Амазоны ширэнгэн ойн омгуудын аймшигт зан үйл - "Агшаасан толгой"

Толгойг нь таслаад, агшаах гэдэг үлгэрт гардаг алслагдсан холын омог аймагт л байж болох зүйл мэт санагдах байх. Гэсэн ч энэхүү заншил нь бодит зүйл байсан бөгөөд Перу болон Эквадорын ойд амьдардаг Живароны омгууд дунд урт хугацааны туршид уламжилж ирсэн аж.

Амазоны ширэнгэн ойн омгуудын аймшигт зан үйл - "Агшаасан толгой"
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Эдгээр омгууд бүр эрт үеэс дайсныхаа толгойг тасдан авч өлгөдөг байсан ба энэ нь дайн тулааны үед амь үрэгдсэн хүний сүнс (muisak) нь эргэн ирж өшөөгөө авна гэсэн айдастай холбоотой. Үүнээс сэргийлэхийн тулд Живарочууд дайсныхаа толгойг тасдан авч, хатаадаг байна. Хатаасан толгой буюу "цанца"-г тэд ихэвчлэн хүзүүндээ зүүдэг. 

"Цанца"-г ашиглан булшнаас гарч ирэх өшөө авагчдаас сэргийлэхээс гадна Живарочууд өвөг дээдсээс урвасан омог аймгуудад цээрлэл, гэсгээл үзүүлсний тэмдэг болгодог.

Цаашилбал, цанца бусдад сүрдүүлэг болж тэдэнтэй сөргөлдөхгүй байх анхааруулга болдог аж. 

Хатаасан толгойг бүтээх үйл явц нь ч мөн адил ер бусын байдаг. Өөр омгийн олзлогдсон хүний толгойг нь тасдсаны дараа (үхсэн амьд ялгаагүй) Живарочууд тэдний нүдийг хаан оёж модон гогцоогоор амыг нь битүүлдэг. Дараа нь толгойнуудыг том тогоонд хийж 2 цаг буцалгахад өмнө байсныхаа гуравны нэгтэй тэнцэхүйц хэмжээтэй болж агшдаг.

Тэгээд арьсыг нь хуулж дотор талыг нь гадагш харуулан (яг яагаад ингэдэг нь одоог хүртэл тодорхойгүй) буцаан оёдог. Эцэст нь толгой руу халуун чулуу болон элс хийснээр толгой улам агшина.

Хангалттай хэмжээнд хүртэл агшсаны дараа гадна талаас нь халуун чулуугаар хайрч нүүрний хэлбэрийг тодотгоно. Дараа нь нүүрсэн дээр өнхрүүлж гал дээр өлгөн хатууруулдаг. Энэ нь түүний сүнсийг толгой дотор хорих зорилготой. Ингээд эцэст нь "цанца" бэлэн болно.

Европчууд анх 19-р зуунд эдгээр хатаасан толгойг олоход энэ тухай яриа түймэр мэт л тархаж, цанцануу; нэг ёсны цуглуулгын зориулалттай зүйл болсон байдаг.

Живарочууд тэдгээрийг буу болон бусад зэвсгээр арилжаалж эхэлжээ. Яваандаа эрэлт улам ихсэж ($300 доллар хүртэл өндөр үнэ хүрч байсан) Живарочууд өмнөхөөс илүү хүн алж, толгойг нь авах болжээ. Бүр дуураймал хатаасан толгой ч гарч байв.

Хатаасан толгойны наймаа 1930-д онд Перу болон Эквадорын засгийн газраас хуулиар хориглох хүртэл үргэлжилсэн байдаг. Түүнээс хойш, энэ уламжлал үндсэндээ устаж алга болсон гэж үздэг ч дэлхийн 2-р дайны үед зарим нацистийн хяналтад байсан бүс нутгуудад байсаар байсан тухай мэдээ бий. Ямартай ч, одоо бол хатаасан толгой хийх гэдэг уламжлал бүр мөсөн үгүй болсон.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()