Алдартай илбэнүүдийн нууц тайлагджээ

Олныг гайхшруулсан, уулга алдуулсан илбэчидийн үзүүлбэрийг яаж үүнийг хийв ээ? гэж та бодож байсан л биз дээ? Тэдэнд өөрийн гэсэн арга заль, нууц байдаг нь ойлгомжтой. Тиймээс бид энэ удаад та бүхэнд тэдний нууцуудыг задлахаар шийдлээ.

Алдартай илбэнүүдийн нууц тайлагджээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Биеийг нь хуваах
Бусад илбээс ялгаатай нь энэ арга бол илбэчнээс бус харин илбэнд оролцогч охидоос ихээхэн шалтгаалдаг. Энэхүү зурган дээрээс харж байгаачлан хайрцгийн хоёр хажуугийн хар хэсгүүд нь охиныг багтаахуйц хэмжээтэй байдаг. Гэхдээ тийм том зайтай гэдэг нь гадна талдаа харагдахгүй, мэдэгдэхгүй байх ёстой. Тэгэхээр илбэнд оролцогч охин нүүрээ тэгшхэн зогссон мэт харагдуулах ёстой байдаг ажээ.





2. Агаарт хөөрөх
Охиныг нарийхан төмөр тавцан дээр хэвтүүлээд, илбэчин өөрөө тэр тавцнаа халхлаж зогсох ёстой. Илбэчин хэр сайн халхалж зогсох болон хэр үнэмшилтэй хөдөлгөөн хийхээс тухайн үзүүлбэр амжилттай болох эсэх нь шийдэгдэнэ.





3. Дундуур нь хөрөөдөх
Хамгийн амархан илбүүдийн нэг. Үүнийг хийхэд ердөө үнэмшилтэй харагдах хуурамч хөл байхад л хангалттай.



4. Гудамжны илбэчний үзүүлбэр
Гудамжны илбэчин өглөө эрт ажилдаа ирэхдээ бүх зүйлээ иймэрхүү маягаар бэлддэг байх  нь. Доорх бичлэгээс бүх зүйл ил болно.


 
Видео




5. Дундуур нь хөрөөдөх бас нэгэн арга
Энэ илбийг гүйцэтгэхэд 2 туслагч бүсгүй хэрэгтэй. Үзүүлбэр эхлэхээс өмнө нэг бүсгүй орж хэвтсэн байна. Харин үзүүлбэр эхлэнгүүт “жинхэнэ” бүсгүй гарч ирэн хайрцаг дотор хэвтдэг байна.



6. Майкл Жексоны бүжиг
45 градус хүртэл урагшаа налдаг алдарт “Smooth Criminal”-ийн бүжгийг санаж байна уу? Энэ үзүүлбэрийг гүйцэтгэхэд хамгийн гол учир нь гутлын өсгийнд байгаа юм. Тайзан дээр тусгай өсгийтэй гутлаараа нэг ёсондоо “гогдож” тогтоно гэсэн үг юм.




 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()