Өндгийг яагаад хөргөгчний хаалганд хадгалж болохгүй вэ?

2021-11-08, 17:42
3,644

Худалдаанд зарагдаж буй өндөг заавал хөргөгчинд хадгалагдах ёстой байдаг. Гэтэл Европчууд өндгөө хөргөгчинд бус шүүгээнд хадгалахыг илүүд үздэг байна.  Яагаад тэр вэ?

Өндгийг яагаад хөргөгчний хаалганд хадгалж болохгүй вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хөргөгчин дотор өндгийг яг хаана нь байрлуулахаас шалтгаалж өндөгний чанар, цаашлаад биед үзүүлэх нөлөө нь өөрчлөгддөг ажээ. Ялангуяа хөргөгчний хаалганы дотор талд байдаг зориулалтын хуванцар суурь луу хэзээ ч хийж болохгүйг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Учир нь хөргөгчний хаалгыг өдөржин нээж хааснаар тэнд байгаа өндөгний температур байнга солигддог байна. Ингэснээр өндөгний муудах явц түргэсдэг. Тиймээс өндгийг тогтмол температуртай газар буюу хөргөгчний тавиур дээр хадгалах ёстой ажээ.

Ингээд та бүхэнд өндөгний талаар заавал мэдэх ёстой бусад зүйлсээс хүргэе.

Тэжээллэг чанарт өндөгний өнгө хамаагүй

Бор эсвэл хар өнгийн бүтээгдэхүүн цагаан бүтээгдэхүүнээс илүү эрүүл мэндэд тустай гэж хүн бүр ярьдаг. Гэхдээ судалгаанаас харахад бор өнгийн өндөг нь цагаан өнгийн өндөгнөөс тэжээллэг чанараараа огтхон ч ялгарахгүй болох нь батлагджээ.

Өндөгний тэжээллэг чанарт өөр хүчин зүйл нөлөөлдөг байна. Жишээлбэл: Өдөрт 3-4 цаг наранд алхдаг тахианы өндөг нь Д амин дэмээр баялаг. Харин омега-3 агуулсан тэжээл идэж буй тахианы өндөг нь омега-3 аар баялаг гэсэн үг юм.

Өндөгний шараас тухайн өндөгний чанар хамаарахгүй

Тухайн тахианы идэж буй тэжээлээс хамаарч өндөгний шарны өнгө хамаардаг. Жишээлбэл: эрдэнэшиш, люцерн, халгай гэх мэт ургамлыг иддэг тахианы өндөгний шар илүү тод байдаг. Гэхдээ өндөгний шараас тухайн өндөгний чанар хамаарахгүй.

Өндгийг шарах шүүгээнд бэлтгэж болохгүй

Өндөгнөөс хангалттай амин дэм авахын тулд зөвхөн идэхэд хангалтгүй. Хамгийн сайн боловсруулах аргыг сонгох хэрэгтэй. 180 градусын халуунд шарах шүүгээнд 40 минут болгосон өндөгний Д амин дэмийн агууламж 45%-иар буурдаг. Харин шарсан, чанасан өндөг ердөө 10%-ийг л алддаг юм. 

Нялх хүүхдэд өндөг идүүлж болно

Өндөгний харшил хүүхдүүдийн 2%-д л илэрдэг. Хүүхдэд 7 сартайгаас нь эхлэн уураглаг бүтээгдэхүүн өгч болох бөгөөд хүүхдээ бор хоолонд оруулахдаа бага багаар дасгах хэрэгтэй. Ийнхүү өдөр бүр өөр өөр төрлийн хүнсийг хоолонд нэмж хэрэглээд 4 хоногийн турш ажиглаарай. Харшил илрээгүй бол санаа зоволтгүй хооллох боломжтой бөгөөд харшил илэрвэл хүүхдийн эмчид хандаарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()