Эдгээр өгүүлбэрийг танд байнга хэлдэг хүнд итгэх хэрэггүй!

Хэн нэгэнтэй маргалдах үед эхлээд та өөрийнхөө зөв гэдэгт итгэлтэй байсан ч эцэст нь эргэлзэх үе гарч байсан уу? Та  өөрийнхөө зөв гэдгийг ойлгуулахад хангалттай баримт, тэвчээр, ухаан дутсан гэж бодож байна уу? Үгүй дээ, Та зүгээр л хэн нэгний заль мэхэнд хууртсан байна. Хэрвээ хэн нэгэнтэй ярилцах, маргалдах үед танд дараах 4 өгүүлбэрийг хэлж байвал түүнээс болгоомжлоход илүүдэхгүй. 

Эдгээр өгүүлбэрийг танд байнга хэлдэг хүнд итгэх хэрэггүй!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Чи бүх зүйлийг хэтэрхий хүндээр тусгаж авах юм"

Энэ бол хууран мэхлэгчийн ашигладаг хамгийн шилдэг арга бөгөөд таныг хамгийн шилдэг нь, хэнээр ч орлуулшгүй мэтээр тайлбарлаж хожим нь таныг үл ойшоосон байдалтай ханддаг. Тэгвэл та үүнд хууртах хэрэггүй бөгөөд эхний ээлжинд таныг аливаа зүйлийг хэт хүндээр тусгаж авч байна гэж хэлснийхээ дараа цаашид таныг бүх зүйл дээр шүүмжилсээр байх болно. 

"Чи бүх зүйлийг хэтэрхий хүндээр тусгаж авах юм"

2 "Чи бүх зүйлийг буруу ойлгосон байна"

Хэн нэгэн таны ярьж буй зүйлийг гажуудуулж, төөрөлдүүлж таныг өөрийн бодол, ярьсан зүйлдээ эргэлзэхэд хүргэнэ. Үүнийг орчин үеийн сэтгэлд судлалд "Gazliting" гэж нэрлэдэг бөгөөд нэг төрлийн сэтгэлзүйн хүчирхийллийн "зөөлөн" хэлбэр гэж үздэг. 

Тиймээс таныг хэн нэгэн “бүх зүйлийг буруу ойлгосон байна” гэж хэлбэл ихэнх тохиолдолд та бүгдийг зөв ойлгосон байх магадлалтай. Энэ харилцагч тань таны бодлыг няцааж, өөрийг чинь буруутай мэтээр харагдуулахыг хүсэж буй явдал юм. 

"Чи бүх зүйлийг буруу ойлгосон байна"

3 "Бүү жүжиглэ!"

Ингэж хэлдэг хүн бол үнэндээ өөрөө аливаа зүйлийг зохиож, хэтрүүлэн боддог аж. Тухайн нөхцөл байдалд тэр хүн таныг түүний ярьж байгаа зүйлийн учрыг олох гэж хичээх болов уу гэхээс айж байгаа учраас ийнхүү хэлдэг байна. Ингээд таныг хэт их сэтгэл хөдлөлтэй хэмээн буруутгаж, харин өөрөө ямар ч буруугүй мэт үлдэнэ. 

"Бүү жүжиглэ!"

4 "Чи үргэлж сүржигнэх юм"

Ихэнх тохиолдолд хүмүүс жижиг зүйлийг хэтрүүлэн боддог. Гэхдээ энэ үгийг сонсоход та буруугүй байсан ч буруутай мэт мэдрэмж төрдөг. Гэтэл үнэн хэрэгтээ харилцагч тань үүгээр таны  бодлыг хялбархан үгүйсгэж байгаа хэрэг. Тиймээс өөрийнхөө бие даасан байдалд хэн нэгнийг нөлөөлөхийг бүү зөвшөөр

"Чи үргэлж сүржигнэх юм"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()