна өөрөө кикбокс, крав мага зэрэг хэд хэдэн бие хамгаалах урлагаар хичээллэдэг тул үйлдэл дээр нь барьж авахаар хичээдэг. Бусад супер баатруудаас ялгаатай нь шурикен, поликарбонат тулааны зэрэг биедээ хэд хэдэн зэвсэгтэй явдаг байна. Мөн өөрийн гэсэн “Би бол Долоо, Би бол хууль” гэсэн хэлдэг үгтэй аж.

Долоо (Seven)

8 Тулаанч Баатар (Knight Warrior)

Их Британиас гаралтай, энэ жагсаалтын хамгийн залуу гэмт хэрэгтэй тэмцэгч. Тэрээр 2011 онд буюу дөнгөж 19 настайдаа гэмт хэрэгтэй тэмцэж эхэлсэн ба Грейтэр Манчестерийн Салфордод амьдардаг. Хар, цэнхэр өмсгөлтэй тэрээр өдөртөө цэцэрлэгч, шөнөдөө баатар болдог гэнэ. Өөрийнх нь хэлсэн “дэлхий ертөнцийг илүү сайхан болгох гэсэн ер бусын их хүслээс” нь өөр түүнд ямар нэгэн чадвар одоогоор илрээгүй бөгөөд зөвхөн өмсгөл нь л гэхэд гэмт хэрэгтнийг таньдаг гэсэн шүү. Тэрээр нэг удаа Салфордын захирагчид нэр дэвших гэж оролдсон боловч компанит ажилдаа зарцуулах мөнгө босгож чадалгүй бүтэлгүйтжээ. Түүний ягаан, цагаан хослол бүхий өмсгөлтэй Мэйдэн Тулаанч нэртэй хамтрагч нь одоо эхнэр нь болсон аж. Тэд 2013 онд хүүхэдтэй болсноор одоо багаараа тулалдах юм байх.

Тулаанч Баатар (Knight Warrior)

7 Ноён Экстрим (Mr Xtreme)

Бас л Сан Диеэго хотоос гаралтай уг баатар нь арай амжилттай яваагийн тоонд багтана. Өдөртөө хамгаалагч, шөнөдөө гэмт хэргийн тулаанч болдог нэгэн. Бие хамгаалах урлагийн олон төрлөөр өөрөө бие даан суралцсанаас гадна Бразилын жиү жицү сурсан ажээ. Паур Рэнжерсээс санаа авсан тод шар, хар өмсгөлтэй тэрээр гудманд олон гэмт хэрэгтнүүдтэй тулалдаж байгаатай таарна. Хяналтаас гарсан тохиолдолд ашиглана хэмээн цахилгаан цохиулагч, гав, нулимс асгаруулагчтай явдаг байна. Хүчирхийлэл дунд өсч, олон удаагийн хохирогч болж байсан нь түүнийг бодит амьдрал дээр Экстрим Жастис Лиг бүлгэмийг үүсгэн байгуулж өөрөө Ноён Экстрим болох үндсийг тавьсан гэдэг. Тус бүлгэмийг байгуулснаас өөрөөр түүний тухай мэдэх зүйл бидэнд байхгүй.

Ноён Экстрим (Mr Xtreme)

6 Супербаррио (Superbarrio)

Супербаррио нь Лукадор бөх Эл Сантогоос урам зоригоо авсан Мексикийн супер баатар юм. Өмсгөл нь алдарт бөхийн улаан, шар өнгөт багтай, биеийн өмсгөл нь улаан өнгөтэй бөгөөд пентагон хэлбэрт бамбайд "SB" гэж том шар үсгээр бичсэн байдаг. Анхны бодит амьдрал дээрх супер баатруудын нэг тэрээр өөрөө хүч хэрэглэдэггүй ба дүр төрхөө илүү иргэний хөдөлгөөн, жагсаал, эсэргүүцэл мэтийн зүйлст ашигладаг байна. 1985 оны Мехико хотын газар хөдлөлт нь олон мянган хүнийг орон гэргүй болгосны дараа боломжийн үнэт байрны төлөө тэмцэгч Барриосын Байгууллагаас 1987 онд энэхүү дүрийг анх бий болгожээ. 2000-ад оны Пат Миллс, Карлос Эзкюэррагийн Хямрал нэрт комикт Супербаррио гардаг байна. 2007 оноос хойш алга болсон Супербарриогийн хувийн мэдээлэл нь нууц хэвээр үлдсэн ч түүний дүр нь олон ном зохиол, кино, баримтат кинонд үлджээ.

Супербаррио (Superbarrio)

5 Агуу Домог (Master Legend)

Агуу домог нь мөн л америкаас гаралтай, олонд нэртэй бодит амьдрал дээрх супер баатар. Флорида мужийн орландогоос гаралтай тус баатар нь өөрийн сайхан сэтгэл, багтай хөдөлгөөн өрнүүлэгч гэдгээрээ олонд танигдсан. Тэрээр гэмт хэрэгтэй тэмцэгч тим жастис, жастис крүсейдэрс бүлгэмийн хамтран үүсгэн байгуулагч нэгэн. Зөвхөн гэмт хэрэгтнүүдтэй тэмцэхээс гадна халуун өдөр орон гэргүй хүмүүст ус тараадаг, өндөр настанд тусалдаг, эмнэлэгт тоглоом бэлэглэдэг гэхчлэн сайхан сэтгэлээрээ алдартай юм. Анх 16 настайдаа супер баатрын багтайгаар гарч ирсэн түүний тухай роллинг стонес сэтгүүл тухайн үед америкт нэлээд алдартай болж байсан бодит амьдрал дээрх супер баатруудын соёлыг өгүүлсэн нийтлэлдээ дурджээ. Тулааны техник эзэмшсэн эсэх нь тодорхойгүй ч гэмт хэрэгтэй тэмцэх, сайн үйлсийн ажил гүйцэтгэхдээ гаргууд нэгэн гэдэг нь нэгэнт тодорхой болсон.

Агуу Домог (Master Legend)

4 Ахмад Австрали (Captain Australia)

Ахмад Австрали нь Австралийн Брисбаны гэмт хэрэгтэй тэмцэгч алдартай од юм. Түүний өмсгөл нь Ахмад Америктай төстэй ч мэдээж өнгөний хувьд Австралийн өнгө болох шар, ногоонтой ба цээжнийхээ голд @ тэмдэгтэй. Энэхүү тэмцлээ 2009 оноос эхлүүлсэн төдийгүй одоо өөрийн гэсэн цахим хуудас ажиллуулж, Юүтүб сувагтай болсон байна. Өдөртөө гэртээ хүүхдээ харж, шөнөдөө хотын гудмаар хэрдэг ажээ. Өөрийгөө хамгаалах хэрэгсэл нь багажны бүс, гар утас, гар чийдэнгээр хязгаарлагддаг тэрээр цахим хуудастаа гол дөрвөн зорилтоо дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: ‘гэмт хэргийн шинжтэй элементүүдийг илрүүлэх’, ‘гэмт хэргийг шийдэх’, ‘уулзсан хүмүүстээ үлгэр дууриал болохуйц хэмжээний ёс зүйн хэм хэмжээ баримтлах’, ‘хүмүүсийг алмайруулах буюу жирийн хүмүүсийн сэтгэлийг сюрпрайз, гайхшралаар сэргээх’ гэсэн байна.

Ахмад Австрали (Captain Australia)

3 Харанхуйн Хамгаалагч (Dark Guardian)

Харанхуйн Хамгаалагч нь хувиараа супер баатрын сургууль хүртэл ажиллуулдаг, бусдаасаа онцгой ялгарах супер баатар юм. Жагсаалт дахь Америк баатруудын тоог нэгээр нэмж буй Харанхуйн Хамгаалагчийн жинхэнэ нэрийг Крис Поллак гэдэг ба тэрээр өөрийн хувийн мэдээллийг нуудаггүй. Тус сургуульдаа хүүхдүүдэд бие хамгаалах урлаг, өөрийгөө хэрхэн хамгаалах, баатарлаг үйл хэрэг, үнэт зүйл гэж юу болох тухай заадаг байна. Үүнээс гадна хүүхдүүдэд дээрэлхдэг танхай балмад этгээдүүдтэй хэрхэн харьцах, өөрийн амьдарч буй эргэн тойрондоо хэрхэн тус хүргэж болох тухай тайлбарладаг гэнэ. Сайн найзынхаа ээжийг өөд болсны дараа, Нью Йорк хотын гудамжаар найз баатрууд болох Аалз, Зерогийн хамтаар явж гэмт хэрэгтнүүдийг хайх болсон. Энэ залуус Нью Йорк Инишитив нэрээр супер баатруудын баг хамт олон гэж олонд танигджээ. Бокс, кикбокс, Филиппиний саваа, хутган тулаан, шотокан карате, кенпо зэрэг олон төрлийн бие хамгаалах урлагаар гаршсан тэрээр хүн болгоныг өөрсдийн дотоод баатраа сэрээн, гаргаж ирээсэй гэж хүсдэг гэсэн шүү.

Харанхуйн Хамгаалагч (Dark Guardian)

2 Сүүдрийн Туулай (Shadow Hare)

Охайёо мужийн Чинчинатигаас гаралтай тус баатрын өмсгөл нь хар өнгөтэй, энгэр дээрээ цагаан өнгөтэй туулайны нүүрний дүрстэй. Шоринрю карате, холимог бие хамгаалах урлагаар хичээллэсэн тэрээр өөрийгөө хамгаалах зорилгоор биедээ гав, бороохой, цахилгаан цохигчтой явдаг байна. “Би сүүдрийн сүүдрийг хардаг” гэсэн хэлцийг уриагаа болгосон түүнийг олон нийтийн арга хэмжээнүүд дээр хүмүүсийг хүчирхийллээс хамгаалж байгаагаар нь харах боломжтой. Тэрээр Аллеженс оф Хероес бүлгийнхэнтэйгээ гудмаар эргүүл хийх бөгөөд бусад баатрууддаа хүч нэмэхээр өөр хотууд руу аялдаг байна. Гэмт хэрэгтнүүдтэй тэмцэхээс гадна орон гэргүй хүмүүст хоол ундаар тусалдаг. Дэлхийг хамгаалах  их үйлсийнхээ үеэр мөрөө мултлах зэргээр гэмтэж бэртэх нь энүүхэнд, гэсэн ч тэрээр тэр бүх гэмтэл бэртлийг хойш тавин гэмт хэрэгтнүүдийг барихад нь орон нутгийн цагдаа нарт тусалдаг байна.

Сүүдрийн Туулай (Shadow Hare)

1 Финикс Жонес (Phoenix Jones)

Финикс Жонес бол дэлхийн хамгийн алдартай бодит амьдрал дээрх супер баатар юм. Холимог тулаанаар хичээллэж бүр дэлхийн аваргын тэмцээнд оролцож байсан гэдгээр нь таних хүмүүс цөөнгүй. Анхандаа цанын багтай л гарч ирж байсан бол цагийн эрхэнд өмсгөл нь өөрчлөгдөж, хар, алтан шаргал өнгөтэй цогц өмсгөлтэй болсон байдаг. Баатар байх хугацаандаа 130 орчим баривчилгаа хийсэнд тооцогддог тэрээр анх санаагаа хүүтэйгээ машины осолд ороход эргэн тойрноос хэн ч туслахгүй байснаас үүдэлтэй гэжээ. Бороо хотын Супербаатрын хөдөлгөөний тэргүүн тэрээр Нил ягаан засаглал нэрт баатартай гэр бүл болсон. Тэрээр заримдаа хэтэрхий хичээдэг буюу нэгэн удаа нулимс асгаруулагч шүршигчээр хүн гэмтээсэн хэргээр баривчлагдаж байсан байна.

Финикс Жонес (Phoenix Jones)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()