Эмиратчууд ундны усны асуудлаа итгэмээргүй аргаар шийднэ

2019-07-27, 13:28
17,061

Цэвэр ус гэдэг байгалийн хамгийн нандин эх үүсвэр билээ. Хэдий дэлхийн гуравны 2-г ус эзэлдэг хэдий ч цэвэр ундны усны нөөц тун бага юм. Тиймээс зарим улс орнууд ундны усны нөөцөө найдвартай болгох олон арга замыг хайдаг. Ингээд Арабын Нэгдсэн Эмират улсын нэгэн төслийг уншигч та бүхэндээ танилцуулж байна. 

Эмиратчууд ундны усны асуудлаа итгэмээргүй аргаар шийднэ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энэхүү төсөл нь Антарктидын ойролцоох далайгаас томоохон хэмжээний мөсөн уулыг Энэтхэгийн далайгаар дамжуулан чирж, Персийн буланд хүргэх юм.

Одоогоор сонгогдоод буй мөсөн уул нь 75 тэрбум литр цэвэр ус болох боломжтой юм. Мөн ойролцоогоор 8000 км зам туулах хугацаандаа мөсөн уул өөрийн массын 30%-ийг алдах болно хэмээн тооцоолж буй аж.

Мөсөн уулыг тээвэрлэхэд 10 гаруй сар зарцуулах бөгөөд 100-150 сая ам.долларын өртөг шаардагдах юм байна. Хэдий өртөг өндөр, их цаг зарцуулах хэдий ч Арабын Нэгдсэн Эмират улсын 5 жилийн цэвэр усны нөөцийг хангах асуудал ийнхүү шийдэгдэж байгаа аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()