Хаг яагаад, хэрхэн бий болдог вэ? (Салах аргууд)

2020-07-15, 11:56
4,028

Ихэнх үед энэхүү асуудлаас салахад 4 долоо хоног л хэрэг болдог. Хаг бол тусдаа өвчин биш харин зарим өвчнүүдийн шинж тэмдэг юм. 

Хаг яагаад, хэрхэн бий болдог вэ? (Салах аргууд)
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хаг юунаас болж үүсдэг вэ?

Хагны мэргэжлийн нэршил нь "pityriasis" бөгөөд энэ нь латин хэлнээс орчуулбал "хивэг" гэсэн утгатай үг юм. Ингээд уг "pityriasis" үүсэх гол шалтгаануудыг сонирхъё.

Тосорхог дерматит

Энэ нь арьсны өвчин бөгөөд эрдэмтэд одоог хүртэл уг өвчнийг бүрэн гүйцэл судалж чадаагүй л байгаа аж. Тосорхог дерматит нь арьсны тослог хэсгүүд буюу толгой, нүүр, нурууны дээд хэсэг болон цээжинд илэрнэ.

Уг өвчин хүйтэнд эсвэл стрессдэх үед илүү хүндэрдэг ажээ. 

Эмч нарын таамгаар бол уг өвчнийг үүсгэж буй гол шалтгаан нь "Malassezia" гэх мөөгөнцөрт хэт мэдрэг дархлааны систем юм. Эдгээр нь хүн болгоны арьсан дээр байдаг бөгөөд аюулгүйд тооцогддог. Гэвч хэрэв таны биед "Malassezia" харшилсан тохиолдолд бие организм үүнээс салахын тулд арьс хуурайших үл явцыг идэвхжүүлдэг байна.

Хаг юунаас болж үүсдэг вэ?

Хуйх их тослогтох

"Malassezia" мөөгөнцөр нь арьсны тослогоор хооллодог. Хэрэв тослог ихэсвэл энэ нь мөөгөнцрийн нөхөн үржихүйн хамгийн тохиромжтой нөхцөлийг бүрдүүлдэг. Магадгүй таны бие эдгээр мөөгөнцөрт хэт мэдрэмтгий биш байж болох ч, тэдгээрийн тоо нэмэгдсэн тохиолдолд хаг идэвхтэй бие болж эхэлдэг ажээ.

Хэтэрхий хуурайшсан хуйхны арьс

Эпидермис нь чийгээр дутагдсан үед илүү идэвхтэй гууждаг юм.

Харшил

Энэ нь арьсан дээр ямар нэгэн шампунь, үсний тос, будаг зэрэг хүрч харшилснаар үүсдэг юм. Ийм үед дан ганц хага үүсэх бус мөн загатнаа үүсэх цаашлаад өвдөх ч үе байдаг байна. 

Бусад арьсны өвчлөлүүд

Жишээлбэл эдгээр өвчлөлүүдийн хамгийн түгээмэл буюу псориаз. Энэхүү өвчний үед арьс улайж, загатнадаг аж. 

2 Хагаас хэрхэн салах вэ?

Ихэнх үед уг асуудлаас гэрийн нөхцөлд салах боломжтой байдаг. 

Их Британийн Үндэсний эрүүл мэндийн алба (NHS) нь дараах найрлагын аль нэгийг агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөж байна: 

  • Цайрын пиритион. Энэ бодис нь хаг арилгах үйлчилгээтэй. 
  • Салицилийн хүчил. Энэ нь хуйхны арьсыг гуужуулах үүрэгтэй. 
  • Селений сульфид. Мөөгөнцөртэй тэмцдэг хэдий ч үсний өнгийг өөрчилдөг гаж нөлөөтэй.
  • Кетоконазол. Өөр нэгэн мөөгөнцрийн эсрэг бодис.
  • Нүүрсний давирхай. Энэхүү бодис нь арьс хуурайшилтыг багасгадаг аж. Хэрэв таны үс цайвар эсвэл буурал бол энэ бодис таны үсний өнгийг өөрчлөх тул болгоомжтой хэрэглэх нь зүйтэй. 

Хагаас хэрхэн салах вэ?

Шампунь авахдаа жижиг савлагаатайг нь авч өөрт таарах эсэхийг туршиж үзэх нь зүйтэй. 

Үүнээс гадна эмч нар хагаас салахын тулд амьдралын хэвшлээ өөрчлөхийг зөвлөдөг байна. 

  • Зөв хооллох. Та хоолноос хангалттай цинк, витамин, В-гийн төрлийн витамин болон том авч байх хэрэгтэй. 
  • Үсээ байнга угаах. Хэрэв таны үс хурдан тослогт дог бол өдөр бүр үсээ угаах хэрэгтэй. Угаах үедээ хуруугаараа хуйхаа массажлах хэрэгтэй. 
  • Хэсэг хугацаанд үс арчилгааны зүйлсээс татгалзах. Гель, тос гэх мэт нь хуйхыг тослог туулах аюултай. 
  • Нартай үед гадаа гарах. Тодорхой хэмжээний нарны илч нь арьсыг нөхөн төлжүүлдэг аж. 
  • Стресс. Санаа зовнил, стресс зэрэг сэтгэл санааны асуудлууд ч мөн арьсанд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байна. 

Ямар үед эмчид хандах хэрэгтэй вэ?

  • Хаг сарын хугацаанд алга болохгүй байвал.
  • Хаг маш их хэмжээтэй, мөн тэсэхийн аргагүй загатнаж байвал. 
  • Хуйх улайж үрэвссэн тохиолдолд.

Эдгээр шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд эмчид хандах нь хамгийн зөв арга зам болох юм. 

Эх сурвалж: lifehacker

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()