Нийтийн бие засах газраар үйлчлүүлэхдээ эдгээрийг заавал анхаараарай!

2018-02-19, 18:20
11,269

Нийтийн бие засах газар нь олон тооны нян бактери хуримтлагдсан байдаг нь нууц биш юм. Хэдий өдөр бүр цэвэрлэгээ хийдэг ч олон хүн үйлчлүүлснээр нян өсөх боломж бүрддэг. Хамгийн аюултай зүйл нь бидний нүдэнд цэвэрхэн харагддаг ч бид бичил бактерийг харж чадах билүү? Дараах 10 зөвлөмж нь таны эрүүл мэндэд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Нийтийн бие засах газраар үйлчлүүлэхдээ эдгээрийг заавал анхаараарай!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хамгийн цэвэрхэн өрөөг хэрэглэ

Нийтийн 00-д орохдоо аль болох хамгийн цэвэрхэн өрөөг нь сонгож орохыг хичээгээрэй! Мөн хүмүүс үүднээс хол өрөөг сонгож орох хандлагатай байдаг тул үүдтэй ойр өрөөг илүүд үзээрэй!

Хамгийн цэвэрхэн өрөөг хэрэглэ

2 00-ын шалан дээр эд зүйлсээ бүү тавь

00-ын шалан дээр эд зүйлсээ хэзээ ч бүү тавь! Хамгийн их ажиглагддаг жишээ бол цүнхээ тавих юм. Гутлын уланд наалдсан нян микроб 00-ын шалаар дүүрэн байдаг. Таны газар тавиад буцаагаад авсан зүйлс тань гарт наалдаж үлдэх өндөр эрсдэлтэй. 

00-ын шалан дээр эд зүйлсээ бүү тавь

3 Суултуурын зөөлөвч хэрэглэ

00-ын суултуурыг 00-д байдаг цаасаар бүү халхал! Харин өөрийн гэсэн суултуурын зөөлөвч байнга авч явж бай! Мөн энэ нь нэг удаагийн хэрэглээ байдаг тул хэрэглэсний дараа нэн даруй хаяарай!

Суултуурын зөөлөвч хэрэглэ

4 Усаа татахдаа...

Нийтийн бие засах газрын ус татах татуургыг мөн товчыг дарахдаа 00-ын цаасаар жийрэглэж байж татаж эсвэл дарж бай! Учир нь маш олон хүн үйлчлүүлдэг тул төрөл бүрийн нян байх нь элбэг. 

Усаа татахдаа...

5 Халуун усаар гараа угаа

Халуун усаар гараа угааж байж гар дахь нян арилдаг байна. Мөн боломжтой бол саван хэрэглээрэй! Гараа угаахдаа хамгийн багаар бодоход 20 секунд халуун усанд гараа бариарай.

Халуун усаар гараа угаа

6 Гарын цаасаар хатаа

Нян бактер халуун орчинд үрждэг гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс халуун агаараар үлээж гараа хатаах нь тийм ч сайн биш л болов уу. 

Гарын цаасаар хатаа

7 Хаалганы бариуланд хүрэхдээ анхаар

Хамгийн их бактер агуулдаг газар бол хаалганы бариул юм. Тиймээс 00-ын цаасаар бариулыг жийрэглэж хүрч бай!

Хаалганы бариуланд хүрэхдээ анхаар

8 Ариутгагч хэрэглэ

00-д орсны дараа, хоол идэхийн өмнө, нийтийн тээврийн хэрэгслээр зорчсоны дараа гар ариутгагчийг тогтмол хэрэглэж бай! Бүх супермаркет, эмийн сангуудаар зарагддаг тул танд байхгүй бол яг одоо аваад цүнхэлчих!

Ариутгагч хэрэглэ

9 Өөрийн гэсэн 00-ыг цаас, нойтон салфетка байнга авч явж бай

Амьдрал таамаглашгүй! Юмыг яаж мэдэхэв нийтийн бие засах газрын 00-ын цаас дуусчихсан байвал та яах вэ? Тиймээс ямагт цүнхэндээ 00-ын цаас, нойтон салфетки авч явж байгаарай. 

Өөрийн гэсэн 00-ыг цаас, нойтон салфетка байнга авч явж бай

10 Бохир бие засах газрын талаар удирдлагад нь хэлэхээс бүү эмээ!

Орчин үед нийтийн бие засах газрыг тусгай цэвэрлэгээний газруудаар цэвэрлүүлдэг болсон. Харин заваан үед та тэдэнд энэ талаар нь сануулснаар тухайн компанийг цаашид улам сайн ажиллахад нь туслах тул бүү эмээгээрэй!

Бохир бие засах газрын талаар удирдлагад нь хэлэхээс бүү эмээ!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()