Дорнын хэв маягаар бэлтгэсэн тахианы шарсан мөч хийх жор

2019-09-07, 12:37
3,173

Хайртай гэрт бүлдээ зориулж амттай оройн зоогийг гар доорх бүтээгдэхүүнээр л бэлдэж болно. Энгийн юм шиг санагдаж болох ч хоол хийх арга барилаа жоохон өөрчилхөд л будаа, тахиаг хослуулан сайхан амт, үзэмжтэй болгож болдог юм шүү. Нэгэн хэвийн хоол хийх дургүй хүмүүстээ зориулж энэхүү оройн хоолны өвөрмөц хувилбарыг санал болгож байна. 

Дорнын хэв маягаар бэлтгэсэн тахианы шарсан мөч хийх жор
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Орц:

  • Будаа - 200гр
  • Ургамлын тос
  • Сонгино -100 гр
  • Лууван - 100 гр
  • Халуун ус- 700мл
  • Тахианы мөч - 9ш
  • Карри - 1 халбага
  • Паприка амтлагч - 1 халбага
  • Давс - 1 халбага
  • Гич - 2 халбага
  • Шар буурцагны соус 
  • Ногоон чинжүү, навч - 50гр

1

Юун түрүүнд, будаагаа угаахаасаа өмнө бага зэрэг буцалгаарай. Дараа нь шүүж аваад хүйтэн усанд шууд хийж 20 минут байлгана. 

2

Ургамлын тос бага зэрэг хийж сонгиноо шаргал болтол нь хуураад дээрээс нь луувангаа нэмж дахин сайтар хуурна.

Дараа нь хуурсан ногоогоо будаатайгаа сайн холиод, дээр нь будааны хэмжээнээс бага зэрэг их ус хийж өгнө. 

3

Тахианы мөчөө зүсч бэлтгэвэл илүү хурдан, сайн болно. Карри, паприка, давс, шар буурцагны соусаа холиод үүндээ тахианы мөчөө дүрж сайтар шингээнэ.

Дараа нь будааныхаа дээгүүр эгнүүлэн тавьж, шарах шүүгээнд 220 градусын халуунд 60 минутын турш жигнэнэ. 

4

Тахиагаа түлэхгүйн тулд будааны дээр тавьж жигнэх бөгөөд зуухны хүчин чадлууд өөр өөр байдаг учир бүрэн болтол нь сайтар хянаж байх хэрэгтэй. Гаргахаасаа 10 минутын өмнө дээгүүр нь ногоон ургамлуудаа цацаад хэсэг байлгана.

5

Ингээд тансаг амттай будаатай тахианы мөч бэлэн болох ба халуунаар нь идээрэй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()