Толгой эргүүлсэн хуурмаг зургууд

2014-11-23, 00:16
29,936
Хүний оюун бодол, тархийг эргүүлэх маш амархан юм. Энгийн хэдхэн толгой эргүүлсэн зүйлсээс болоод та өөрийн мэдрэх ёстой зүйл биш харин өөр зүйлийг мэдэрдэг байна. Ингээд толгой эргүүлсэн зургуудыг харж сонирхоцгооё.
Толгой эргүүлсэн хуурмаг зургууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Ташуу зураас, өнгө нь бидний тархийг хуурч эргэж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлдэг.

www.caak.mn

2. Тархины үйл ажиллагаа “автофокус” хэмнэлд шилжиж байгаа учир энэ дугуйнууд эргэж байгаа мэт харагдана.

www.caak.mn

3. Хүний тархи олон төрлийн хээ угалзыг хайж, онгорхой байгаа зайг нөхөх чадвартай байдаг учир энэ заан олон хөлтэй мэт харагдаж байна.

www.caak.mn

4. Хэдийгээр энэ хоёр улбар шар дугуйнууд ижил хэлбэртэй ч түүнийг тойрон хүрээлж буй цэнхэр дугуйнууд өөр хэмжээтэй байгаа учир, улбар шар дугуйнууд өөр юм шиг харагдаж байгаа.

www.caak.mn

5. Хоёр зураас хоёулаа ижил өнгийн ягаан цэгтэй ч бидэнд нэг нь цайвар нэг нь бараан мэт санагдаж байна. Энэ бол хуурмаг зүйл.

www.caak.mn

6. Та энэ шоог хэдэн өнгөтэй гэж бодож байна?
Ихэнхи нь цагаан, шар, ногоон, цэнхэр, улаан бор, улбар шар гэсэн долоон өнгөтэй гэж хэлэх болов уу. Гэтэл дээд хэсэгт байгаа бор өнгө болон урд хэсэгт байгаа улбар шар өнгө хоёр үнэндээ ижилхэн өнгөтэй юм байна.

www.caak.mn

7. Навчнууд салхины аясаар хөдөлж байгаа мэт сэтгэгдэл төрнө.

www.caak.mn

8. Хөх өнгийн дөрвөлжин нүднээс болоод улаан зурааснууд хоорондоо нийлж байгаа мэт харагдана. Үнэн хэрэгтээ улаан зурааснууд хоорондоо параллель байдаг байна.

www.caak.mn

9. Толгой эргүүлсэн зургуудын хамгийн алдартай нь “Германы тор” хэмээх энэ зураг юм. Зургийг харахад та саарал толбонуудыг харах ч эдгээр толбонууд бодит байдал дээр байдаггүй байна.

www.caak.mn

10. Голд нь байгаа нэмэх тэмдэг рүү харах юм бол ногоон тойрог ягаан тойргон дээгүүр гүйж байгаа мэт харагдана. Гэхдээ энэ зурган дээр ногоон тойрог байхгүй байгаа бөгөөд зөвхөн анивчиж буй ягаан тойрог л бий.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()