Мексик залуу хар салхины үеэр 300 амьтныг гэртээ оруулж аварчээ

2020-10-15, 16:22
3,380

Мексик улсын иргэн Рикардо Пиментелийг хүмүүс цахим орчинд "Орчин цагийн Ноа" хэмээн нэрлэж байна. Учир нь тэрээр энэ сард Мексик, АНУ-ын зүүн эргийг дайрсан "Дельта" хар салхины үеэр 300 гаруй эзэнгүй нохой, муурнуудыг гэртээ оруулан хоргодуулж, амийг нь аварчээ.

Мексик залуу хар салхины үеэр 300 амьтныг гэртээ оруулж аварчээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Рикардо нь хувьдаа "Tierra de Animales" хэмээх амьтан хамгааллын төвтэй боловч тухайн бүс нутгийн барилгууд нь гамшгийг тэсвэрлэх чадалгүй байсан тул эзэнгүй амьтдыг гэртээ авчрах шийдвэр гаргажээ.

Авчирсан бүх нохой, муурнуудад спираль тавиулж, шимэгчийн эмчилгээ, вакцинжуулалтанд хамруулсан хэмээн тэрээр ярьжээ. Гэрт нь байх хугацаандаа бүх амьтад хоорондоо тун эвтэй найртай байсан тул ямар нэгэн асуудал гараагүй болохыг мөн онцолсон байна.

Гамшиг болж өнгөрсний дараа амьтад Рикардогийн гэрээс хамгааллын төв рүү буцсан боловч харамсалтай нь тус төвийн барилгыг дахин сэргээх шаардлагатай болсон байжээ. Гэхдээ хамгийн чухал нь хэдэн зуун амьтдын амь аврагдсан явдал юм.

Одоогоор Рикардо ажилчдынхаа хамт аливаа байгалийн гамшигт тэсвэртэй шинэ байр босгоход хандив өргөхийг цахим орчинд уриалж байгаа гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()