Таны амьдралд эрч хүч өгөх 7 хоногийн зурхай

Долоо хоногийн өдөр бүр өөр өөрийн гэх тусгай энерги, учир утгатай байдаг аж. Эрт дээр үеэс долоо хоногийн өдрүүдийг нарны аймгийн гарагуудтай жишин зүйрлэж, нэрлэсэн байдаг. Жишээ нь, Англиар Ням гараг буюу Sunday-ийг "Day of the Sun" буюу Нарны өдөр хэмээж нэрлэсэн байна. Ингээд та бүхэндээ гарагуудын утга учрыг дэлгэн танилцуулъя. 

Таны амьдралд эрч хүч өгөх 7 хоногийн зурхай
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Даваа гараг

"Monday" буюу "A day of the Moon". Даваа гараг нь сарны өдөр бөгөөд долоо хоногийн эхний өдөр тул хүн бүхэн эрч хүчээр дүүрэн өдрийг угтдаг. Тус өдөр та бусадтай маргалдах, жижиг зүйлсэд анхаарлаа хандуулж, бухимдахаас сэргийлээрэй. Ингэснээр таны тухайн 7 хоног бүтэлгүйтэл стресс дунд өнгөрч мэднэ. Аль болох гэгээлгээр бүхнийг харж, яг л сар шиг амгалан тайван байхыг хичээгээрэй. Нэг ёсондоо даваа гарагт бусадтай маргалдаж, өөрийгөө бухимдуулах үйлдэл хийхийг цээрлэх бөгөөд эсрэгээрээ инээд хөөртэй, бусдад аз жаргал бэлэглэж, ажлын гараагаа эхлэхэд тохиромжтой гэж үздэг байна. 

Даваа гараг

2 Мягмар гараг

Ангараг гарагтай адил эрч хүч, урам зоригоор дүүрэн байх өдөр. Энэ өдөр амжилтанд хүрэх гараагаа эхлэхэд тохиромжтой байх бөгөөд аз ивээсэн гараг хэмээдэг. Шийдвэр, төлөвлөгөө гаргаж, алхам хийхэд тун тохиромжтой төдийгүй таныг эрч хүчээр цэнэглэж, бүтээн байгуулах хүслийг улам ихээр дүрэлзүүлдэг аж. Та Мягмар гарагт өөрийгөө илүү дайчилж, ажилдаа анхаарлаа хандуулж байгаарай. Энэ нь таныг амжилтанд хүрэхэд илүү дөхөм болгож, бүх зүйлсийг бүтээж өгөх болно. 

Мягмар гараг

3 Лхагва гараг

Аливааг тунгаан бодож, толгойгоо ажиллуулахад тохиромжтой өдөр юм. Энэ нь Буд гарагийг илтгэдэг бөгөөд тархи, толгой илүү сайн ажилладаг гэж үздэг байна. Та ойрын ирээдүйд хийх зүйлсээ сайтар бодож, зорилгоо тодорхойлох хэрэгтэй юм. Лхагва гарагийг зүгээр сууж өнгөрүүлж хэрхэвч болохгүй ба аливаа зүйлсийг судалж, тархиа идэвхитэй ажиллуулаарай. 

Лхагва гараг

4 Пүрэв гараг

Бархасбадь гарагийн өдөр хэмээгддэг пүрэв гараг нь шинэ зүйлсийг нээн илрүүлэхэд тааламжтай, бүтээлч өдөр юм. Мөн хоббигоо хөгжүүлж, санхүүгийн асуудлаа цэгцлэхэд хамгийн тохиромжтой өдөр төдийгүй эерэг энерги хуримтлагдсан байдаг тул сонирхолтой зүйлсийг туршиж үзэн, үлдсэн өдрүүдээ үр бүтээлтэй, аз жаргалтай өнгөрүүлж болох юм. 

Пүрэв гараг

5 Баасан гараг

Хайр дурлал, амралт, бүтээлч байдлын өдөр хэмээгдэхээс гадна, Сугар гарагтай адилтгагддаг. Энэ өдөр эрч хүчээр дүүрэн байх бөгөөд хүн бүр өөртөө эрх чөлөөг өгч, стрессээс ангижрах аргыг эрэлхийлэх хэрэгтэй. Гэр бүлийнхэнтэйгээ учраа олж, аз жаргалыг мэдрэхэд хамгийн тохиромжтой өдөр юм. Баасан гараг нь бүхэлдээ аз жаргалын энергийг бусдад тараадаг тул үүнийг алдалгүй барьж аван, амраг хайрт, найз нөхөд, ойр дотны хүмүүстээ мэдрүүлээрэй. Мөн аливаа зүйлсийг дуусгаж, хэрэггүй зүйлсэд цэг тавихад хамгийн тохиромжтой билээ. 

Баасан гараг

6 Бямба гараг

Аливаа зүйлсийг зохион байгуулах, шинэ зүйлс сэдэх зэрэг үйлсийг бүтээхэд тохиромжтой төдийгүй хувийн амьдралд илүүтэй анхаарлаа хандуулах өдөр юм. Бямба гарагийг Санчир гарагтай адилтгадаг бөгөөд эрч хүч, эерэг энерги цалгисан тус өдөр аль болох ажлаас хөндийрч, өөртөө амралт өгвөл зохилтой. 

Бямба гараг

7 Ням гараг

Нарны өдөр хэмээгддэг ням гарагт та амарч, гэр бүлийнхэнтэйгээ хамт байхыг эрхэмлээрэй. Өөрийгөө илүү жаргалтай болгож, чанга инээж, эрч хүчээр цэнэглэгдэх хэрэгтэй. Ингэснээр та дараа долоо хоногийг давах хүчийг өөртөө хуримтлууллаа гэсэн үг юм. Мөн та Ням гарагт эрүүл мэнд, биеийн хөгжилдөө анхаарлаа хандуулж, энхрий хөөрхөн үрс, гэр бүлийнхэнтэйгээ хөгжилдөөрэй. Тус өдөр ямар нэгэн ажил төлөвлөж, эхлүүлэхэд бүтэмж муутай хэмээн үздэг байна. 

Ням гараг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()